"Хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно"

"Хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно"

"Хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно"
Хотын дарга Х.Нямбаатар ажлаа хийж чадахгүй хорооны Засаг дарга нарт хариуцлага тооцно" гэв. Тэрбээр "Улаанбаатар хот 204 хороотой. Иргэд гудамжинд гэрэл тавьж өгөөч, энд камер хиймээр байна, явган хүний замаа засаач гэдэг хүсэлт, шаардлагаа хамгийн түрүүнд хорооны Засаг даргадаа учирлаж хэлдэг. Харин Засаг дарга иргэдийнхээ хүсэлтийг албан бичиг болгоод дээд шатны байгууллагадаа уламжилдаг. Тухайн асуудлаа төсөв мөнгө гаргаад шийдвэрлэх эрх мэдэл хомс.
Гэтэл өнөөдөр дээрх хүсэлтүүд овоорсоор бидний амьдарч буй орчин, эргэн тойронд маань ундуй сундуй зам, талбай, арзайж сарзайсан хашаа, хайс, эвдэрч хэмхэрсэн, ус тогтдог замууд бий болчихлоо.
Бид энэ байдлыг цаашид хална. Хороодын Засаг дарга нартайгаа уулзаж, тохижилтын чиглэлээр нэн яаралтай шийдвэрлэх асуудлаа шийдэхэд нь зориулж Захирагчийн ажлын албанаас зардал гаргахаар боллоо. Орчноо сайжруулах ажлыг хамтдаа эхлүүлье. Хашаа, хайс засах, унтарсан гэрэл чийдэнгээ асаах, явган замаа засах зэрэг ажлыг улсын баяр наадмаас өмнө амжуулъя гэж байгаа. Харин хүсэлтийг нь аваад хөрөнгийг нь шийдэж өгөөд байхад өөрийн хорооны нутаг дэвсгэрийнхээ өнгө зүсийг сайжруулж чадаагүй Засаг даргатай хариуцлага ярина. Ажилдаа сэтгэл гаргахгүй, өдөр хоногийн аргацаах байдлаар ажилдаа хандвал цаашид хамтарч ажиллахгүй. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх учиртай" гэсэн юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-06 103.57.93.232

төсвөөр нь хангаад өгч байхад шороон замыг цементээр хучиж явган хүний замыг шийдэх хэрэгтэй засаг дарга нар.

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.118.248

Хороодйын засаг дарга болон ажилтнуудын ажлын өдөр нь нэг бол ширээний бөглөөс,ажил дээрээ байхгүй бол хувийн ажлаа амжуулаад тэр дүүрэг дээр ажилтай гээд.Наад зах нь хорооныхоо үндсэн ямар ажил хийхээ ч мэддэггүй,сэтгэл гаргаж ажилладаггүй ийм хэдэн нөхөд л болоод бна.

Avatar

Нэргүй 2025-04-06 202.55.191.194

хорооны хэдэн пспанууд ч юм хийдэг юм уу. хэдэн босоо удирдлагатай төрийн алба нь ажил хийдэг баых

Avatar

Нэргүй 2025-04-06 103.57.94.95

сонгууль болгоноор будлиан хутгасан намын тавиулууд л байдаг шдээ.хэсгийн ахлагч,хороон дарга нар.сонгууль гэж намын төлөө хуруу хумсаа хугалж гүйсэн боловсрол мэдлэг багатай залуус хороо дүүргээр дүүрчээ.

Avatar

зочин 2025-04-06 103.212.116.228

давхар дээлтэй дарга нар хийж чаддаг юм бол нэг л ажлаа хий хоёр талд цалгардуулаад юу ч хийхгүй юм

Avatar

зочин 2025-04-06 103.212.116.228

СБД ₮ хороо засаг дарга нь ажлаа хийдэггүй хогондоо дарагдсан , дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдоод бүр үзэгдэхээ байсан иймэрхүү давхар дээлтэй ажил хийдүүлдэг нөхдийн давхар дээлийг талах хэрэгтэй, төлөөлөгчийнхөө ажлыг л хий , иргэд даргаа сонгодог баймаар байна

Avatar

Шинэ 2025-04-06 66.181.183.41

БЗД 10р хороо гудамж талбайгаа цэвэрлэдэггүй, зун нь шавар усаар дүүрдэг замаа ч шороо асгаад засдаггүй хоолны савнууд байна

Avatar

Зочин 2025-04-06 139.5.219.133

хотын дарга байгаа зөв онилсон бна хороон дарга нар их хурлын гишүүний уулзалтыг зохион байгуулж бэлэг тараах ажил л хийдэг бууны нохойнууд БГД ийн 1,хороон дарга авгайг сольё

Avatar

Нэргүй 2025-04-06 66.181.168.82

хуулиараа хорооны дарга нартаа эрх мэдэл өгөх хэрэгтэй. ямар ч эрхгүй тэднийг хэн тоох вэ

Avatar

Хүмүүн 2025-04-06 103.57.93.235

СБД-ийн ИТХ-д 1-р хорооноос сонгогдсон нөхдүүд сонгуулийн үеэр тасралтгүй явж элдэв юм амлаад төлөөлөгч болсон.Одоо сураггүй болсон.Өөртөө хамааралгүй уран, нүүрсний хулгай мэтийн улс төржсөн сэдвээр элдэв сошиал попрол хийгээд явж харагдах юм!!!амласнаа биелүүлж иргэдийнхээ дунд орж ажиллаачээ

Avatar

Нэргүй 2025-04-06 202.9.40.86

хэтэрхий олон хороотой байна. 1 хороонд дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, ,6-8 хэсгийн ахлагч нар 1 200 000 нэг сая хоёр зуун мянгаас дээш цалин аваад энэ 12 хүн юу хийж байнаа. дээрээс нь Дүүрэг бүрт Иргэдэд үйлчлэх төвүүд дүүрэг, хорооны ажлыг хийгээд л байж байна. ийм их давхар орон тоонд ажиллаж байж иргэдийн санал хүсэл, гомдол шийдвэрлэгдэхгүй л байна. муу ажиллаж байна. СӨХ гэж мөнгө хураадаг ажил хийдэггүй хэдэн шуналтай авгай нар зүгээр суугаад иргэдээ

Avatar

Нэргүй 2025-04-06 202.9.40.86

СӨХ ажил хийхгүй иргэдээс цалин аваад, давхар мөнгө завшаад сууж байгааг хянадаг шалгадаг газар алга. иргэд маш олон давхар дарамтад дарлуулж байна

Avatar

Нэргүй 2025-04-06 66.181.178.135

хороо гэж нэг нойлын ногоон тэгнүүд хоолны савнууд байнаа юү үүүүүү ч хийдэггүй баахан юмнууд

Avatar

Зочин 1 2025-04-06 66.181.176.166

СХД ийн 43 р хорооны дарга гэж юу ч хийдэггүй, иргэд санал хүсэлт өгөөд л бна, огт тоодоггүй ,нэг авгай байна.

Avatar

зочин 2025-04-06 103.212.118.64

Иргэдийн Нийтийн Хурлаа хийж чадахгүй хуулиа судлан хэрэгжүүлж чадахгүй албан ёсоороо батлагдаагүй үүрэг гүйцэтгэгч ирээрэй ёонгууль горилогч нарыгаа эхлээд албан ёсны болго.тэгээд хариуцлагаа ярь..

Avatar

зочин 2025-04-06 103.212.119.155

УДАХГҮЙ МОДНЫ ХӨВӨН ХИЙСЭЖ ЭХЭЛНЭ ДЭЭ. БАЯНГОЛ ДҮҮРЭГ БОЛ ГАМШИГ. БИТҮҮ МОДНЫ ХӨВӨНД ДАРАГДАНА.
ИРГЭД АМЬСГАЛАХ БАЙТУГАЙ ЦОНХОО ОНГОЙЛГОХ Ч БОЛОМЖГҮЙ БОЛДОГ.

Avatar

ИРГЭН 2025-04-06 66.181.180.28

ХАН-УУЛ дүүрэг 18- хорооны дарга хороогоо тойрч юу нь болж бн юу нь болохгүй бн гэдгээ харж ажилаа хийсэн нь дээр байхаа!!! ХҮННҮ -2222 ХАН-ХиЛСс хоёрын хооронд тавьсан шинэ замын гэрэлтүүлэг асалгүй арван сарыг үдэх нь гэх жишээний олон ажил бн!!! Холбогдох байгуулга, СӨХ- тэйгээ хамтарч хороо хотоо дээш нь татаарай амьжилт хүсэе!!

Avatar

Зочин 2025-04-06 202.55.188.87

Гэвч хороон даргын маань цалин пүнлүү, хангамж, эрх мэдэл нь хэр байдаг юм болдоо чааваас

Avatar

Нэргүй 2025-04-06 103.168.34.102

хороодын Засаг дарга нар санаачлаагүй, дүүргийн Засаг даргаа хараад суух хэрэггүй. эргүүл гаргаж архичдыг цэгцлэх, СӨХ -тэйгээ хамтарч ажиллаач,

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.118.130

SAWN80955877

Avatar

Нэргүй 2025-04-06 103.57.93.244

Хорооны ажилтан тухайн хороонд амьдардаг бол тухайн ажилтан тус хорооны оршин суугчидтай өрсөлдөөд, ажлаа зөв хийж чаддаггүй. Энэ нь монголчууд суурин амьдарч чаддаггүйн илрэл, монголчууд нүүдэлчин зангаараа хажуу айлтайгаа ан ман үзэлцдэг ба ойр орчмын хүмүүсээ судалдаг. 1500 жил суурин амьдарсан Европчууд шиг эвтэй амьдарцгаая!

Avatar

ЧинбайЧинбай 2025-04-06 202.126.91.138

Зөв.Зөв.
Чингэлтэй 4р хороонд 1давхрын айлуудын цонхны дор хавийн машинууд дураараа, зоргоороо зайгүй парклах болсон. Зохих албаны хүмүүс нь үзээ ч үгүй, хараа ч үгүй гэсэн маягтай нүдэн балай чихэн дүлий сууцгааж б.на.

Avatar

Нэргүй 2025-04-06 202.126.91.51

СХД ийн 18-р хорооны Энхжаргал гэж авгай 20 жил юу ч хийдэггүй. Чернобил шиг л хороо байдаг

Avatar

Нэргүй 2025-04-06 59.153.112.174

ХОРОНИ ХУРГАН ДҮҮРГИИН ТӨЛӨГӨН ХУЦНУУД ХОНЦЫН СЭТГЭЛЭР ХОНОГ ӨНГӨРӨЖ БАИГАГ ОГЦРУУЛ

Avatar

Зочин 2025-04-06 202.126.89.226

Ёстой зөв. Амжилт хүсье.

Avatar

Del 2025-04-06 202.55.188.35

хотын засаг даргын хийх гол ажлуудын нэг нь хяналт тавих шүү дээ амжилт

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.118.51

СХД ийн 6Р Хорооны Засаг гэж нэг ажилгүй хувийнхаа амбиц хөөсөн Хоосон толгойтой мулгуу гар байна аа

Avatar

Нэргүй 2025-04-06 103.57.95.224

зөв зөв. хотондоо дарагдсан хороон дарга нар зөндөө. Ийм хүмүүсийг даруй огцруулах хэрэгтэй. Хий мануухай царайлаад сууж байдаг шүү хороон дарга нар. Огцруулдаг болмоор юм.

Avatar

Нэргүй 2025-04-06 202.126.90.157

ЧАДВАРГҮИ ХӨЛДҮ ХУРГАН ТӨЛГӨН ДАРГАНЦАРУУДЫГ ЯАРАЛТАИ ХАЛ

Avatar

Нэргүй 2025-04-06 188.162.254.68

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Гэрэл 2025-04-06 202.5.202.36

Маш зөв.

Avatar

Зочин 2025-04-06 76.220.74.140

Бүх шатанд хариуцлагын тоготолцоо байх ёстой. Монгол улсад өнөөдөр ямар ч албыг сайн муу хийсэн ямар ч ялгаагүй байдаг гажуу үзэгдэл бий болсон. Энэ нь 1 талдаа хөгжлийг гацааж боомилж байна.

Avatar

Зочин 2025-04-06 139.5.219.133

хотын дарга одоо л зөв ажлаа олдог болж бна туршлагатай дарга болж хороодын дарга нар гэж юуч хийдэггүй нэг намд үйлчлээд сууж байдаг санаачлага гүй муу ажилладаг нь үнэн үнэн зөв олж харж

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-04-06 66.181.177.225

Нямбаатар овоо дуугарч байна шүү!?

Avatar

ЗОЧИН 2025-04-06 103.57.93.150

СБД ийн 8 р ХОРООНЫ 43 Р БАЙРНЫ СӨХ ийн ДАРГА АВГАЙ ЦАЛИНГАА АВХААС ӨӨР АЖИЛ ХИЙХГҮЙ ЮМ АА.УГ БАЙРНЫ ДАВХАРУУДЫН ШАТНЫ ХОНГИЛЫН ЦОНХНЫ ДЭЭД ДООД ХЭСГЭЭРЭЭ ГАДНА ТАЛ НЬ ХАРАГДСАН ЦАХИЛГААН ШАТ НЬ АЛДАНГИ ОНОНГИ АЖИЛДДАГ КОРИДОРЫН ЦОНХНУУД ТҮГЖЭЭ БАЙХГҮЙ ӨВӨЛЖЛӨӨ (ДУЛААХАН ӨВӨЛ) БОЛСОН ТУЛДАА ГАЙГҮЙ ХАН ӨНГӨРЛӨӨ
СӨХ ийн ХУРЛЫГ ХЭДИЙ ХУГЦААНД ХИЙДЭГ ВЭ.
КОРОНОГИЙН ДАРААХАН НЭГ ХУРАЛ ХИЙСЭН САНАГДАХ ЮМ.

Avatar

Нэргүй 2025-04-06 103.168.34.47

Жил бүр тайлангаа тавина шүү дээ

СӨХ хуулиа унш даа

Avatar

Нэргүй 2025-04-06 192.82.65.130

v33. gТэмү-г татаж аваад миний урилгыг хүлээн авахын тулд кодыг хайж олоорой:
632281443Аяны хийлдэг гудас захиалга эхэллээ..
Зузаан гудас их тухгүй бамбалзаад байдаг юм байналээ. Хийлэгч шаардлагагүй өөрөө хийлэгддэг аяны гудас 2 болон 3хүний захиалга эхэллээ..

#Үнэ: 2хүн 👉🏻Код: GUD1👉🏻 49,700₮
3хүн 👉🏻Код: GUD2👉🏻 68,000₮
карго ирсэн хойно төлнө

#Захиалга_өгөх_заавар
📌Хаан банк 5041188307 Намуун дансанд 100% шилжүүлсэнээр захиалга баталгаажна

#Гүйлгээний_утга
Ут33v33³44rr4

Avatar

Зочин 2025-04-06 202.179.25.1

Хорооны засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ СӨХ-дын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр онцгой анхаарч, хамтарч ажиллах хэрэгтэй

Avatar

Ардчилал 2025-04-06 66.181.189.211

Хорооны зд гэж сонгуулиар нэг ашиглагддаг ажилгүй хэдэн авгайчуул байдагдаа

Avatar

ЗД хэрэггүй шахуу 2025-04-06 66.181.189.211

Хорооны зд нар хэрэггүй улсууд.хайран мөнгө төсөв

Avatar

зочин 2025-04-06 103.168.34.38

орон сууц дундах энэ олон хороодоо татан буулгаж төсвийн мөнгө хэмнээчээ. ямар ч ажил хийхгүй, тэгээд ч ямар ч эрх мэдэл байхгүй юм чинь юу ч хийх вэ дээ. зүгээр цалинжсан улс байна. хайран мөнгө тэрнийхээ оронд багш эмч нартаа цалинг нь нэмээч.

Avatar

иргэн 2025-04-06 139.5.217.229

Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 23-р сургуулийн орчмын СӨХ үйл ажиллагаанд ер анхаарал тавихгүй байна. СӨХ ажилаа хийхгүй, цэвэрлэгээ хийж байна гээд хаяа нэг усаар шалыг нь хальт угаасан болоод л боллоо. Бусад байрлуу ороход цэвэрхэн сайхан тохижилттой байх юх. Тэд ярихдаа СӨХ -өөс бүх юм шалтгаалдаг гэнэ. Оршин суугчид хэлээд барахгүй бүр дордоод байх юм. Хорооны дарга нар анхаармаар байна.

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.118.130

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-06 202.9.40.246

Чи боли чамаас илүү зөндө бга.

Avatar

ХОТЫН даргад 2025-04-06 66.181.179.50

БГД -14 хорооны 18 байрны 1 -р орцыг тойрсон зөвшөөрөлгүй дэлгүүрүүдийг буулгах арга хэмжээ авч өгнө үү? БГД хөддлөхгүй юм. ИРГЭД адаглаад машины зогсоолтой болмоор байна.

Avatar

Нэргүй 2025-04-06 103.212.117.30

маш зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж