
Италийн жуулчин 36 настай Эмилиано Асторе (Emiliano Astore) Венесуэлийн шилдэг амралтын бүсэд тооцогддог Маргарита арлын хавьд дарвуулт завиндаа буудуулан хөнөөгдсөн байв.
Мөрдөн байцаалтын мэдээгээр Асторе ганцаарчилсан аялал хийж явсан ба тэрээр аралд буудаллах гэсэн боловч бичиг баримтын зөрчлөөс түүнийг тийш нь оруулсангүй.
Мөн өмнө нь арлын хавьд Нидерландын жуулчинг хөнөөж алтан зүүлтийг нь авсан байжээ.