Европын холбооноос Элон Маскийг торгох тухай хэлэлцэж байна

Европын холбооноос Элон Маскийг торгох тухай хэлэлцэж байна

Европын холбооноос Элон Маскийг торгох тухай хэлэлцэж байна

Европын холбооны зохицуулагчид Элон Маскийн "X" платформыг худал мэдээллийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр нэг тэрбум ам.долларын торгууль ногдуулахаар бэлтгэж байна. Тэрбумтан Элон Маск нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн ойрын зөвлөх юм. Хэрэв торгууль ногдуулах нь батлагдвал Европын холбоо болон АНУ-ын хооронд хурцадмал байдал улам нэмэгдэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

"The New York Times" сонины мэдээлснээр, "Х" нь хууль бус контент, худал мэдээлэлтэй тэмцэх чухал хуулийг дагаж мөрдөөгүйн улмаас бүтээгдэхүүн үйлчилгээндээ албан хүчээр өөрчлөлт оруулах эрсдэлтэй тулгарч байна.

Мөн тус сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж хэлэхдээ, "Албан ёсны шийтгэлийг энэ зун зарлах төлөвтэй байна. Энэ нь Европын холбооны шинэ хуулийн дагуу шийдвэрлэгдэж байгаа анхны хэрэг юм. Учир нь шинэ хууль нь олон нийтийн сүлжээ компаниудыг дотоод үйлчилгээндээ илүү анхаарал тавьж, хянамгай байхыг албадах зорилготой" гэжээ.

"Х"-тэй холбоотой мөрдөн байцаах ажиллагаа 2023 онд эхэлсэн байна.

Дараа нь 2024 онд уг хэрэг дээр ажиллаж байсан албан тушаалтнууд "Х" платформ нь дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байжээ. Уг торгууль нь батлагдвал бусад технологийн компаниудыг хууль зөрчихөөс эмээж, сэргийлэхэд чухал ач холбогдолтой байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Харин Элон Маскийн хувьд бүх компанийнх нь үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, тэмцэх төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн оны долдугаар сард тэрбээр олон нийтэд нээлттэй шүүх ажиллагаанд ямар шийтгэл өгөхийг нь тэсэн ядан хүлээж байна гэж мэдэгдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-05 202.9.41.84

Фашист Элон

Avatar

Нэргүй 2025-04-05 139.5.217.198

SEKSEER VANXANDI80955877BOOBN XXNO

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж