Засгийн газар зорилтот бүлэг буюу залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хэсгийг орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ орлогод нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүн гаргаж ирэхээр Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Барилга орон сууцжуулалтын яам, Сангийн яам, төв банк, арилжааны банк зэрэг олон газрууд өнгөрсөн хугацаанд ажилласан юм.
Тэгвэл Засгийн газар жилийн зургаан хувийн хүүтэй олгож байгаа ипотекийн зээлд хэнийг хамруулах вэ гэдэг болзол шалгуурыг энэ сарын 15-ны дотор багтаан зарлах чигтэй байна.
Хэдийгээр одоо эцэслээгүй байгаа ч ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах иргэнд анх удаа орон сууцны зээл хүсэж байгаа, нэгээс дээш хүүхэдтэй, 40 хүртэлх насных зэрэг шалгуур тавигдаж мэдэхээр байгаа юм.
Төв банкны зүгээс ипотекийн зээлийг шатлалтай олгож болох юм гэдэг хувилбарыг санал болгосон. Тодруулбал, хотын төв рүү баригдсан байранд ипотекийн зээл авах бол 10 хувь, хотын зах руу байр авах бол 6 хувь, мөн орон нутагт ипотекийн зээл авах бол 3-6 хувь байж болох боломжтой гэж үзсэн юм.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн судлаачдын зүгээс “Хашааны газраа өгсөн, анх удаа байранд орох өрхүүдэд л 6 хувийн зээл өгөх ёстой. Энэхүү ипотекийн хөнгөлөлттэй зээлээр хоёр дахь байраа авсан тохиолдлууд бий” гэж үзсэн байдаг.
Ипотекийн зээл хэрэгжсэн 10 гаруй жилийн хугацаанд иргэдэд 8-6 хувийн хүүтэй зээл олгосон бөгөөд нийтдээ 130 мянга орчим айл өрх байртай болсон статистик гарч буй.
Гэхдээ үүнд бага орлоготой иргэн хамрагдсан тохиолдол байхгүй. Иймээс энэ удаад зарлах ипотекийн хөтөлбөрт орлого багатай иргэнээ хамруулах нь хамгийн зөв, тэгж байж зорилтот бүлэг орон сууцтай болно гэж үзэж буй. Гэвч зах зээлд борлуулагдаж байгаа байрны үнэ хэт өндөр болсон нь Засгийн газрын хувьд сорилттой тулгарч мэдэхээр байгаа.
Засгийн газар баялгийн сангаар дамжуулж энэ жил 500 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зарцуулах бол ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс жилдээ 500 тэрбум, мөн арилжааны банкууд 200 тэрбумыг зарцуулж ирсэн. Иймээс нийт дүнгээрээ ипотекийн санхүүжилт 1.2 их наяд төгрөгт хүрч байгаа. Гэвч энэхүү зээлд хамрагдах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд банкинд хүсэлтээ өгсөн иргэдийн хувьд 48 сараар хүлээх шаардлага ч үүсэж буй. Тиймээс ипотекийн 6 хувийн санхүүжилтэд зөвхөн зорилтот бүлгийнхнийг хамруулдаг, бусад хэсэг нь 6-аас дээш хувийн зээлээ авч орон сууцны хэрэгцээгээ хангадаг болох нь байрны үнийг өсгөхгүй байх хөшүүрэг болно ч гэж үзэж байна.
Зах зээлд борлуулагдаж байгаа орон сууцны үнэ сар тутамд өссөөр байгааг Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харж болно. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оныхоос 12.7 хувиар өссөнийг өнгөрсөн сард зарласан. Тухайлбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өссөн байдаг.
Ингэхдээ шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгт хүрсэн.
Хуучин орон сууцны үнэ ч мөн өссөн бөгөөд шинэ орон сууцны үнэтэй дүйх болсон нь анхаарал татах болсон. Тодруулбал, хуучин орон сууцны үнэ 1 м2 нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг болсон нь шинэ орон сууцны үнээс ч давсан үзүүлэлт болоод байна.
Өөрөөр хэлбэл, орон сууцны үнэ ийм өндөр байгаа нөхцөлд бага орлоготой иргэн нь битгий хэл дундаж орлоготой иргэн байртай болох боломж хомс. Тиймээс Засгийн газраас зарлах ипотекийн шалгуур олон хүнд хүлээлт үүсгээд буй.
Г.ХОРОЛ
данх 2025-04-05 203.217.139.240
солиотой гажиг юм ярихаа боолиочээ, хүүхэдгүй хүн байртай байж болохгүй юу тээ. 40+ хүн бишүү. боломжтой хүн болгон л авдаг болгооч дээ.
Нэргүй 2025-04-05 103.168.34.95
Зарим нь жил, 2 жил хүлээдэг. Зарим нь зүгээр энэ байшинг авбал шууд ипотект орно гэдэг. Тэр нь зах зээлийн ханшнаас 1м2нь 1 сая төгрөгөөр үнэтэй!!!
Zochin 2025-04-05 202.21.125.66
hugjliin berhsheeltei humuustee zeel olgoh asuydal yasan wr
Нэргүй 2025-04-05 202.9.40.246
Гажиг х***а манж зулбасгууд 35 жил нам төр хулгайлж эзлж шалгур гэж далдлж хужа манж л******д нам төрлүү шааж шалгур шаалгуур гэж шааж нам төрийг бузр доройтулсн.
Del 2025-04-05 202.55.188.35
зээлээ зогсоо
Эрдэнэчимэг 2025-04-05 202.179.18.137
орон нутагт төвийн шугамд холбогдсон хашаа байшин худалдаж авахад ипотекийн зээлд хамрагдах уу.
CJNr shyrshij 2025-04-05 50.147.160.114
yuch xuixees bytsgyi galzyy,xsgyi yumtai.
gadni OC ynee nemxed 2025-04-05 50.147.160.114
xashaandaay idt
gay ,garuin yseg zyrxnui buchleg tsagdaaguin tserguin 2025-04-05 50.147.160.114
PALAMn 4/9 barsyk
mungugyi,bloklox, ijil bodlogo,,,xylgai xuilgex zopilgotoi gytamshigt xylgaich ,xsgyi CJNr dyyrtsen,,xashaand erx chuluut bn 2025-04-05 50.147.160.114
10-6 xybi , gadni xamag OCg chini xylgailj XOT baliar bolgoj bgaa ni ardsyg yrbagch sait deer medee buchij bgaa,, xylgaichduin ndees naana chin bgaa yum shig bna, 2 baganasni xyyxed xychlegch gadni OC barij CJNr shyrshine shyy uim galzyy xymyysuig ashiglaj,xuux.
Зочин 2025-04-05 139.5.219.133
зээл өгч чадахгүй байж юун шалгуур вэ
сонгогч 2025-04-05 202.9.46.142
ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД дүлий, сохор, хэлгүй юм шиг ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…
Нэргүй 2025-04-05 202.9.40.213
Үхсн ацны чин шнэ хэрглт гажиг манж чин х***а зулбасгууд баас х***а манж лагнууд шалгуур млгур гэж худла шааж бгад х***а манж л******д тэнд эндгүй шааж нам төр эзлцн-р ингж шааж даврч түрүүний бөөс лагнууд
Нэргүй 2025-04-05 202.126.90.159
Үгээ зөв бич .галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичжээ. Эсвэл согтуу солиотой юм уу .