ТЦА: Уулын замд гарсан ослын улмаас 1 хүн нас барсан

ТЦА: Уулын замд гарсан ослын улмаас 1 хүн нас барсан

ТЦА: Уулын замд гарсан ослын улмаас 1 хүн нас барсан

Уулын замд өнөөдөр /2025.04.06/ зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Бага тэнгэр, Залаат руу зорчих замд осол гарсан бөгөөд ачааны машин, суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. Ослын шалтгаан нөхцөл, хүн бэртэж гэмтсэн эсэхийг Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.

ТЦА-наас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.04.06/ 15:00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны зүүн тал уулын зам дээр Хова маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг зорчигч нас барж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч байна.

Шалгалтын явцад Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урсгал сөрсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Тухайн осол хэргийг Тээврйин цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ.

Сүүлийн үед бүртгэгдэж байгаа ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, суудлын бүс хэрэглээгүйгээс гэмтэх, амь нас хохирох харамсалтай тохиолдлууд эзэлж байгаа учир жолооч нарыг хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

лутаа 3 цагийн өмнө 66.181.164.23

Акуа пүүжгээнүүд угаасаа л ингэж явдаг. Акуанууд эхнээсээ санасандаа хүрч эхэллээ сайн байна энэ зун амжилтаа ахиулж тоогоо нэмэээрэй та нар шүү

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.46.54

Та нар энэ малнуудаа сургах хэрэгтэй. Явган хүний гарцаар машинтайгаа шууд ороод л явчхаж байна. Хүмүүс зогсож байхад зүгээр л явган хүн шиг ороод ирж байна. Машин явсаар явган хүний гарц нь эвдэрчихсэн. Налайхад тэр баруун хойд талд байдаг шинэ зам. Тэнд удахгүй хүүхэд дайрч а**а шүү!

Avatar

Нэргүй 2025-04-06 66.181.161.137

япон машин урсгал сөрөхөд жолоочоо хамгын бага хохироохоор хийгдсэн

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.119.94

урсгал сөрвөл үхэл…

Avatar

Нэргүй 2025-04-06 188.162.254.32

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!!

Avatar

Нэргүй 2025-04-06 66.181.185.42

Тээврийн цагдаа муу ажиллаж байгаагийн Том нотолгоо энэ байна

Avatar

Нэргүй 2025-04-06 66.181.187.100

Тээврийн цагдаагийн муугийнх биш тэнэг монголчуудын соёлжиж иргэншиж чадаагүйнх л юм доо !
Машин унавал дүрмээр явна гэдгийг л одоо хүртэл ойлго огүй л яваа малнууд, уосгал сөрөөд байхдаа яахав дээ !!!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 46.212.54.236

Заавал урдах машинаа гүйцэх гээд байдаг өвчтэй. Ихэнх нь ийм өвчтэй,

Avatar

Нэргүй 2025-04-06 2.217.73.55

тээврийн цагдаа чамайг яаж тэнэгтэх бол гээд дагаад юм уу уулын замын дагуу эгнээд зогсож байх хэрэг үү ? үзэгдэх орчин хязгаарлагдсан юм уу , үргэлжилсэн цагаан шугамтай газар гүйцэд түрүүлэх эсрэг урсгалаар зорчих нь авто тээврийн жолооны үе үеийн дүрмээр хориотой үйлдэл юм

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.118.130

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-06 202.126.88.72

Акуа барьж байгаа гаруудыг байнга зогсоож сэтгэцийг нь шалгаж байх ёстой юм байна

Avatar

Зочин 2025-04-06 202.131.227.179

Бээжин хотод тээвэрийн ачааны машин ажлын цагаар явдаггүй шүү сайн зүйлээс суралцах

Avatar

Нэргүй 2025-04-06 66.181.190.218

энэ акуаг хориглох хэрэгтэй. дандаа асуудал гаргаж байх юм

Avatar

з 2025-04-06 202.9.46.73

жолоочийн сэтгэцэд байна шүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж