АНУ-ын хотуудад эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж байна. Тус улсын ерөнхийлөгч Дональд Трампийн татвар ногдуулах, зарлагаа танах журмаар холбооны ажилчдыг халах зэрэг бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсах болжээ. Түүнчлэн чинээлэг бизнесмен Элон Маск Вашингтоны хэрэгт хөндлөнгөөс оролцсонд жагсагчид дургүйцлээ илэрхийлж байна.
АНУ-ын импортын татвар хэрэгжиж эхэлсэн өдөр буюу Бямба гаригаас эхлэн (2025.04.05) үйлдвэрчний эвлэл, бэлгийн цөөнх, иргэний эрхийг хамгаалах байгууллага зэрэг 150 гаруй бүлэг Вашингтон, Нью-Йорк, Бостон, Лос Анжелес болон бусад хотуудад эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна.
Албаныхны мэдээлснээр, Трамп, Маскийн эсрэг орон даяар 1000 гаруй жагсаал, цуглаан зохион байгуулагджээ.
Элон Маскийг Вашингтоны бодлогод хөндлөнгөөс оролцохоо зогсоох, "Medicaid", нийгмийн даатгал болон сангуудыг танах, цагаачид, бэлгийн цөөнх болон бусад бүлэгт халдлага үйлдэхээ зогсоохыг жагсагчид шаардаж буй. Мөн Трампийн засаг захиргаа үр ашгийг дээшлүүлнэ гэх үндэслэлээр АНУ-ын төрийн үйлчилгээг бүрмөсөн устгаж байна гэж жагсагчид үзэж байна.
Жагсагчдын нэг Кэтрин хэлэхдээ, "Боловсрол, нийгмийн хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, ахмад дайчдын эрх, бэлгийн цөөнх зэрэг бүгдийг заналхийлж байна. Энэ бол миний хайртай Америк биш, бидний үзэл санаа, хүчний тэнцвэр, эрх мэдлийн хуваарилалт юу болсон бэ?" гэв. Мөн жагсагч Каллен хэлэхдээ, "Трамп, Маск, тэдний хэн нь ч жинхэнэ америкчуудын санаа зовж буй зүйлийг төлөөлж чадахгүй" гэсэн юм. Зарим жагсагчид Трампийн эдийн засгийн бодлого болох импортын тариф нь иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэгдүүлнэ гэж болгоомжилж байна.
Трамп импортын татварыг нэмэгдүүлж, худалдааны түншүүддээ харилцан татвар ногдуулсны дараа АНУ-ын иргэд бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж эмээж, буруутгаж байгаа юм.
Орон нутгийн хэвлэл мэдээлэлд дурдсанаар, зарим америкчууд импортын тариф хэрэгжиж эхлэхээс өмнө супермаркетаас хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ худалдан авахаар яаравчилж, ачаалал үүссэн байна. Мөн тус улсад амьдардаг зарим хятадууд нэг дор 20 шил шар буурцгийн цуу, 10 савх хясаа авахаас гадна Хятадад үйлдвэрлэдэг зурагт, зөөврийн компьютер болон бусад цахилгаан хэрэгсэл, машины эд ангиудыг авах зэргээр нэг дор 3500 ам.доллар гаруй мөнгө зарцуулжээ.
Нэргүй 51 минутын өмнө 66.181.160.18
Сан-Францискод 20 гаруй жил амьдарч байгаа манай садангийн дүү өнгөрсөн зун жил Монголд ирээд "Америкийн баруун, баруун дунд, хойд мужийн иргэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн аль болохгүйг нь дэмждэг, усан тэнэгүүд байдаг гэж ярьж байсан!! Манай УИХ-д И.Маскаас 1000 дахин тэнэг бөгөөд төрийн ажилд түүн шиг дүргүй, өвчигнүүр хүмүүс байнга сонгогдож байгаа шүү дээ!!!
Зочин 2 цагийн өмнө 139.5.219.133
жагсаж чаддаг улс гэж байх юмаа
Нэргүй 2025-04-06 202.9.46.92
1980 -д онд Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал АНУ-н нэг мужийн түвшинд бараг илүү гарахгүй ядуу байлаа. Одоо харин АНУ-г бараг гүйцэт түрүүлэх гэж байна. 1970-д онд баруун Европ АНУ-д бөхийж харьцдаг байлаа. Одоо юу байна даа найзаа гээд дал мөрийн алгадах хүртлээ томорч, АНУ алдагдулах хүртлээ жижгэрчээ. 1980-д онд дэлхийн үйлдвэрч орон байсан бол одоо монгол адил хэрэглэгчч зээл хийгч орон болсон. Хэрвээ энэ байдал удаан үргэжилбэл АНУ байр суурь 2 цааш ", 10 гээд ухрана. Тэнд эмх цэг байхгүй
Нэргүй 2025-04-06 202.9.40.246
Трампын бодлго зөв шдэ.
Нэргүй 2025-04-06 66.181.188.180
трампын бодлого зөв бурууг чам шиг орк шүүхгүй эрх чөлөөт Америкчууд шүүнэ
Нэргүй 2025-04-06 66.181.187.100
Эрх чөлөөт америкчууд нь эсэргүүцэж бнаа хө !
Трамп чинь аль эртээ СССР-ийн КГБ-д элсэгдчихсэн АНУ дахь Оросын агент байхгүй юү дээ, манай Женко шиг !!!
Соёл иргэншилт америкчууд Трампийн коммунист маягий н тэгшитгэн дарангуйлах хандлагыг зад эсэргүүцэж бнаа
Нэргүй 2025-04-06 66.181.187.100
Манай монгол оркууд болохоороо Оросын агент Жен ког Ерөнхийлөгчөөрөө сонгож тэнэгтдэг, хугацаагий нь дуусахаар УИХ-ын гишүүнээр сонгочихоод байгаа Мөн ч хязгааргүй тэнэглэл шүү !!!