Жагсаалт: Стратегийн ач холбогдол бүхий 39 орд

Жагсаалт: Стратегийн ач холбогдол бүхий 39 орд

Жагсаалт: Стратегийн ач холбогдол бүхий 39 орд

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 02-ны хуралдаанаар стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Тодруулбал, УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 18 жил болж байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй нийт 16 стратегийн орд бий. Харин стратегийн ач холбогдол бүхий 39 ордын нөөц нь тогтоогдсон ч, бүртгэлгүй хэвээр байгаа юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Эдгээр 39 ордын асуудлыг өнгөрсөн хугацаанд мартагнуулж ирсэн. Мөн гадаад, дотоодын компаниуд санхүүгийн схем үүсгэн зарж ирсэн тул стратегийн ордод тооцуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, стратегийн 16 ордыг 39-өөр нэмэгдүүлнэ.

Эрдэнэс Тавантолгой ХК нь Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг. Тавантолгойн бүлэг орд нь стратегийн 16 ордын зөвхөн нэг нь. Хэрэв Монголын ард түмэн тэдгээр 55 ордоос Эрдэнэс Тавантолгой ХК-иас хуваарилж буй шиг ашиг хүртэх юм бол ямар хэмжээний ногдол ашиг хүртэх вэ гэдэг нь ойлгомжтой" гэсэн юм. Тэгвэл эдгээр стратегийн ач холбогдол бүхий 39 ордын жагсаалтыг танилцуулъя


Тус 39 ордын 16-д гадаадын хөрөнгө оруулалттай компани хайгуулын лиценз эзэмшдэг. Тухайлбал, Улаан-Овоогийн нүүрсний орд нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт байдаг. Нийслэлээс 430 км зайтай. Хамгийн ойрхон төмөр замын өртөө 120 орчим км. Улаан-Овоогийн нүүрсний ордод улсын хөрөнгөөр хайгуул хийгдсэн бөгөөд Зөвлөлтийн геологичид 208 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон. Гадаад улсын хөрөнгө оруулалт бүхий "Юү Жи Эл" интерпрайзис компани 100 хувийн ашиглалтын лиценз эзэмшдэг.

Тус компанийн эзэмшигчээр хамгийн сүүлд Lee Tsung Zone гэх иргэн 2020 онд бүртгэгдсэн байна.

Тухайн иргэн "Чандганакоул" гэх компанийг мөн эзэмшдэг бөгөөд, тухайн компаниар дамжуулан Хавтгай уул, Цайдам уул зэрэг газруудад ашиглалтын лиценз эзэмшдэг юм байна.

127MV-022059Улаан-Овоо175.74СэлэнгэТүшигЮү Жи Эл интерпрайзис5002265гадаадын 100% хөрөнгө оруулалттай ХХКНүүрс1998.05.302028.05.30
128MV-001231Улаан-Овоо37.76СэлэнгэТүшигРэдхилмонголия5068827ХХКНүүрс1998.05.302028.05.30

Харин Баянтээгийн нүүрсний орд нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд оршдог. 29.6 сая тонноор дахин тогтоосон. Уурхайг орон нутгийн өмчит “Баянтээг” ТӨХК 70 хувь эзэмшдэг. Харин Шунхлай групп ХХК 23.54 хувийн хувьцаа эзэмшдэг гэжээ. Баянтээгийн нүүрсний уурхай MV-00367 тоот тусгай зөвшөөрлөөр 584 гектар талбайд нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор тус төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэрэнтогтохын Базаррагчаа гэх иргэн бүртгэлтэй байна.

2021 оны эхний хагас жилийн байдлаар 211 сая төгрөгийн орлого олж, 223 сая төгрөгийн зардал гарган 116 сая.төгрөгийн алдагдалтай ажилласан.

2021 оны эхний хагас жилд Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Булган Дархан, Улаанбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Эрдэнэт, Завхан, Ховд, Увс зэрэг аймгийн байгууллага, иргэдэд нийт 708804 тонн нүүрс борлуулж, 73 байгууллагатай гэрээ байгуулан нүүрс борлуулсан байна.

Түүнчлэн Төгрөг нуурын нүүрсний орд Төв аймгийн Баян сумын нутагт бий. Төгрөг нуурын ордыг 1983 оноос хойш хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөц байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүн дээр олон компани хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсоор ирсэн.

 "Төгрөг Энержи" компани дөрвөн лиценз эзэмшдэг. Тус компанийн эзэмшигчээр Дарьсүрэнгийн Чинболд гэх иргэн бүртгэлтэй байна.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус ордын лицензийг хятадуудад зарсан тухай асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр холбогддог. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын /2025.04.02/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр " Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" хэмээн мэдэгдсэн юм.

Стратегийн ач холбогдол бүхий 39 ордын жагсаалт: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.48

Хармагтай алга бна , нэмж авах

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.48

засгийн газар 2007 оны 39, нэмээд 51 болгон бүртгэж авах ёстой.

Avatar

Нэргүй 2025-04-07 202.9.40.246

Боро гоулд яаасн эрднэт яаасн болд төмр ерөө яясн хөшөөт яяасн цагаансуврга яаасн өчнөөн хулгайг ор2лгүй

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.160.18

Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь маш том төмрийн хүдрийн ордыг УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан вагоноор хятад руу зөөж байгаа!!!

Avatar

Нэргүй 2025-04-07 103.168.34.124

Where is the Tsagaan suvarga copper deposit?

Avatar

Иргэн 2025-04-07 43.228.129.178

Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхай ороогүй байна. Өдөрт 100-с илүү нүүрс зөөдөг том машинаар БНХАУ-ын баруун бүсийн Ярантын боомтоор тээвэрлэлт хийж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж