Сирийн судсыг атгах Кремлийн эрмэлзэл

Сирийн судсыг атгах Кремлийн эрмэлзэл

Сирийн судсыг атгах Кремлийн эрмэлзэл

Путины дэглэмийг 10 гаруй жил дэмжсэн Башар аль-Ассадыг Исламын босогчдын хүчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түлхэн унагасан. Тэр цагаас хойш Сирид газрын тос, дизель түлш, байгалийн хийн хямрал нүүрлээд буй.

Тэгвэл ОХУ Башар аль-Ассадыг Сирийн шинэ засгийн газарт хүлээлгэн өгөхөөс татгалзаж байгаа ч тус улсад цэргийн баазаа хадгалахын тулд эрчим хүчний хямралыг нь ашиглаж байна. Сири дэх цэргийн байдлаа хадгалахын тулд ОХУ хэдийнэ газрын тос, байгалийн хий тээвэрлэж эхэлсэн гэдгийг Кремлийн эх сурвалж мэдээлжээ. Мөн тээвэрлэлтийг Путины даалгаврын дагуу нууцлахыг хичээж байгаа гэлээ. Нийлүүлэлт хоёрдугаар сараас эхэлсэн аж.

Ассадын дэглэмд тулгарсан асуудал Сири болон Ойрхи Дорнод дахь ОХУ-ын бодлогыг ганхуулсан юм. Тэр тусмаа Кремль Ассад болон түүний гэр бүлд орогнол олгосон нь Сирийн шинэ удирдагчтай харилцах харилцааг улам дордуулж, сиричүүдийн дунд сөрөг хандлагыг бий болгосон.

Нэрээ нууцалсан эх сурвалж хэлэхдээ "Энэ бол Сирийн ард түмэнтэй тогтоосон бидний нөхөрлөлд хадаас зоосон явдал байв. Гэхдээ бидэнд өөр сонголт байсангүй" гэжээ.

Ассадыг хүлээлгэн өгөх боломжгүй гэдгээ Кремль сүүлийн үеийн яриа хэлэлцээний үеэр Сирийн шинэ удирдагчид ойлгуулсан аж. Түүнийг эргүүлэн өгөх нь Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байх магадлалтай.

ОХУ 2015 онд Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцож, Ассадыг дэмжсэн. Үүнээс хойш 10 орчим жил бүс нутагт чухал нөлөө үзүүлжээ. Цаашид энэ нөлөө тэлэх эсэх нь Турк, АНУ, Израильтай харилцах харилцаанаас ихээхэн хамаарна.

Хамгийн гол нь Сирийн төрт улс, тусгаар тогтнолыг дэмжих бодлогоо тууштай баримтална гэдгээ шинэ дэглэмд харуулж байж нөлөөгөө хадгалж үлдэх юм. "Валдай" клубын шинжээчдийн үзэж буйгаар Кремль терроризмын эсрэг тэмцэх, шинэ колончлолоос татгалзах, мөргөлдөөнийг хууль ёсны дагуу шийдвэрлэх зэргээр дамжуулан нөлөөгөө хадгалах боломжтой. Мөн уян хатан байдлаар хамтран ажиллахад бэлэн байх ёстой.

Оросын арми одоогоор Тартус дахь тэнгисийн цэргийн байгууламж болон Хмеймим агаарын баазаа хянасан хэвээр байна. Ойрхи Дорнодын эрдэмтэн Ибрахим Ибрахимовын үзэж буйгаар ОХУ хоёр баазаа багасгаж, шинэ хэлбэрт оруулж байж магадгүй юм. Эсвэл Тартусыг үлдээж, Хмеймимээс татгалзах магадлалтай.

"Сирийн шинэ засгийн газрыг дэмжиж буй Турк улс ийм зохицуулалт хийхийг шаардаж байгаа" гэж Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах ажилтан Николай Сухов хэлжээ.

Баазаа үлдээсний хариуд ОХУ агаарын довтолгооны улмаас сүйрсэн дэд бүтцийг сэргээн босгох, түлш, хоол хүнсээр хангах, эрүүл мэндийн тогтолцоог нь сэргээхэд туслах болно.

Түүнчлэн Путин Сирийн шинэ удирдагч Ахмед аль-Шараатай хоёрдугаар сарын 12-нд утсаар ярьсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа Сирийн мөнгөн дэвсгэртийн тээвэрлэлтийг сэргээжээ. Мөнгөн дэвсгэрийн хоёр дахь ачилт гуравдугаар сарын эхээр Дамаскт иржээ. Өмнө нь Ассадын дэглэмийн үед ОХУ мөн л мөнгөн тэмдэгт хэвлэхэд нь тусалж байсан түүхтэй.

Утасны дуудлагын дараа талууд дээр дурдсан эрчим хүчний тээвэрлэлтийг эхлүүлсэн аж. Мэдээж Ахмед аль-Шараагийн хөндсөн хамгийн чухал асуудал нь эрчим хүчний нөөц хангамж байв. Ассадын дэглэмийн үед хамгийн ойрын холбоотнуудын нэг Иранаас мөн газрын тос тээвэрлэдэг байсан ч дэглэм нуран унасны дараа энэ нь зогсчээ.

Дэлхий даяарх худалдаачид болон хөлөг онгоцны эзэд Сири дэх барууны хориг арга хэмжээний улмаас эрчим хүчний тээвэрлэлтэд болгоомжлонгуй хандсаар байна. Харин Кремль тэгсэнгүй. Крмель Сирийн эдийн засгийн тогтворгүй байдлыг ашиглахаар хурдтай хөдөлжээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-аас хэд хэдэн шатахуун тээвэрлэгч машин Сирид ирсэн байна. Тухайлбал, гуравдугаар сарын 25-нд Барбадосын далбаатай, 157 мянган тонн даацтай “Sakina” хөлөг Сирийн боомтод бууж, ойролцоогоор 100 мянган тонн газрын тос буулгажээ. Мөн л Барбадосын далбаатай "Aquatica" хөлөг гуравдугаар сарын 21-нд Баниас боомтод ирсэн байна. Олон улсын хоригт хамрагдсан өөр хоёр ч хөлөг хоёрдугаар сард Мурманскаас газрын тос ачжээ. АНУ, Европын холбоо, Их Британийн хоригт хамрагдсан "Prosperity" хөлөг гуравдугаар сарын эхээр Сирийн хоёр том газрын тос боловсруулах үйлдвэр байрладаг Баниас боомтод ирсэн байна.

Эдгээр хөлөг онгоц бүгдээрээ Сирийн боомтуудад ойртож ирээд дохио дамжуулагчаа унтраажээ.

Вашингтоны Ойрхи Дорнодын бодлогын хүрээлэнгийн шинжээч Соухире Медини Оросын үйл ажиллагааг дүгнэхдээ "Тэд эрчим хүчний хангамжаар дамжуулан Сирид дахин зангуугаа хаяхад бэлэн байна" гэжээ.

ОХУ-ын баазуудыг хөндөхгүй байх нь Сирийн шинэ засгийн газрын хувьд чухал. Тодруулбал, тэдгээр бааз нь Сирийн хувьд АНУ, Израиль, Туркийн хүчний эсрэг тэнцвэрт байдлыг хангахад туслах юм. Түүнчлэн ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн учир Хаят Тахрир аш-Шам бүлэглэлийг террористуудын жагсаалтаас хасах санал хураалтад оролцоно гэдгийг Ахмед аль-Шараа мэдэж байгаа. Тиймээс тэр ОХУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.162.60

аль нэгэн улсын судас шөрмөс амийг нь атгана гэсэн ойлголт хорин нэгдүгээр зуунд байж болохгүй үеэ өнгөрөөсөн асуудалаа. Ингэхийг оролдсон улс хамгийн түрүүнд өөрөө хохирол амсаж хамаг нүх сүвээ хаалгаж боолгох нь тодорхой…

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.165.83.115

АНУ нато барууны гол хийдэг ажил чинь жижиг улсуудын судсыг бүлдэгтэй нь атгах болоод хэдэн арван жилүүд өнгөрч байналдаа.

Avatar

Irgen 2025-04-07 66.181.189.194

яргачин Путин Чи бурхны болон эрүү түүхийн шийтгэлээ хүлээнэ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.164

За зайлаа новарын өмхий гужаагийн шээсээ

Avatar

Нэргүй 2025-04-07 185.220.101.64

Сириэс Оросууд цэргийн баазаа гаргаж байна гэж нөөваар уяахуяа тролл шаахайнууд хуцалдаад байсан чинь Оросууд нэмээд Алжирт цэргийн бааз байгуулж байсан юм билээ, ха ха ха.
Фашист гоомоо тахиа Макрон яагаад боож үхэх гээд Оросын өөдөөс цор цор гээд байгаагийн учрыг ойлгосон биз уяахуяа тролл шаахайнуудаа! ха ха ха.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.183.91

нуран унаж бгаа охуй-д цэргийн баазны хэрэг юу бдгийн бол🤣🤣🤣

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж