ТЦА зураг, бичлэг сэргээдэг “MD-Video AI” программтай болов

ТЦА зураг, бичлэг сэргээдэг “MD-Video AI” программтай болов

ТЦА зураг, бичлэг сэргээдэг “MD-Video AI” программтай болов

Тээврийн цагдаагийн алба нь дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын ашигладаг “MD-Video AI” программтай болжээ. Уг программ мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийн газраас хураан авсан чанарын шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг тодруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлийг таньж олох, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэхэд нэн тустай юм байна.

Тодруулбал ашиглах боломжгүй болсон гар утаснаас хэрэгцээтэй программ болон зураг, бичлэг сэргээдэг давуу талтай аж. Уг программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн ослын гэмт хэргээс гадна бусад гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа, шатахуун зардал хэмнэх, алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд өндөр ач холбогдолтой юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажилладаг байна. Эдгээрийг нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв хянадаг. Уг нэгдсэн төв нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх AI программ хангамж бүхий ухаалаг камерын системээр бүрэн хангагдсан.

Үүн дээр Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хүлээлгэн өгсөн “MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авах боломж бүрдэж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж