АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Бямба гаригт (2025.04.05) тус улсын бүх төрлийн визийг эзэмших Өмнөд Суданы паспорттой хүмүүсийн визийг хүчингүй болгоно гэж мэдэгдлээ. Мөн цаашид дахин АНУ-д нэвтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тус улсын иргэдэд виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авах болсон байна.
Рубио ямар учир шалтгааны улмаас энэхүү арга хэмжээг авах болсон талаар хэлэхдээ, Өмнөд Суданы шилжилтийн засгийн газар нутаг буцсан иргэдээ цаг тухайд нь хүлээж аваагүйтэй холбоотой гэж тайлбарлав.
Тодруулбал, "Өмнөд Суданы шилжилтийн засгийн газар нутаг буцсан иргэдээ цаг тухайд нь хүлээж аваагүйн улмаас би Өмнөд Суданы паспорт эзэмшигчдийн эзэмшиж байсан бүх визийг хүчингүй болгож, АНУ-д нэвтрэхээс сэргийлэхийн тулд цаашид виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авч байна" гэж тэрбээр цахим сүлжээндээ нийтэлсэн байна.
Холбоотой мэдээ