“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, энэ сард, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ. Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам жүжгээ дахин хүргэх юм.
“1984” постдрамын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтнолын ордонд тоглоно. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчид оролцон тоглох юм.
Зочин 2025-04-05 103.212.118.118
МАН-ын театр юм уу, тархи угаах уу, гишүүд дэмжигчдийнхээ тархийг л угаа, энгийн ардуудад бүү халд
Нэргүй 2025-04-05 103.212.119.38
Монгол хаан гээд тэнэг балай төр хаан шүтсэн элийрсэн жүжиг гэгчээс энэ чинь арай дээр ч юм шигээ Жүжигчид та нар Горькийн салхич шувуун дуу больдогоо боль Хаан төр гэж солиорсоор төрд ажилладаг хүмүүс ихсээд 600 мянга даваад авилгаль тэнэглэл хялбар мөнгө олох гэсэн эргүү залуус олширсон шүү
Нэргүй 2025-04-05 192.42.116.215
МАН тай нийлсэн жэнко бүлэглэл Монголыг 1984 болгох гэж үзэж тарж байх шив.
Нэргүй 2025-04-05 202.9.40.213
35 жил хулгайч х***а манж бдал бж буруу амьдрлд уусцн амтдрл ийм бдг гажигтл итгцн ява хүмүүс буру бодло- с салж бж нийгм хурдтай цэврлгднэ.