Монголын ардчилал, тулгамдаж буй бэрхшээл болон цаг үеийн асуулаар АН-ын дарга, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-АН-ын 35 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хүнээр хамгийн оргил нас. АН-ын өнгөрсөн 35 жилийн алдаа оноо юу байв. Гучин тавтай АН төлөвшиж чадсан уу?
-35 жилийн өмнөх энэ өдөр олон саад бэрхшээлийг давж байж Ардчилсан нам төрдөө хүлээн зөвшөөрөгдөж, намынхаа гэрчилгээг авсан. Тиймдээ ч дөрөвдүгээр сарын 7-ныг Ардчилсан намын төрсөн өдөр гэж бид үздэг. Бид намынхаа төрсөн өдрийг заавал тэмдэглэдэг. Яагаад гэвэл олон саад бэрхшээл, хүнд замыг туулж, байж ардчиллыг Монголд авчирсан болохоор энэ өдрийг үр хойчдоо бид үргэлж сануулж байх учиртай юм. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, эрх чөлөөний төлөө зоригтой тэмцсэн хүмүүсийн үйл хэрэг хэрхэн баталгаажиж, тэдгээр хүмүүсийн зорьсон нийгмийг бид бүтээж чадаж байгаа эсэхдээ дүгнэлт хийх учиртай.
АН-ын төрсөн энэ өдрийг бид мартах, мартуулах учиргүй.
Нэгд, хүн хэнээс төрснөө, ямар удам судартайгаа таньж, мэдэх хэрэгтэй гэдэг шиг Ардчилсан нам Монголд эрх чөлөө, жинхэнэ тусгаар тогтнолыг авчирсан гэдгээ сануулж, сурталчлах ёстой юм.
Хоёрт, жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр алдаа оноо, амжилт бүтээл, зорьсон, явсан бүхнээ дэнсэлдэг. Юунаас сургамж авч, намын цаашдын зорилго, мөрийн хөтөлбөр, мөрөөдөл хүсэл юу болох талаар гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсож, нийгэмд Ардчилсан нам Монголд ардчиллыг хамгаалахад юу хийх вэ гэдгээ хэлэлцэх ёстой өдөр. Түүхээ мэдэхгүй, өнгөрснөө санахгүй урагшилвал ойд төөрсөн сармагчин шиг болно. Тиймээс 1990-ээд онуудад бид ямар алхмыг хийж чадав, 2000-аад онд юу хийв, 2010 оноос хойш юу болов, 2020 оноос монголчуудын амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг он цагийн дараалалтай дүгнэж, цэгнэх ёстой. Гуравдугаарт, өнөөдөр хийж байгаа ажлууд маань Монголын ардчиллыг хамгаалахын төлөө юм шүү гэдгээ ард иргэддээ ойлгуулах шаардлага бий. Ардчилсан нам бол Монголын тусгаар тогтнолын нэг тулах багана юм.
Эцэст нь, жил бүрийн энэ өдөр манай нам ирээдүйгээ харж, ирээдүйн зургаа гаргадаг. Ардчилсан намын бүдгэрч, доройтсон үе бий. Гэвч, Монголд ардчиллыг тордон ургуулахын тулд АН төлөвших ёстой. Төрсөн, өндийсөн, унаж, боссон цаг үе болгон бидний гашуун түүх, манай намын олж авсан туршлага юм.
Иймээс Монголын, монголчуудын эрх чөлөөг хамгаалж чадаж байгаа ардчиллын баатрууддаа, эрх чөлөөнд хайртай иргэддээ энэ өдрийн халуун мэндийг News.mn сайтаар дамжуулж хүргэж байна. Мөн бидний үйл хэргийг үргэлж дэмжиж, араас минь ташуурдах, унахад маань хажуугаас түшиж, алдаа оноо дээр минь эмзэглэж, АН-ыг амьд байлгахын төлөө зүтгэж ирсэн ардчилал хайртай сонгогчиддоо баярын мэнд хүргэе.
-Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Ардчиллаар овоглож ирсэн Ардчилсан нам Монголын ардчиллыг хамгаалах үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ. Учир нь, Монгол ардчиллын индексээр жилээс жилд арагшлах болсон?
-Ардчилсан намын нэг онцлог бол монголчуудын хүсэл мөрөөдөл дээр монгол хүмүүс нэгдэж нийлж байгуулсан нам. Социализмын эсэргүүцэж, ардчиллын төлөө өлсөж, тэмцэж, жагсаж явсан тэр цагийн монголчууд, тэр үеийн залуусын зорилгыг бид мартаж болохгүй. Монголын залуус эрх чөлөөнийхөө төлөө монгол хүний төлөөх нам байгуулаад 35 жил өнгөрч. Их юм шиг хэрнээ бага, бага юм шиг хэрнээ их хугацаа. Мэдээж, хоёр их гүрний дунд орших буй Монголыг ардчиллын баян бүрд хэвээр хадгалж үлдэхийн тулд багагүй сорилт, багагүй бэрхшээлтэй нүүр тулж байна. Аль нэг улсаас хараат амьдрахын эсрэг 35 жилийн тэртээ Монголын залуус тэмцсэн, ялсан. Энэ ялалт ямар үнээр бидэнд ирсэн билээ. АН талцалтай байвал Монголд муу. Аливаа алдаагаа үнэхээр нь хүлээн зөвшөөрч байж бид урагшилна. АН өнгөрсөн хугацаанд алдсан юм их. Хэрэлдсэн, талцсан, унасан, улс төрийн тавцангаас арчигдах дээрээ ч тулсан үе саяхны явдал шүү дээ. Бид эвтэй байхдаа хүчтэй байдаг. Бид засаг авахдаа ажил хийдэг. Монгол Улс эдийн засгаараа хүчирхэг байж ардчилалтай байж чадна. Иймээс хамтарсан засагт орж, гал атгаад зүтгэж явна.
Ардчилсан нам Монголын эдийн засгийг сэргээх, босгох том зорилготойгоор хамтарсан засагт орсон. Эдийн засгийн салбарыг нь би удирдаж байна. АН-д хоёр үүрэг бий. Нэг нь монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалахын төлөө юм. Нөгөөх нь төр улсаа засч, эдийн засгаа хөгжүүлэхийг зорьж яваа. Төрийн бодлогод АН оролцож байж тэр нь Монголын бодлого болно. Төрийн ажлыг АН хийж байж, Монгол Улс хөгжинө. Муу сайнаараа дуудуулдаг ч Монголын эдийн засаг, улс төр, нийгэмд АН-ын хийсэн бүтээсэн их юм шүү. Улс орны эдийн засаг хүнд байна. Гадаад талдаа хямралтай байгаа үед АН гараа хумхиад суухыг хүсээгүй. Хамтарсан Засгийн газарт орсон гол шалтгаан энэ, үүнийг би үрэглж хэлдэг. Засгийн газарт хамтарч хийж байгаа ажил бол олон жилийн эдийн засгийг түгжрэлийг арилгах зорилготой. Жишээ нь, АН засагт хамтарснаар олон жил гацсан мега төслүүд урагшиллаа.
Мега төслүүдийг хөдөлгөж чадсан нь монголчуудад эдийн засгийн эрх чөлөөг авчрах том суурь бүтээн байгуулалт, алхам, шинэчлэлт болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Ардчилсан нам урт хугацаандаа оршин тогтнох нь чухал. Зуун, мянган жилийн настай улс төрийн намыг бойжуулахын төлөө бид маш их ажил хийх шаардлагатай. Ингэж байж үйл хэрэг маань илүү тодорхой болж, бэхжинэ. АН-ын өнөөдөр хийж байгаа сонголт, үйл хэрэг бол урт хугацаанд амьтай, сүнстэй байна. Үүнийгээ мөрийн хөтөлбөртөө шингээж, дүрэмдээ ч сайн оруулж өгөх хэрэгтэй. Ардчилсан нам мөн л бол хамтын удирдлагатай байх боломж, чадавхыг өөр дээрээ бий болгох ёстой. Хамтын удирдлагатай, хамтын хариуцлага хүлээх чадамжийг бий болгох ажлуудыг нам дотроо ч бид цаг алдалгүй хийж байгаа.
"МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ ГЭДЭГ ЗАРЧИМ ХАМТАРСАН ЗГ-Т АСАР ЧУХАЛ"
-Та сая хэллээ, АН хамтарсан Засгийн газарт орсон гол зорилго бол Монголын эдийн засгийн чухал төслүүдийг урагшлуулах, эдийн засгийн хөгжил авчрах гэж товч бөгөөд тодорхой дурдсан. Тэгвэл та бүхний зорилго яг хэдэн хувьтай байна вэ. Зарим хүмүүс АН засагт дотор ажиллах биш засгийн гаднаас хяналт тавих ёстой гэж шүүмжилдэг.
-Хэрэв АН Засгийн газарт хамтраагүй бол Монголд нэн чухал мега төслүүд хэрэгжихгүй. МАН-гүйгээр дээрх төслүүд явахгүй. Монголчууд эвлэхээрээ хийдэг. Хамтарсан Засгийн газар болгон амжилттай ажилласан байдаг. Учир нь, хамтарсан Засгийн газар намын биш улс орны эрх ашгийг нэгд эрэмбэлдэг юм. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байна гэдэг зарчим асар чухал. Энэ хүрээнд АН бүх салбарт өөрийн чадах чинээгээр эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Жишээлбэл, уул уурхай, хил холболтын олон жил гацсан ажлууд гараанаас гарлаа. Мөн бүс нутгийн эдийн засгийн интеграцитай холбоотой шийдвэрүүдийг бид гаргаж чадлаа. Уул уурхай, тэр дундаа ураны салбарт Франц улсын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг шийдлээ. Эдгээр ажлууд бол бүгд гацчихсан, хэн, хэзээ хийх нь ойлгомжгүй, тодорхойгүй байсан.Цаашдаа хийх ажил бидэнд олон байна. Боловсруулах үйлдвэрүүд, дэд бүтцийн салбар, ялангуяа төмөр зам, авто замтай холбоотой транзит тээврийн асуудал байна. Үүнээс гадна хийн хоолойн асуудал чухал.
Бид хийн хоолойг төмөр зам, авто зам, агаарын тээвэр, мэдээллийн технологийн кабелын шугамтай адил дамжуулах тээврийн хэрэгсэл гэж харж байгаа. Тэгэхээр тээврийн хэрэгслийн бизнес бол Монгол Улс шиг өргөн газар нутагтай, хоёр том хөршийн дунд оршдог улс оронд зайлшгүй хийх бизнес, орлого.
Товчхондоо хийн хоолой бол олон жилийн тогтвортой орлогын нэг эх үүсвэр. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлье гэж бид зүтгэж байна. Гэх мэтчилэн бидэнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байна.
-Хагарч, бутарсан АН-ын эвлүүлж, нэгтгэн УИХ-ын 2024 оны сонгуульд чамлахааргүй амжилтыг үзүүлсэн. Өнөөдөр АН-ын хямрал эцэслэгдсэн үү?
-АН хагарч, талцсан хэвээрээ, хоёр тамгатай, хоёр данстай, хоёр даргатай явсан бол УИХ-ын сонгуульд оролцож чадахгүй байсан. Хэрэв тэгсэн бол Монголын улс төр, эдийн засгийн бодлого өөрөөр эргэх байсан. Жинхэнэ үнэмлэхүй олонхын дарангуйлал эхлэх байсан. Мега төслүүд таг гацсан хэвээрээ байсан.
АН хүчээ нэгтгэвэл ямар амжилт үзүүлж болохыг 2024 оны сонгуулиар нотолсон. Нам олон хүнээс бүрддэг. Тэнд зөрчил маргаан, үзэл бодлын зөрүү байх нь дамжиггүй. Ардчилсна нам юун төлөө ардчиллаар овоглодог билээ. Гэхдээ АН ахиад хоёр хуваагдаж болохгүй гэдгээ гишүүд, дэмжигчид ойлгосон байх. Би үүнд эргэлзэхгүй байгаа. Харин одоо цаашдаа АН яах вэ гэдэг асуултад бид хариулах учиртай. АН 35 нас хүрлээ. Идэр залуу насан дээрээ хэдийнэ ирж, институци болохоос өөр аргагүй нөхцөл байдал ч үүссэн. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийг бид манлайлна. Институци болох, төлөвших тал дээрээ АН илүү төвлөрч ажиллана. Ингэж байж л АН хэдэн зуун жил оршино, Монголын ардчилал бэхжинэ.
-Монгол ардчилсан улс байж чадаж байгаа юу. Саяхны нэг судалгаагаар Монгол авторкат улсын жагсаалт руу гулслаа гэсэн шүүмжлэл дагалдсан?
-Монгол Улс ардчилсан улс гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхий нийт мэднэ. Ардчилсан улс байхын тулд тодорхой үзүүлэлтүүд сайн байх хэрэгтэй. Авлига, төрийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөө гэх мэт үзүүлэлтүүд сул байгаа нь үнэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх нь зөв. Гэхдээ Монгол авторкат орон болчихсон юм биш. Ардчилалгүй улсад амьдарч байгаа мэтээр өөрсдийгөө харааж, зүхэж болохгүй. Ардчиллын индекс бол ардчиллаа улам бэхжүүлэх шаардлагатай байгааг сануулсан дохио. Дохио дуугарч байгаа нь муу, гэхдээ бид дохиог унтраах ёстой.
Бид авлигагүй улсад амьдарч байна гэж бас худлаа ярьж болохгүй. Авлигыг устгахад хүн бүрийн оролцоо чухал. Төрийн оролцоог хумихад итгэл үнэмшил чухал. Эцэст нь энэ бүхний төлөө үйлдэл гаргах шаардлагатай. Үйлдэл хийхгүйгээр юуг ч өөрчлөхгүй. Тиймээс авлигын гол бааз болдог төрийн өмчийг нийтийн өмч болгоход анхаарч байна. Төрийн өмч өнөөдөр дарга нарын өмч болсон нь үнэн. Тийм учраас хараа хяналтыг сайжруулах хүрээнд нийтийн өмч болгох учиртай. Бидний гэрийн даалгавар их тодорхой.
Бид алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, засах ёстой. Засахын тулд хамтарсан Засгийн газрын боломжийг АН сайн ашиглах хэрэгтэй. Төр улсыг удирдаж байгаа хүмүүс тогтвортой бодлогоо хатуу барьж байж үр дүнд хүрнэ.
Тэр ч утгаар би намынхандаа ч үлгэрлэхийг уриалдаг. Удирдаж байгаа Эдийн засаг, хөгжлийн яамаа ч үлгэр жишээ болгохын тулд тендерийн булхиа луйвраас ангид байлгахаар ямар ч тендергүй яам болгож байна. Яамныхан бодлогын ажлаа л хийнэ.
"АРДЧИЛСАН НАМ БУСАД НАМТАЙ НЭГДЭЖ БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УРТ ХУГАЦААНД ОРШИН ТОГТНОХ АЛХАМ"
-Ардчиллын нэг үзүүлэлт бол хэвлэлийн эрх чөлөө. Гэвч, Монголд хэвлэлийн эрх чөлөө ухарсан. Хамгийн сүүлийн жишээ гэвэл танай намаас томилогдсон Хууль зүйн сайд чөлөөт хэвлэл рүүгээ дайрсан үйл явдал хэдхэн хоногийн өмнө боллоо. Энэ нь АН-д багагүй сөрөг оноо ч цуглуулахад хүргэсэн. Тэр явдлыг та юу гэж харж байна?
-Арга барилын хувьд алдаа гарсан байж магадгүй. Бүлэг дээрх тайлбарыг сонсохоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан бол хариуцлага хүлээхээ ч илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан бол буруугаа хүлээх ёстой. Хэн ч байсан хэвлэлийн эрх чөлөөнд халдаж болохгүй. Миний ойлгосноор гэмт хэргийн шинжтэй байна гэх мэдээллийг цагдаагаас өгсөн бололтой. Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн ажилтан гэмт хэрэгт үйлдэх хоёр мэдээж өөр. Нэг сагсанд хийж болохгүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, нэр хүндээ аврах цаг болсон. Шантааж хийдэг, хүний хойноос мөрдөх ажил хийдэг, бусдыг албаар гутаан доромжилдог бохир аргаар мөнгө олох зорилготой хэвлэл мэдээллийн хэрэгсэл байж болохгүй. Тиймээс хаана, хаанаа алдаа гаргасан. Хаана, хаанаа харах, бодох ёстой асуудал болсон.
-Сүүлийн үед танай намд жижиг намууд нэгдэж байна. Таны нэг тактик уу?
-Ардчилсан нам бусад намтай нэгдэх ёстой. Үүний гол зорилго нь АН урт удаан хугацаанд оршин тогтнохын төлөөх үйлдэл юм. Цаашдаа хүсэл зорилгын төлөө нэгдэж явахаас нэг нь нөгөөхийнхөө санал хуваагч байж болохгүй. Баруун төвийн, барууны үзэлтэй намуудаа АН-д нэгтгэх үүрэгтэй. Нэгдэж, нийлж, ардчиллыг хамгаалах ёстой.
Монгол Улсын хөгжил дэвшил, монголчуудын орлогыг нэмэгдүүлэхэд хамтдаа зүтгэх ёстой. Ард түмэн баян болох ёстой. Хүмүүс ажилтай, орлоготой байх хэрэгтэй. Бодитой харагдаж байгаа зүйлс өөрчлөгдөж байж ардчилал төлөвшинө. Үнэндээ өнөөдрийн хоолоо яая гэж байгаа, утаа тортог дунд, ус цасанд орж чадахгүй яваа иргэдэд үзэл санаа амилахгүй нь тодорхой. Худал ардчилал яриад түүгээр хооллож чадахгүй гэдгийг ард түмэн хэлж байна. Бид өнөөдөр үнэнтэй нүүр тулал хэрэгтэй. Тийм учраас хамгийн эхний чухал зүйл бол хөгжил, эдийн засгийн чадамж. Үүнийг хийхийн тулд авлигаас татгалзах, хууль засагладаг, шударга үнэн ноёлох хэрэгтэй.
Нэг монгол хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрч, малчдын ахуй амьдрал хөгжиж, тээвэр, шуудан, харилцаа холбоо, нийтийн ахуй дээшилбэл бид дараагийн түвшин рүү харж эхэлнэ. Түүнээс биш зүүд зэрэглээ шиг амьдарч болохгүй.
-Та саяхан Оросод очиж Евроазитай түр гэрээ байгуулахаар болсон. Үүнийг олон нийт шүүмжилж байна. Энэ гэрээний ач холбогдол, эрсдэлийг энгийнээр тайлбарлаж өгөөч?
-Эдийн засгийн өсөлт хөгжил, дэвшлийг авчрахын тулд экспортын орон зайгаа нэмье гэсэн асуудал. 3.5 хүн амтай зах зээл дээр бүтээгдэхүүн нийлүүллээ гээд малчдын амьдрал сайжрахгүй. Тиймээс илүү олон хүнтэй, 200 сая хүнтэй зах зээл монголчуудад нээгдэж байж үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэнэ. Ач холбогдол бол зах зээлийн урсгал, экспортоор хэмжигдэнэ. Эрсдэлийг аль болох хаасан. Их тодорхой хэлэхэд, үхрийн мах экспортлоход 50 хувийн татвартай байсан бол одоо 0 хувийн татвартай болж байгаа. Ингэснээр монгол үхрийн мах өрсөлдөх чадвартай болж, илүү өндөр үнээр зарагдана. Үүнийг дагаад хонь, ямааны махаа ч бид борлуулна. Эдгээрээс гадна ноос, ноолуур 18-20 хувийн татвартай байдаг байсан бол тэглэхээр болсон. Мөн л үүнийг дагаад ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл сэргэж эхэлнэ. Энэ бол ойгомжтой буюу сэргэх жамтай. Тиймээс экспортын хэмжээ маш ихээр тэлнэ.
Миний хувьд нийт экспортын хэмжээг тэрбум ам.долларт хүргэхээр амбицалж байгаа.
Нөгөө талдаа эрсдэлийг авч үзвэл Монголын зах зээлийг чөлөөлөөд өгөхөөр дотоодын үйлдвэрлэл унана гэсэн айдас, болгоомжлол байгаа. Хаах ёстой хэдэн салбар байснаа бид хаачихсан. Тухайлбал, газар тариалан. Монгол Улс цэвдэгтэй, говийн бүсэд байдаг. Түүнээс болж хүнсний ногоо, үр тариа ургахад бэрхшээлтэй, тарчиг. Тэгэхээр бид Казахстан юм уу ОХУ-тай үр тарианы салбарт өрсөлдөх ямар ч боломжгүй. Тиймээс нэгдүгээрт үүн дээр бид татвар, квотоо тавьдгаараа тавина. Үүнийгээ ч их тодорхой хэлж тохирч чадсан.
Шүүмжлэх биш харин ч эсрэгээрээ намайг магтах ёстой. Ямар ч байсан өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хамгаалж чадлаа шүү.
Хоёрдугаарт, согтууруулах ундаан дээр хамгаалалтаа хийсэн. Яагаад гэвэл 10 мянган хүнд ногдох өвчлөлөөр монголчууд дэлхийд тэргүүлж байна. Тиймээс согтууруулах ундааны хаалгыг тийм ч амархан нээж болохгүй. Гуравдугаарт, сүү, сүүн бүтээгдэхүүн. Эрчимжсэн мал ахуй гэж олон жил ярилаа. Үүний үр дүнг одоо үзэх ёстой. Тэгэхийн тулд энэ зах зээлийг хаахаар шийдсэн. Гэх мэтчилэн хаасан, хамгаалсан зүйлийг иргэд мэдэх хэрэгтэй.
-Хэрэв хамтарсан Засгийн газарт АН нэгдээгүй бол ураны төсөл, Гашуунсухайтын хил холболт, эрчим хүчний реформ явагдах байсан уу?
-Аль нь ч хөдлөх боломжгүй байсан. Улс төр өөрөө тийм гэдгийг бид 30 жил харлаа. Хамтраад хийхгүй л бол эсэргүүцдэг. Наад зах нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Энэ станцыг заавал гадаадын зээлээр хийж яадаг юм гээд л гацаачихна. Газрын тос боловсруулах үйлдвэр байна. Эхлээд газрын тосоо олборлоод дараа нь үйлдвэрээ барь гэж хэлээд л зогсоочихно. Уран аюултай гээд зогсоочихно. Хил холболтыг цариг гээд бүр ч хийлгэхгүй. Энэ чинь аль нэг намдаа биш. АН хийе гэхээр МАН хийлгэхгүй. МАН нь хийе гэхээр АН нь хийлгэхгүй.
Одоо монголчуудад гацааж суух цаг алга. Монголын залуус, уураг тархи манаь гадаад руу урсаад дууслаа. Энэ хэвээр байвал үндэстэн цаашид яаж оршин тогтнох юм бэ. Ийм хүнд асуудалтай тулсан учир хүнд цаг үеийн сонголт бол хамтарсан Засгийн газар. Шинэ жишиг тогтоож Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Энэ шинэ жишиг бол үргэлжлэх ёстой.
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.158
xuuxdiinxee surgaltyn zardlyg toloochee Tsairsan xulgaich yumaa .Ard tumen martaxgui shuu
Хотын уугуул иргэн 6 цагийн өмнө 66.181.178.19
АН байгуулагдаад 30 гаруй жил болоод төлөвшөөгүй намыг ямар нам гэдэг юм. Ардчиллыни нэр барьсан хэдэн луйварчдыг бүлэглэл байсан шүү дээ.. Нам шиг нам байсан бол ингэж НАМ-ын хөнжилд орж хуниулахгуй байсан юм. АН гэх энэ хэсэг нөхөд бол эрх ямба, эд баялаг, албан тушаалд донтогсодын бүлэглэл болсон. Тэдний толгойлогч нь шаамий эрүү Гантөмөр
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.162.81
АН гэж байхаа больж дээ. Танайх даргаа сольж, жинхэнэ ардчилсан замаар явахгүй бол хог МАН-аас ялгарахгүй болчихлоо дуус дуус
Нэргүй 9 цагийн өмнө 202.126.88.156
АН ыг худалдсан шүү, чи. Согтуу толгой минь
Ж.Онгар 9 цагийн өмнө 62.122.108.27
Ахмад намын гишүүний хувьд АН-ын дарга Л.Гантөмөрийн саналыг бүрэн дэмжиж бна. Амжилт хүсье. Ерөнхийдөө Монголд мань барууны болон баруун төвийн үзэлтэй намууд, мөн тус намаас өрх тусгарласан жижиг охин намууд нэгдэх шаардалгатай. Тус намаас намын удирдлагатай таарч, тохирохгүйгээс болж бие тоох буюу бие үнэлүүлэх гэж яваад сонгогчидод гологдсон улс төрчид алдаа, дутагдалаа ухаараасай билэ…
Zochin 9 цагийн өмнө 202.126.90.75
Haltar Tuulaasaa salaachh
Zochin 9 цагийн өмнө 202.126.90.75
Medrel muutai haltar Tuul
Зочин 9 цагийн өмнө 103.212.116.106
Би залуудаа одоогийнх шиг амьдралыг төсөөлчиж явсангүй ..Одоо би 2 давхар хаустай , эхнэр бид хоёр тус тусдаа машинтай…Ардчилалд үргэлж талархаж явдаг даа . Мартсанаас Батүүл маань хаана явнаа ?..
Zochin 9 цагийн өмнө 202.126.91.87
АН нам ардчилалын дайсан
ZOCHIN 10 цагийн өмнө 203.91.114.244
UVCHTEI MEDREL MUUTAI tUULAASAA SALAACH GANTUMURUU
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.91
Жонхууд салаавч өгч чадах ямарч хамааралгүй хүнээр АН-ын даргаар тавибал сая энэ нам эрүүлжинэ
kkkkkkkkkkk 10 цагийн өмнө 59.153.115.98
Монголын эрх ашиг юүний түрүүнд юм бол оросуудын хийн хоолой, евразын гэрээг боль!!! Болж өгвөл өөрөө огцор.
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.46.92
зөв санаа байна. Үхэх гэж байгаа юм шиг харсан бүгдээ авах хийх дон хэрэггүй
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.160.76
баахан хог шаарнуудын нам хэцүү дээ
зочин 11 цагийн өмнө 66.181.189.203
Ардчилал хуурамч эх оронч боловсрол өндөр монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг замаас зайлуулж үгүй хийж харь элэгт удмынхан төрийн сэнтийд заларч эерэг үгээр ард түмнийг хошгоруулж ард түмний уламжлалт зан заншил алдагдуулж байгалийн баялагт эзэн суусан хүмүүсийг эсэргүүцсэн хүмүүсийг буруутгах нэг биш ээ ,,,
Нэргүй 11 цагийн өмнө 124.158.106.12
АН *ынхан даргараа эрүүл зөв хүнийг сонгожээ. Лу.Гантөмөр бол шинэ үеийн сайн удирдагчийн нэг. Хэлж ярьж буй нь үнэхээр зөв, илүү үггүй тодорхой юм. АН -ынханд амжилт хүсье. Харин ардчилалынхаа индексийг сайжруулаарай. НҮБ- д украины асуудлаар түдгэдзсэн нь монголын ардчилалын рейтингыг унагасан гэх МАН -ын тайлбар шал худлаа шүү. МАН үнэнээ хэлж чаддаггүй, үргэлж хуурах гэж оролддог муу талтай шүү.
zochin 11 цагийн өмнө 203.91.114.244
Tsenguunee bitgii hayaarai Lu Gantumuruu saihan shuu
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.185.42
Энэ хурлаараа энэ даргыг огцруул
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.191.116
Erh medel alban tushaal avilaga hulgai deerem luivar buzar bulaa hognuudad ter mod urgasan baihoo odoo ter modiig shataamaar bn
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.178.63
Гантөмөр харин ганц зөв үг хэллээ. Хонин дээрээс ирсэн хүмүүс элдэв дээдийн юм шаарддаг болоод байгаа юм. Д. Сосорбарам хүртэл
Нэргүй 12 цагийн өмнө 210.148.94.144
Энэ төслүүдийг гацааж байгаа хог шаарнууд бол МОЯА ОЯА , Босоогоор хөхдөг гэх мэтийн хуурамч эх орончууд болно.
Нэргүй 12 цагийн өмнө 192.42.116.198
35 нас хүрчихээд төлөвшөөгүй хулгайч сэтгэлгээтэй байвал цаашдаа төлөвшихгүй засрашгүй хулгайч гэсэн үг!
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.182.20
Энэ шаамий Жонхууд төмсөгдүүлсэн бололтой
Нэргүй 12 цагийн өмнө 192.42.116.198
наад шаамий чинь хүзүүгүй тарваганд төмсөгдүүлчихсэн амьтан, ккк
Нэргүй 2025-04-07 203.91.114.244
MAN-tai tohiroltsood alban tushaaliin naimaa hiij bolwol Gatumuruu chamaig magtan duulay Gudamjnaas gargaj ug odoo jurmiin nuhduu
zochin 2025-04-07 203.91.114.244
Undarmaa ymar huurhun haragdaj bnaa omg huurhun shuu
Иргэн 2025-04-07 66.181.189.194
энэ этгээдэд ардчилал гэдэг үг хэрэглэх эрх байхгүй Учир нь сонгогчдынхоо сонголтыг уландаа гишгэж хэсэг этгээд өөрийнхөө түрийвчийг түнтийлгээд МАН гэх мафийн хөнжилд хэвтэж байгаа Өмнөх дарга Алтанхуяг Баярцогт Баттулга урвагчид ч бас хамаатай
Ха 2025-04-07 64.119.29.144
Негее ардчилалын алтан хараацай, агуу ардчилсан улс гээд гонгиноод байсан чинь "амаараа хуцдаг ардчилалаа" тарьж ч чадаагуй, херснеес гарч чадалгуй хатчихаж дээ!!! Худлаа хуцаж суухаас бид ардчилалыг биш анархист, хулгайч, зэрлэг капитализмыг л мереедеж байсан юм гээд шуудхан хэлчих. АН-ын "АРДЧИЛАЛ" гэж юу байсан юм. Элбэгдорж, Бат-Уул, Гончигдорж, Дорлигжав, Н. Энхбаяр, С. Баяр гээд терийн хулгайчууд л цэцэглэсэн болохоос "ЧИНИЙ ЯРИАД БАЙГАА АРДЧИЛАЛЫН" мод чинь ургаач угуй херсендее хатсан
Нэргүй 2025-04-07 103.212.118.130
SEXSDI80955877ANUSDI
sukhbat 2025-04-07 103.126.107.50
tanai AN ardchilal bish shuu. harin zavhairal zalilan avilaga bolson shuu
Нэргүй 2025-04-07 203.17.23.177
ХАМГИЙН ТҮРҮҮНД НААД ЗАВААН ЦООХОР ДЭЭЛТЭЭ, МӨНХБАЯСГАЛАНТАЙ НЬ ХАМТ НАМААС ХӨӨНӨ ҮҮ. ТЭГЭЭД Л АН ӨНДИЙГӨӨД ИРНЭ.
Аль болох л энэ 2 хөршөөс хамааралгүй л хөгжмөөр байна 2025-04-07 64.119.29.63
Аль болох л энэ 2 хөршөөс хамааралгүй л хөгжмөөр байна. Тэр байгалийн хийн дамжуулах хоолой энэ тэр нь битгий орж ирээсэй.
Нэргүй 2025-04-07 139.5.218.242
Ардчилсан Нам ингэж доошоо орж ийм шаймий архичин толгой дээрээ зална гэж зүүдэлсэнгүй
Javkhaa 2025-04-07 66.181.161.136
за ганаа худлаа шүү. Хүмүүсээ Хоолонд Хүргэе гээд очсон байлгүй дээ