Хойд Атлантын эвслийн байгууллагын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх хэлэлцээг хэрэгжүүлэх болсон байна. Тодруулбал, НАТО-гийн гадаад хэргийн сайд нар Баасан гаригт (2025.04.04) Брюссельд хоёр өдөр үргэлжилсэн уулзалтаа өндөрлөжээ. Уг уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио анх удаа оролцсон байна.
Учир нь тус улсын ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргаа НАТО-д батлан хамгаалах зардлаа АНУ-ын ДНБ-ийн таван хувьд хүргэхийг уриалж буйтай холбоотой юм.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Баасан гаригт /2025.04.04/ болсон хэлэлцээний дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, "АНУ-ын НАТО-д тууштай байх цаашдын хандлагыг Рубио маш тодорхой илэрхийлсэн" гэсэн байна. Түүнчлэн, Европ, Канад зэрэг улс хамтын аюулгүй байдлынхаа төлөө илүү хариуцлагатай хандаж, батлан хамгаалах зардлаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх ёстой гэсэн хүлээлт үүссэн гэдгийг Рютте онцоллоо.
Цаашид, НАТО-гийн зүгээс Япон болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн бусад орнуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай гэж Рютте үзэж байна. Тэрбээр Хятад улс батлан хамгаалах аж үйлдвэрийн баазаа бэхжүүлж байгааг дурдаад, тус улсыг аюул заналхийлэл гэж тодорхойлж, "Бид Хятадын талаар гэнэн байж болохгүй" гэжээ. Рютте ирэх долоо хоногт Японд айлчилж, харилцаагаа сайжруулах болно. Тэрбээр Японы албаны хүмүүстэй батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон Хятадад үзүүлэх хариу арга хэмжээний талаар санал солилцох төлөвтэй байна.
Нэргүй 2025-04-05 202.9.41.84
Жомбого Трамп
Krome Nazibaem kto eje;Steeling ni boishsya? 2025-04-05 50.147.160.114
gadni batlang ylcuin
bzt 2025-04-05 50.147.160.114
oz
Del 2025-04-05 202.55.188.35
НАТО гэж новшнууд үргэлж дайсан хайж байх юмаа
Нэргүй 2025-04-05 66.181.187.100
Орос,Хятад хоёр хоорондоо иж сүржээд сүүлрээд ирвэл манайд л тун аюултай юм шүү дээ !!!
Зочин 2025-04-05 66.181.160.92
Багцаагаар бодход 2 их наяд орчим дойлуур болох юм дагуу даа ..Оросын 60 тэрбум , Хятадын 200 тэрбум ч хажууд нь юуч биш л болоод явчихлаа…
Нэргүй 2025-04-05 66.181.190.218
US odoo iluu ayul zanal gej uzeheer bolchihloo. Deer n Oros . odoo Europed Hutadtai hariltsaagaa saijruulah gants l arga baina