Олон он дамнаж, одоо ч иргэд болоод захиалагчдыг талцуулдаг нийслэлийнхний аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж баригдаж буй нэгэн барилга давуу эрхтэйгээр сүндэрлэж байгаа. Хотын А бүсэд голын голдиролд нөлөөлөх байршилд, анхны зориулалтаас өөрөөр баригдсан тус барилгыг нураах шийдвэр хэрэгжих эсэх талаар сурвалжиллаа.
Усан парк барих нэрээр анх 2008 онд газрын зөвшөөрөл авсан ч өдгөө талбай дээр нь маргаан дагуулсан орон сууцны хороолол баригдсан нь "Aqua garden" буюу олны нэрлэснээр "Авлига хороолол". Дунд гол орчимд барьсан тус өндөр зэрэглэлийн, үнэтэй барилга Усны тухай хуулийг зөрчсөн болох нь холбогдох газруудын хяналт шалгалтаар тодорхой болж, эцэстээ шүүх дээр асуудал очиж, хоёр блокыг нь нураах заалт хүртэл гарч байсан нь саяхан.
Гэвч өнөөдөр нураах нь бүү хэл тус орон сууцны метр квадратын үнэ ашиглалтад орох хугацаатайгаа зэрэгцээд хоног уралдан өсч байна. Атал энэ жил нийслэлийнхэнд тэр дундаа Сэлбэ, Дунд гол орчмынхонд үерийн эрсдэл дахин гарч болзошгүйг албаныхан анхааруулсаар буй.
"АСУУДАЛГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО, ОДОО ЦӨӨН БАЙР ҮЛДСЭН, ЗАХИАЛГА ХЭВИЙН АВЧ БАЙГАА…"
"Aqua Garden" хотхоны метр квадратын үнэ давхраас хамаараад 5.6-6.4 сая төгрөгийн үнэтэй байна. Гэхдээ энэ зөвхөн өнөөдрийн ханш. Харин гурав хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас үнэ өснө гэдгийг борлуулагч хэллээ. Бид борлуулалтын албатай нь холбогдож тус байрны үнэ, давхрын сонголт, ашиглалтад орох хугацааг тодрууллаа. Мөн ашиглалтад орох баталгаатай эсэхийг ч сонирхлоо.
Борлуулалтын менежерийн хэлж байгаагаар, хотхоны давхар бүрд өрөөний сонголт байгаа бөгөөд үнэ нь давхар өсөх бүрд нэмэгдэнэ гэв. Тухайлбал, хоёр давхарт 5.6 сая төгрөг, гуравдугаар давхарт бол 5 сая 650 мянга, 4-6 давхар 5.7-5.8 сая төгрөг.
7 -13 давхарт 5.8-.6 сая төгрөг, 14-24 давхарт бол 6.4 сая хүртэлх төгрөгөөр метр квадрат зарагдаж байна гэлээ. Мөн захиалга хэвийн авч байгаа, асуудалгүй ашиглалтад орно. Цөөн байр үлдсэн. Үнэ нь удахгүй нэмэгдэнэ гэдгийг ч хэлэв.
Дэлхийн жишигт нийцсэн усан парк бүхий 1000 айлын орон сууцны “Aqua garden” хотхоны сурталчилгаа их үзэмжтэй. Газар хөдлөлтөд тэсвэртэй, чанартай материал, өндөр зэрэглэлийн хийцлэл, усан цогцолбортой гэх мэт. Гэхдээ бодит байдал дээр эрсдэл өндөр гэдгийг тогтоосон байдаг. Тиймдээ ч үе, үеийн хотын дарга нар тус барилгыг албадан нураана гэдгийг мэдэгдэж байв. Эргэн санавал, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамжийг 2023 оны наймдугаар сард гаргаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэр албажаагүй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Авлига хорооллыг нураах эсэх асуудал шүүх дээр гацсан байгаа” хэмээн тайлбарлаж байсан юм. Харин тус барилгыг гүйцэтгэгчид үүнийг үгүйсгэж, хууль зөрчөөгүй учир барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа хэмээн тайлбарлаж байна.
УОК, НОК ДУНД ГОЛЫН УРСАЦ СААРУУЛСНЫГ БАТАЛЖ, ЕРӨНХИЙ САЙД ЧИГЛЭЛ ӨГЧ БАЙВ
2023 оны долдугаар сар. Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцолж, тэдгээрийн нэг нь “Авлига хороолол” гэдгийг зарласан. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад тус барилгуудыг нурааж, үерийн далан, суваг татах үүрэг чиглэлийг өгч байв. Тодруулбал, үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах үүрэг өгсөн байдаг.
Харамсалтай нь хуулийн байгууллагын хугацаа алдсан шийдвэрүүд, хойшилсон олон удаагийн шүүх хурлын үеэр тус барилгын блокууд баригдаж өнөөдөр ашиглалтад ороход бэлэн болжээ.
Товчхондоо бол шат, шатны шүүх дамжиж хугацаа хожсон барилга удахгүй Улсын комиссоор орж, орон сууцны зөвшөөрлөө авах нь. Уг зүй нь бол Улаанбаатарчуудын эрх ашгийг бодвол энэ барилгыг зарчмын дагуу нураах л ёстой. Нураах заалтыг зөрчиж давуу эрх олгосноос өнөө жил хотод дахин нэг шөнө бороо ороход л Туул, Сэлбэ гол дагасан нийтийн эзэмшлийн орон сууцнууд усанд автаж, хэдэн зуун айл цахилгаанаа хязгаарлуулж, амьдрах аргагүй болох эрсдэл давтагдана. Шударга ёс, шүүх засаглал, нийтийн эрх ашиг ярьдаг ч энэ бүхний эцэст иргэдийн эрх байгалийн гамшгийн үед дахин хүч мөхөсдөх нь дамжиггүй болов. УОК, НОК, улсын Ерөнхий сайд нь үүрэг өгөөд ч урагшлахгүй байгааг бодоход энэ барилга олонхын хэлдгээр авлигаар боссон нь оргүй биш бололтой.
“ШУНХЛАЙ”-Г ШИЛЖҮҮЛЖ, “S’OUTLETS”-ЫГ НУРААСАН Ч ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖСАНГҮЙ!
2023 оны 11 дүгээр сард “Шунхлай” шатахуун түгээх станцыг шилжүүлж, 2024 оны гуравдугаар сард “S’outlets” дэлгүүрийн барилгыг нурааж байв. Өнөөдөр тэгвэл хувийн өмчид халдсан тус асуудлаар дээрх аж ахуй нэгжүүд албаныханд гомдол гаргах бүрэн эрхтэй. Учир нь, асуудал үүсгэсэн газрууд хэмээн гурван обьектыг нэрлэж байсан ч өнөөдөр жагсаалтаас нэг нь арчигдаж, бүр зогсохгүй хотын А бүсэд дархан эрхтэй баригдаж дууслаа. Тэгвэл үүнд хэн хяналт тавьж, Улсын комисст ямар төлөөллүүд багтах бол?
МОНГОЛД 7 ДАВХРААС ДЭЭШ БАРИЛГА НУРААХ ТУРШЛАГАТАЙ КОМПАНИ ОДОО Ч БАЙХГҮЙ!
Дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа хотуудад стандарт мөрдөхөд зайлшгүй шаардлагатай бүх төрлийн үйлчилгээ байдаг. Тэдний нэг нь зориулалтын бус, олон нийтийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй амьдрах орчинд халдсан барилга байгууламж баригдаж байгаа тохиолдолд албадан буулгах. Харин Улаанбаатар хотод энэ үйлчилгээ байдаггүйг иргэд өнгөрсөн 2023 оны Сэлбийн үерээр мэдэж асван. Үйлчилгээ битгий хэл долоогоос дээш давхрын буулгах заалттай барилгыг нураах туршлгатай компани байдаггүй.
2023 оны Сэлбийн үерээр зөвхөн тухайн бүсэд оршиг суугчид болон аж ахуй нэгж эрхлэгчид 35 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон. Ажлын хэсэг одоо ч хохирлыг барагдуулах эсэх дээр ажиллаж байгаа. Хууль эрх зүйн хувьд ч өөрчлөлт хийж, зөрчлөө арилгаж, хариуцлага тооцдог болох асуудлыг мөн гурав дахь жилдээ дамнан ярьж байгаа нь гарцаагүй үнэн. Анхлан гаргасан албаныхны шийдвэрээр “Авлига хороолол”-ыг нураах нөхцөл бүрдсэн. Харамсалтай нь, Монголд 5-7 давхар барилгаас дээш өндөр барилгыг нураах туршлагатай компани байдаггүй. Гэтэл "Авлига хороолол" 25 давхар барилга учраас мэргэжлийн туршлагатай аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах нь зөв байх гэдэг шийдэлд хүрсэн. Зөвхөн нураах хүрээнд тусдаа ажлын хэсэг хүртэл гарсан байдаг. Харин өнөөдөр тэдгээр олон ажлын хэсэг, албаныхны ам мөчиг, аж ахуй нэгж, иргэдийн хохирол “Aqua garden”-д түй ч хамааралгүй болооп хоцров уу?…
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
ZOCHIN 1 минутын өмнө 103.212.118.229
ХААНА АМЬДАРДАГ ХАЯГ гэхээр АВИЛГА ХОРООЛОЛ-д ГЭХЭЭР ЯМАР САНАГДАХ БОЛ. ХЭРҮҮЛ ДАГУУЛСАН ИЙМ БАЙРАНД МОНГОЛЧУУД ЁС ЖУДГАА БОДСОН Ч ОРОХГҮЙ БАЙХАА. ГОЛЫН ДУНД ХУЛГАЙ АВИЛГААР, ХУУЛЬ БУСААР БАРЬЧИХСАН, ШИРҮҮХЭН ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД УНАХ, БУУЛГА ГЭЭД МЭРГЭЖЛИЙН КОМИССЫН ДҮГНЭЛТ, ХОТЫН ШИЙД ГАРЧИХСАН БАЙРАНД ХҮН ОРОХЫГ КОМИСС ЗӨВШӨӨРЧ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БИЗ. ОРДЕР Ч ГАРАХГҮЙ Ш ДЭЭ. ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ ИЙМ ХУУЛЬ БУС БАЙРАНД МӨНГӨӨ ӨГЧ АЛДАХ ХАМААГҮЙ БАЯЧУУЛ БОЛ ЯАХАВ БИЗ. ТЭРНЭЭС ЭНЭ ХҮН АМЬДРАХ БАЙР БИШЭЭ
Нэргүй 2 цагийн өмнө 77.68.102.20
Хувийн компани яаж ч бодсон зөвшөөрөлгүй ТҮЦ ч босгож чадахгүй ш дээ. Газрын зөвшөөрөл өгсөн Сумъябузар байж л байна. Голыг нь ухаж далан барьж өгч байгаа Нянөаатар нь байж л байна.Эд нараас л хариуцлага тооцох ёстой ш дээ, Барьж болно гэж зөвшөөрөл өгчихөөд нураана энэ тэр гэж худлаа солиорохоо болих хэрэгтэй.Нураавал улсаас нөхөн төлбөр өгнө Зөвшөөрөл өгсөн хүмүүс карманаасаа гаргаж өгөх юм уу, Татвар төлөгч бид нарын мөнгө байх шүү МАНгаруудаа
Иргэн 3 цагийн өмнө 66.181.179.192
энэ байранд шүүхийнхэн эсвэл цагдаа, авилгалтай тэмцэх газөр гээд хууль хүчнийхэн л байшаа байх да, гол мөнгө төлөөгзй хамшаалсаныхаа хариуд байр өгье гэсэн тохироо л байгаа байх, тэрнээс бодитой борлуулалт бол байхгүй байх өө,
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.188.228
одоо улсын комисс яахыг харж дээ
йй 10 цагийн өмнө 202.131.245.210
Энийг шийдэхэд маш амархан Төр худалдаж авсан хүмүүст Үл хөдлөхийн гэрчилгээ гаргахгүй гээд зарлачихвал тэгээд болоошд
Зочин 10 цагийн өмнө 103.212.118.118
Улсын комисс хүлээж авахгүй байх өө.
Нэргүй 10 цагийн өмнө 139.5.216.136
ochood delbelj chadahgui archaagui usl odoo avilga horoolol bolj bgaa yumchin minii huuli bus uil ajilgaa bolno geed uur humuus jishee avna shdee araichdee
Даваа 10 цагийн өмнө 66.181.181.81
ер нь огт өөр өнцгөөс хармаар байгаа юм, ингэж мэтгэлцээн, маргаан ч хийх шаардлаггүй, хувийн хэвшлийг хохироогоод байх шаардлаггүй, барилга барьж болно гэж зөвшөөрөл өгсөн төрийн байгууллага буруугаа хүлээж хувийн хэвшлийг хохиролгүй болгох ёстой байх, тэгээд нураана уу ,яах нь тэдний асуудал баймаар, харин зөвшөөрөлгүй барилга барьсан бол хувийн хэвшил хохиролыг хариуцах ёстой байх,
лутаа 10 цагийн өмнө 66.181.164.23
Нянбаатар пиздис хэдэн ядарсан айлын зуслангын газаруудыг азаргалж эр бяр гаргаж цуцалж байна, шаардлага нь модны захад гэнээ. Тэгвэл Дархан цаазат уулынхаа бүүр орой дээр нь мод бутыг нь хядаад гараад сууцан баас шээсээрээ булаад байгаа хотхонуудаа яах гэж байна бас энэ хороолол…Тэгэхээр Нянбактери бол зөвхөн өөрөөсөө хүчгүй дорой ядарсан ард иргэддээ л бааварладаг шүдгүй арслан төдий. Дээшээ жинхэнэ хууль завхруулагчидаа яаж ч чадахгүй нь ойлгомжтой боллоо. Газараа цуцлуулж буй хөдлий
Нэргүй 11 цагийн өмнө 43.228.129.131
Авилгач шүүхийн үзэмжээр баригдаад зарагдаж байгаа авилгал хороолол шүү дээ
ХУУЛЬЧ 11 цагийн өмнө 202.9.46.172
МЭДЭЭЖ ОЛОН ХҮН ШУУСАН ХЭЛ АМТАЙ УЧРААС АВИЛГАЛЧИД ЯЛ СОНСГОЖ,,ШОРОНД МОРИЛОХ БИЗ,,,ТЭГЭЭД Ч , НӨХӨН ТӨЛБӨРТЭЙ ЯРИХ БАЙЛГҮЙ.,,,ХАРИН БАРИГДСАН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ХУДАЛДАХ БИШ ХӨЛСҮҮЛЭЭД ДАРАА НЬ АРГАГҮЙ БАЙДАЛТАЙ БОЛООД ИРЭХЭЭР ШУРААХ ОНВЧТОЙ ШҮҮ ДЭЭ.,,,,.
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.115.211
солиорчихсон тэнэгүүд юм уу эсвэл жинхэнэ авилгачид авч орох байх
Нэргүй 11 цагийн өмнө 85.12.7.153
Ерөнхий Сайд огцор… Ганц муу авилгал хорооллыг нурааж чадахгүй байж юун 14 мега төсөл. Огт итгэхгүй байна.
zochin 11 цагийн өмнө 203.91.114.244
goy horoolol shuu amjilt !
Нэргүй 11 цагийн өмнө 202.21.126.30
Голын эрэг дээр биш яг тэхий дунд нь голдиролд нь барьсан, тэгээд ийм өндөр гэхээр хөрсний ус барилгын суурьт нь нөлөөлдөггүй юм байх даа? Тун ч эрсдэлтэй баймаар? Хүмүүс яагаад үер усны эрсдлээс айхгүй, ийм зоригтой авч бна? Яваандаа суурь нь усны нөлөөгөөр хазайгаад унавал яана?
Зочин 10 цагийн өмнө 103.212.117.113
Эхний 10 жил мэдэгдэхгүй, дараа нь Хурдын Туул голын дагуу барьсан байшингуудын граж нь усан далайд умбасан, яаж шүүж аваад ч цаанаас газрын гүнээс тасралтгүй ус ундраастай. Байшингийн суурь их усанд удаан байхаар дэвтэж муудаад нурахгүй юу? Голын дунд нь барьсан юм уу, байшингийн 2 талаар нь гол урсаад л, цонхоор харахад үзэсгэлэнтэй далайн эрэг дээр барьсан байшиг шиг гоё л байх.
зочин 12 цагийн өмнө 202.9.47.20
авилга хороолол одоо угаасаа суулт өгөөд хазайчихсан байгаа….грашд нь хөрсний ус нэвчиж байна… 10 жилийн дараа өөрөө нурна ….тэнд байр авсан хүмүүс азгүй еэ….
Мөнхсүх Бямбажав 12 цагийн өмнө 202.70.46.20
Нийлүүлж байгаа цахилггаан дулааны үнийг 100000 бологх хэрэгтэй .
Нэргүй 2025-04-07 202.126.91.254
end baishin barisniig zuvtguj bgaam bish gehdee gol uyerlehed ene bair hamaagui bsan shuu. olimpiin guuriig barihad tur zam gargasan bsnaa ergeed buulgaj, goliin ursatsiig chuluuluugui niisleliin buruu bsan shuu, ter uyerees ch umnu goliin us nemegdehed ursats udaashirlaa gd neg buulgaj bsan udaa bii shuu,
Нэргүй 2025-04-07 66.181.181.236
квадратны үнэ 5,6-6,5 сая хүрлээ нтр гэж шал Худлаа рекламдаж байгаан,,,,,Тэнэгүүд л энэ Байрыг авна,
Зочин 2025-04-07 139.5.219.133
тэнэг л биш бол хэн тийм их хэл амтай маргаантай газар байр авах вэ дээ сэжиглэх байлгүйдээ
Зочин 2025-04-07 139.5.219.133
авах хүмүүс нь тэнэг биш л бол авахгүй ийм их хэл амтай маргаантай сэжиглээд авахгүй л байхдаа бүүр хямд бол ядуус авчиж магадгүй л юм
зочин 2025-04-07 66.181.160.92
Ингээл улам рекламдаад байгаам да ..Эерэг сөрөг мэдээ гарах тусам л хүмүүс гүйж очоод захиалаад байгаа шд!!!.. Энэ мэтээр далд санаатайгаар , үнэгүй реклам хийж өгөөдллл
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.176.171
тэнэг л биш бол энд хэдэн зуун сач төгрөгөө өгөх хүн гарах уу?
зочин 4 цагийн өмнө 66.181.160.92
Гархаар бархуу .. Хүн гэдэг угаас шал тэнэг амьтан шдээ..
ИРГЭН 2025-04-07 66.181.181.236
Эндээс байр авсан Иргэдээс байгалийн ямар нэг Гамшиг тохиолдвол Хохиролыг өөрсөдөө хариуцана гэсэн Гарын үсэг авах хэрэгтэй,
Нэргүй 2025-04-07 103.41.93.17
dashvaanjil + batlan hamgaalah yamnii barilga zahialagch 2 hamtarval nuraahaar ym bna lee dee
ИРГЭН 2025-04-07 66.181.181.236
Эндээс Байр авсан Тэнэгүүд энэ Зунаас эхэлж алийгаа алдаж үгээ хэлнэ дээ, ёстой нөгөө Шатна гэдэг л болно,
Зочин 2025-04-07 112.72.8.106
Энэ барилгыг улсын комисс хүлээн авах эсэхийг нь хараад сууж байя. Хэрэв улсын комисс ажлаад хүлээгээд авах юм бол Монголын төр тэр чигтээ авлигад автсан, мөнгөний өмнө нүдээ ухаад өгсөн гэж ойлгож болно. Улсын комисс болон зөвшөөрөл олгосон дарга, албан тушалтан, засгийн газрыг бүгдийг нь шалгаж шоронд хийх хэрэгтэй болно шүү
Зочин 2025-04-07 202.126.89.19
Шүүхийн шийдвэр гарахгүй ч хүлээн авах улсын комисс ажиллахгүй байхад яагаад ч ашиглалтад орохгүй шүү дээ. Мөн мишээл экспортын баруун талд Туул голын хойд талд голын гомдолд барилга бариулахгүй байх хэрэгтэй шүү
Нэргүй 2025-04-07 59.153.115.69
Загвар архитектур гэж дан хятад солонгосын хуулбар буюу шоргоолжны үүрнүүд
Нэргүй 2025-04-07 66.181.188.183
Энэ байрнаас захиалж бга Хүнэнцэрүүдийг ойлгохгүй юм!!!! Намаган дээр бхригдаж бга өндөр барилга 1 л өдөр суулт өгч хазайна даа!!!
Нэргүй 2025-04-07 103.145.234.109
Баталгаатай хэлье.Энийг нурааж чадахгүй.Улстөрөө дийлэхгүй.Еөк,Ес,Хотын дарга очоод ч дийлжхгүй.Шүүх дээр ялагдсан гэх гээд байх шиг бна.Угаасаа энийг эхнээсээ ч мэдэж байсан
Нэргүй 2025-04-07 66.181.178.135
байранд орохоос нь өмнө хөрсний нуралт ,усанд автсанаас үүдсэн ямар ч хохиролыг өөрсдөө хариуцна гэж гар хөлийн үсэг авах хэрэгтэй
Нэргүй 2025-04-07 66.181.178.135
авилгад идэгдсэн ялзарсан төр юу ч үйлдвэрлэдэггүйгээрээ дэлхийд зартай улс
зочин 2025-04-07 59.153.86.82
төрөөс нурааж төсвийн мөнгө үрээд яахав . үер ,газар хөдлөл нэмэгдэж байгаа үед голын гольдрол дотор баригдсан барилга хэзээ нэг өдөр нурж унана . харин осолын дараах нөхөн төлбөр энэ тэрийг нь улсаас хариуцахгүй гэдгээ байр худалдан авагчдад шууд хэл .
Нэргүй 2025-04-07 202.55.188.110
Акуа гардeн г нураагаад хэрэггүйэ. нураахынхаа оронд байргүй байгаа хэдэн зуун айлд өгөх хэрэгтэй. Одоо дэлхий даяар л улс болгонд урьд нь болж байгаагүй үeрүүд хаа сайгүй их болж байна. тэглээ гээд Тэр улсууд үeрт өртсөн бүхийл барилга байгууламжийг устгаад нураагаад байна уу? үгүй шүү. Монголд шинэ байрнуудыг
нурааж устгаад байх баян улс биш шүү. ухаантай байх хэрэгтэй.
zochin 2025-04-07 59.153.114.39
nuraalaa geed xen xojix ve xench xojixgui boon betonii xog bolno mash xun xoxirno xen ter xoxiroliig tolxuu xench toloxgui terend oroxnoo barisan bol xumuusee oruulaad yavsan olon ail orx orno . tertee tergui us orgilj bxad mash olon barilgaa deer n bosloo dund goliin barilguud odoo enx taivanii zuun tald xashaan dotor usan dotor tsutgaall barilgaa barijiin .. xudaldaj avch bgaa xumuus bugd medseer baij asuudalgui geell avch baina . medeej dalangaa sain barichuull zunii xedxeen sar asuudalgui
Нэргүй 2025-04-07 59.153.115.98
Сонгууль өнгөрсөн зун дууссан. Монголчууд одоо хэн ч биш! Оркууд оршсоор байхад иймэрхүү намууд байсаар байна.2028 онд зоригийн шинэ а******н, шинэ хулгайчид, шинэ аквагарденгууд тодорнр. ОРК мөнх.
Нэргүй 2025-04-07 66.181.185.113
Hip haaap
Нэргүй 2025-04-07 210.148.94.144
Зүгээр тэслээд болоо биздээ. Юун төлөө уул уурхайтай билээ. Тэслэгч зөндөө л байгаа байлгүй дээ.
Алцайгаад нь дэлгэж нялцайтал нь долоов. 2025-04-07 103.168.34.124
Тэгсэн Нянгар, ЦЕГ хамтран ТҮЦ нүүдэд эр бяраа гаргав. Авлига хорооллын алцайг нь дэлгээд нялцаатал нь долоов. Монгол Төрийн стайл.
Зочин 2025-04-07 64.119.29.46
Манайд хууль нь хэрэгжихгүй мөнгөтэй бол юу ч хийж бно гэсэн солиотой хүмүүсээр дүүрч дээ Хятадад бол цаазлуулаад аль эрт байгүй бсон шүү дээ одоо нураагаад хурдан шийвдээ
Нэргүй 2025-04-07 46.212.54.236
Ийм өндөр, нарийн, шахсан барилгууд хятад солонгос зэрэг улсуудад зохиод байдаг, манай нийслэлд болохоор бүр гутаагаад байхын, арай тохирсон загвар магвараар нь бариулж болдоггүйн байх да,
zochin 2025-04-07 59.153.114.39
xotiin toviiin gazar n unetei bolxoor oldson gazar deer ondoriig barij ashigaa xiij baigaa boluu da .
Нэргүй 2025-04-07 103.168.34.124
АТГ нь харж л байгаа байх даа😂😂 Дашдаваагын аманд нь салаавчаа үмхүүлчихсэн, Нянгарын мэдлээс давчихсан, Хэнтийн үеэлүүдийн шуналаар тоглочихоор ий байдаг юм. Том бай. Чадахгүй бол гөлөг бай.1м2 нь 6 сая ш дээ гуйранчин Монголчуудаа гэж байшд.
Нэргүй 2025-04-07 66.181.185.113
Уг нь ухамсартай иргэн, иргэдтэй байсан бол үүнийг худалдаж авахгүй байхад л болно. Энэ нийтлэл бараг сурталчилгаа болов. Углуурга нь явж явж хамаг бүдүүн дарга эсвэл асан байгаа болоол өнөөдөр ийм Ким жон уны хөрөнгө шиг сүндэрлэж байна даа. Авилгалын модел гээд үүдэнд нь самбар тавиад оюутнуудад очиж хичээл орвол бодит кейс болно.