Шинэ төв цэвэрлэх байгууламжийг VI сараас улсын комисст хүлээлгэн өгнө

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг VI сараас улсын комисст хүлээлгэн өгнө

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг VI сараас улсын комисст хүлээлгэн өгнө

Цар тахлын улмаас ажил нь саатаж, асуудалтай тулгарч байсан шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах хугацаа ойртжээ.

Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас өгч буй мэдээллээр шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрсэн бол тоног төхөөрөмж суурилуулах ажил 91 хувьтай үргэлжилж байна. Нийт 339 төрлийн тоног төхөөрөмж угсрагдахаас 221 нь угсрагджээ.  Одоо гүйцэтгэгчид үлдсэн тоног төхөөрөмжийг суурилуулах, мөн дотор заслын ажлыг гүйцэтгэж буй аж.

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг ирэх зургадугаар сараас эхлүүлнэ. Дөрвөн үе шаттайгаар хүлээлгэн өгөх юм байна. Улмаар ирэх аравдугаар сар гэхэд үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа буюу хоногт 250 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлэн ажиллах боломжтой болсон байх юм байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд био-цөөрмийг шинэчлэхээр төлөвлөсөн талбай дээр 17.6 га газрыг ашиглан шинэ төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг 2020 онд эхлүүлсэн юм. Гэвч цар тахлын улмаас ажиллах хүчин оруулж ирэх боломжгүйд хүрч, саатаж байв.

Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор агаар орчин бохирдуулан муухай үнэртдэг лагийн үнэр гарахгүй болох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-05 202.9.46.190

40 гаруй арьс шир боловсруулах, ноос, ноолуур угаар үйлдвэрийн бохир усыг цэвэрлэхгүйгээр шинэ цэвэрлэх байгууламжид нийлүүлэх аваас дахиад наад шинэ цэвэрлэх байгууламж чинь нэг жил бололгүй хуучин цэвэрлэх байгууламж шиг болно гэдгийг мэдэж байна уу.

Avatar

imperlist + keni 2025-04-05 50.147.160.114

xsgyi CJNr, gyiagchduin tsyglaan + mangarlal.

Avatar

Нэргүй 2025-04-05 66.181.187.100

Хүрэлсүхийн аль эртний, дөнгөж ЕС болохдоо л зарлаж байсан том том амлалтуудаас нь арайхийж ганц зүйл биелэх нь үү дээ !
1.Хотын утааг арилгана,
2. бинзений үйлдвэр бай гуулна,
3. цэвэрлэх байгууламжийг өргөтгөнө
гэснээс ганц нь л сураг гарч бна.
Нөгөө хоёр нь тагаа таг, ог биелээгүй өдий хүрлээ ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж