Жуулчин хөнөөсөн офицерууд баригдав

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Жуулчин хөнөөсөн офицерууд баригдав

Венесуэлийн цагдаагийн гурван офицерыг итали жуулчинг хөнөөсөн хэргээр барьжээ. Прокурорын мэдээнд энэ хэргээр өөр нэг хүний сэжиглэж байгаа гэсэн боловч нэр, хаягийг нь нууцалсан байна.
Италийн жуулчин 36 настай Эмилиано Асторе (Emiliano Astore) Венесуэлийн шилдэг амралтын бүсэд тооцогддог Маргарита арлын хавьд дарвуулт завиндаа буудуулан хөнөөгдсөн байв.
Мөрдөн байцаалтын мэдээгээр Асторе ганцаарчилсан аялал хийж явсан ба тэрээр аралд буудаллах гэсэн боловч бичиг баримтын зөрчлөөс түүнийг тийш нь оруулсангүй.
Мөн өмнө нь арлын хавьд Нидерландын жуулчинг хөнөөж алтан зүүлтийг нь авсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж