БНХАУ-ын Шаньши мужийн Пин-яо хошуу болон Циньюань хошууны уулзварт байх уулархаг бүсэд дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гал түймэр гарч, аврах ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, гал түймрийг унтраахаар 1000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, гал түймэр унтраах, аврах үндэсний товчооны Шаньши хотын явуулын 160 хүний бүрэлдэхүүн, ойролцоох хот, хошууны 800 гаруй хүн хамтарч ажиллаж байгаа юм. Мөн найман нисдэг тэрэг гал унтраахаар ус зогсолтгүй зөөвөрлөж, түймэр дээр асгаж байгаа аж.
Түүнчлэн, гал түймрийн голомтоос зүүн хойд болон баруун өмнөд хэсэгт Жинжүн, Чанжи хотын гал түймэр унтраах, аврах ангиас 11 гал унтраах машин, 65 галын албан хаагч түймрийн голомтод ус хангамжийг үргэлжлүүлэхэд анхаарч, ойр орчмын тосгодыг хамгаалсан байна.
Холбоотой мэдээ