Хятадад Чинмин баярын үеэр жуулчдын тоо эрс нэмэгджээ

Хятадад Чинмин баярын үеэр жуулчдын тоо эрс нэмэгджээ

Хятадад Чинмин баярын үеэр жуулчдын тоо эрс нэмэгджээ

Байгаль, соёлын хос утгыг агуулсан Хятадын уламжлалт баяруудын нэг болох Чинмин баяр Баасан гаригт (2025.04.04) эхэллээ. Уг баярын хүрээнд тус улсын иргэд өвөг дээдсээ хүндэтгэн, идээ будааны дээжээ өргөж, тахидаг байна. Бусад Азийн улс орнууд адил төрлийн, өөрсдийн уламжлалт ёс, заншлын дагуу тэмдэглэдэг бөгөөд эл өдөр нь агаарын температур нэмэгдэж, хур тунадас ихсэн, газар хагалах, тариалах хамгийн тохиромжтой цаг болсныг илтгэдэг аж. Жишээлбэл, Монгол Улсад ханш нээх өдөр гэгддэг бол Вьетнамд өвөг дээдэстээ залбирал үйлддэг байна.  Гол төлөв дөрөвдүгээр сарын эхээр болдог Чинмин нь Хятадын нийгэм соёлд гүн гүнзгий ач холбогдолтой гэж "Global Times" мэдээлэв. Тус улсын эртний ёс заншил, ардын аман зохиолоос үүдэлтэй энэхүү баяр нь өвөг дээдсээ дурсах, үр хүүхдэдээ сүсэг бишрэл, байгаль шинэчлэгдэхийг зааж, сургадаг.

Энэхүү баярын эхлэл нь Хүйтэн хоолны баяр (ханши жие) болон Шанси фестивалийн уламжлалыг нэгтгэсэнтэй холбоотой аж.

Хүйтэн хоолны баяр нь Хавар намрын улсын үед (МЭӨ 770-476) Жин мужаас цөлөгдсөн Вэн хэмээх гүнгийн тухай түүхээс үүдэлтэй юм. Тэрээр идэх хоолгүй байсан тул дагалдагч нь болох Жие Зитуй өөрийн гуянаасаа мах тасалж, шөл хийж өгдөг байв. Хожим Вэн хаан болоод, үнэнч дагалдан Жиегээ мартжээ. Улмаар Жие эхийгээ дагуулан алслагдсан ууланд амьдрах болсон байна. Ор сураггүй болсон түүнийг Вэн гэнэт санаж, хаана байгааг нь сураглуулсан бөгөөд олсныхоо дараа Жиегийн амьдарч байсан уулыг шатаах тушаал буулгав. Ингэснээр Жие нуугдахаа болино гэж Вэн бодсон аж. Уулын модод гурван өдөр, гурван шөнө галд дүрэлзсэний эцэст хаан болсон Жие үнэнч дагалдагчийгаа олж харжээ. Гэхдээ Жие ээжийнхээ хамт шатсан модыг тас тэвэрсэн байдалтай нас барсан байв. Уй гашуудаа автсан Вэн үнэнч дагалдан Жиег эхийнх нь хамт тухайн модны доор оршуулж, жил бүр нас барсан өдөр нь түүнийг хүндэтгэн нэг ч гал гаргалгүй, хүйтэн хоол идэх зарлиг буулгаснаар Хүйтэн хоолны баяр бий болсон гэдэг.

Уг баяр нь зөвхөн Жин улсын үед тэмдэглэгддэг байсан ч үнэнч байдлыг бэлгэддэг гэж үзсэнээр Хятад улс өдийг хүртэл тэмдэглэж иржээ. Чинмин баяр нь мөн адил эртний өөр нэг баяр болох Шансигийн баярын уламжлалыг агуулсан байдаг. Эл үеэр хотын захад байрлах булшийг цэвэрлэх, усанд орох, зугаалах, найр наадам хийх зэргээр гэр бүл, найз нөхдийн хамт тэмдэглэн өнгөрүүлдэг.

Түүнчлэн, уг баярын хүрээнд Хятадыг зорих жуулчдын тоо нэмэгддэг байна. Энэ жил Чинмин баяр гурав хоног үргэлжлэх бөгөөд өдөрт дунджаар 2.1 сая жуулчин ирэх төлөвтэй байна гэж Хятадын Үндэсний цагаачлалын алба мэдэгдэв.

Уг тоо нь өнгөрсөн оны мөн үеэс 21.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Бээжингийн Спортын их сургуулийн спорт, аялал жуулчлалын мэргэжилтэн Жиан Ий "Global Times" сонинд хэлэхдээ, "Ирэх амралтын өдрүүдэд зорчигчдын урсгал нэмэгдсээр байгаа нь Хятадын аялал жуулчлалын зах зээлийн өсөлтийг харуулж байна. Энэ нь дотоодын хэрэглээг дэмжих бодлогоор сайжирч буйг харуулж байна" гэжээ. Хятад улс визний журмыг оновчтой болгох, нэг талын визгүй болгох бодлогыг өргөжүүлэх, олон хэлний сонголттой үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг хилээр нэвтрэх, гарах бодлогоо сайжруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй. Энэ нь олон улсын жуулчдын сонирхлыг үр дүнтэйгээр нэмэгдүүлсэн гэж Жиан үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ханг ши нээх 2025-04-05 66.181.181.103

чи. гурван хоногт л гээд байгам даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж