Цахим спортын "CS2" төрлийн "PGL Bucharest" тэмцээн өнөөдөр/2025.04.06/ эхэллээ. 625 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази тивээс Монголын "The MongolZ" болон Хятадын "Rare Atom" багууд оролцож байна. Хоёр баг хоёулаа өнөөдөр эхний тоглолтоо хийлээ.
"The MongolZ" баг эхний тоглолтоо Францын "3DMAX" багийн эсрэг хийж, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад "The MongolZ" баг сүүлийн гурван тоглолтод нь хожоод байсан юм. Энэ удаад ч эхлээд "Ancient" дээр хожсон ч "Inferno" болон "Anubis" дээр дараалан хожигджээ. Харин "Rare Atom" баг Оросын "Virtus.pro" багийг 2-0 гэсэн харьцаатай хожсон аж.
Маргааш хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжилнэ.
Эдгээр залуусыг IT болон зохион бүтээгч залуустай хамтраад дрон хөгжүүлэх төсөлд оруулцуулах хэрэгтэй дээ. 7 цагийн өмнө 64.119.29.63
Эдгээр залуусыг IT болон зохион бүтээгч залуустай хамтраад дрон хөгжүүлэх төсөлд оруулцуулах хэрэгтэй дээ.
Нэргүй 11 цагийн өмнө 103.212.118.141
1XBet ийн баг болчихсон дөө. Өөрсдийнхөө мөрөөдлийг мартаад жижиг юманд гомдолдог болсон, хоол моол гээд л…