Дэлхийн бараг л бүх улсын импортод 10 хувийн суурь татвар ногдуулсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн эсрэг Хятад улс томоохон цохилт өглөө. Тодруулбал, Хятад улс дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн АНУ-ын бүх импортын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн нэмэгдэл татвар ногдуулах болсон. Бээжингийн удирдлагууд Баасан гаригт (2025.04.04) уг шийдвэрээ танилцуулсан юм.
АНУ-ын эдийн засгийн уналтаас болгоомжилж импортын татварыг нэмэгдүүлсэн ч энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн хямралыг өдөөсөн.
Улмаар Трамп бус америкчуудад ихээхэн хохирол учирна гэж эдийн засагч нар эмээж буй. Түүнчлэн компьютерын чип, цахилгаан машины батерей зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүнд хэрэглэгддэг ховор элементийн экспортынхоо хяналтыг нэмэгдүүлнэ гэж Бээжингийн худалдааны яам мэдэгдсэн байна. Энэ нь АНУ-ын технологийн салбарт шаардлагатай бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс багасаж, үнэ нь өсөх эрсдэлд хүргэхээс гадна Бээжингийн зүгээс тус улсын 11 аж ахуйн нэгжийг найдваргүй гэх жагсаалтад оруулах болжээ.
Мөн АНУ-ын импортын татвар нэмэгдсэнтэй холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад нэхэмжлэл гаргаад байна.
Хятадын Худалдааны яам Баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ дөрөвдүгээр сарын 10-нд хэрэгжиж эхлэх татварын тарифаас гадна дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн самари, гадолини, терби, диспрози, лютеци, скандий, иттри зэрэг дунд болон хүнд хэлбэрийн ховор элементийн экспортыг багасгаж, хяналтаа нэмэгдүүлэхээ зарласан юм. Тус яамны мэдэгдэлд дурдсанаар "АНУ харилцан тариф гэгчийг ногдуулснаар Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ноцтой зөрчиж, гишүүн орнуудын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор алдагдуулж, дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоо, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг хохироож байна" гэжээ. Мөн тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Энэ бол дэлхийн эдийн засаг, худалдааны дэг журмын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй дарамтлах гэсэн явдал бөгөөд Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Тариф тогтоосноос үүдэлтэй үр дагаврыг нь Хятад улс тодорхой мэдэж байгаа тул АНУ-ыг буруу бодлого хэрэгжүүлж буйгаа нэн даруй залруулж, тарифыг цуцлахыг уриалжээ.
Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр татварын нэмэгдэл тариф гаргаснаас болж дэлхийн худалдааны дайнд бараг бүх улс төдийгүй америкчууд ч мөн адил эсэргүүцэж, буруутгаж буй. Учир нь Хятад улс бусад улс орнуудын зарим эх үүсвэр, шаардлагынх нь дагуу хамтран ажиллахад үргэлж таатай байдаг билээ. Америкийн томоохон худалдааны түншүүдийн нэг болох Японд ерөнхий сайд Шигеру Ишиба хэлэхдээ, банкны хувьцааны уналт өнөөдөр Токиогийн хөрөнгийн зах зээлийг сүүлийн жилүүдэд байгаагүй муу долоо хоногтоо чиглүүлснээр тариф нь үндэсний хямрал үүсгэлээ гэсэн юм. Хөрөнгө оруулалтын банк "JP Morgan" хэлэхдээ, жилийн эцэс гэхэд дэлхийн эдийн засаг уналтад орох магадлал 40 хувь байсан бол одоо 60 хувь байна гэж мэдэгдсэн юм.
Zochin 2025-04-05 98.52.62.180
Монголд ч ёстой хамаагүй зүйл байна .40–60% хувийн татвартай тэрэндээ..баярладаг таашаал..
авдаг хонинуудад..бол хэ2
Нэргүй 2025-04-05 202.55.188.93
тэнэг гөлөг юмаа, хэт өндөр татвар хятадын эдийн засгийг агшаана, ингээд манайхаас авдаг нүүрс эрс багасана
Нэргүй 2025-04-05 202.9.41.84
Жомбого Трамп.
Нэргүй 2025-04-05 66.181.188.194
АНУ Монголын замаар орвоо хөөрхий.
Del 2025-04-05 202.55.188.35
Хятад улс манайхаас авдаг бүтээгдэхүүнд 45-55% ийн татвар авдаг биздээ
Нэргүй 2025-04-05 202.9.46.83
хар х***а устаасай.
XT man 2025-04-05 50.147.160.114
BOOVNi + Medrel kitadjyy doligonsongl.
Нэргүй 2025-04-05 202.9.46.247
Америкийн хувьд дандаа худалдааны алдагдалтай явна ч гэж юу байх вэ дээ.
Нэргүй 2025-04-05 202.126.89.71
Америк ингэж дураараа дургихаа больмоор юм.
Нэргүй 2025-04-05 188.162.254.46
наймаачин улс торийг сайн ойлгоогуй юм шиг, жишээ нь тагнуулчыг 24 цагт л номхруулчих гэх мэт !
a**s america 2025-04-05 202.9.40.143
a**s americ delhiin ediin zasgiin suirelruu chigluullee
Нэргүй 2025-04-05 202.126.91.26
Хятад улс өөрөө импортын өндөр татвартай улс . Манайх нүүрсэндээ 4 юаны экспортын татвар авдаг бол Хятад улс манай нүүрсэнд 118 юаны импортын татвар авдаг даа
Энх 2025-04-05 140.186.255.34
Үргэлжлэл
Нэн даруй залруулж тарифыг цуцлахыг уриалжээ гэж бичих ёстой шүү. Сэтгүүлч хүнээс зөв найруулж ойлгомжтоы бичих шаардлаж байна.
Энх 2025-04-05 140.186.255.34
Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна" гэж онцлон тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч үр дагаврыг нь тодорхой мэдэж байгаа тул АНУ буруу бодлого хэрэгжүүлж буйгаа нэн даруй залруулж, тарифыг цуцлахыг уриалжээ.
Isuzu утга санаа, өгүүлбэрийн найруулга буруу бичсэн байна. … Хятад эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Энэ өгүүлбэр болж байна. Дараачийн Гэсэн хэдий ч гээд эхэлж байгаа өгүүлбэр огт болохгүй байна. Энэ өгүүлбэрийг Үүнээс гарах үр дагаврыг АНУ тодорхой мэдэж байгаа тул энэ буруу бодлогоо нэ
Нэргүй 2025-04-05 202.9.41.84
Жомбого Трамп
Рыо 2025-04-05 66.181.161.103
Уа юу гэнэ үү. Нэг л дэлхийн хүн.