Нөөцийн мах өнөөдрөөс гулуузаар нь худалдана

Нөөцийн мах өнөөдрөөс гулуузаар нь худалдана

Нөөцийн мах өнөөдрөөс гулуузаар нь худалдана

Улаанбаатар хотынхны хүнсний хэрэгцээнд зориулж, энэ жил нийт 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас эхлэн худалдаанд гаргасан. Тэгвэл өнөөдөр, маргааш хоёр өдөр нийслэлийн есөн дүүргийн 32 байршилд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Хонины махыг гулуузыг нь 1 кг нь 11800 төгрөгөөр худалдана.

Энэ жилийн хувьд үхрийн болоод хонины махыг нөөцөд бэлтгэсэн. Хонины махыг 1 кг нь 11800 төгрөгийн үнэтэй бол үхрийн мах 1 кг нь 13800 төгрөгийн үнээр борлуулагдаж буй. Өргөтгөсөн худалдаагаар зөвхөн хонины махыг гулуузаар нь борлуулах юм.

Сар шинийн баяр дөхүүт махны үнэ өсч, нэг кг үхрийн мах 25 мянган төгрөгт хүрсэн. Засгийн газраас тодорхой зохицуулалт хийж хэсэг хугацаанд экспортод гаргаж байсан махны нийлүүлэлтийг зогсоосон бол нийслэлээс нөөцийн махыг борлуулах ажлыг зохион байгуулсан. Жил бүрийн хаварт махны үнэ өсдөг бол энэ жилийн тухайд буугаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-05 59.153.113.133

нөөцийн мах гулуузаар нь зөвхөн амралтын өдрүүдэд дээр тогтсон газрууддаа зардаг юм уу

Avatar

Нэргүй 2025-04-05 202.9.40.55

х***а манж хог шааруудыг нам төр-с далд ор2л хулгай зэлгэ яллж. Улс орныг бүгдийг хулгайлгч х***а манж л******д-с цэврлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж