Монголын агаарын температур 2.55 хэмээр дулаарчээ

Монголын агаарын температур 2.55 хэмээр дулаарчээ

Монголын агаарын температур 2.55 хэмээр дулаарчээ

Монгол орны нутаг дэвсгэр дээр жигд шахам тархан байрласан цаг уурын ажиглалтын мэдээгээр тооцоолоход монгол орны жилийн дундаж агаарын температур 1940-2024 оны хооронд 2.55 градус 85 жилээр дулаарч байгаа бөгөөд 1988 оноос хойш эрчимшил эрс нэмэгдсэн гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.

Монгол орны жилийн нийлбэр хур тунадас 1940-2024 оны хооронд тодорхой өссөн буурсан хандлага илрээгүй ч нийт хандлагаар бага зэргийн өсөлт ажиглагдаж байна.

Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн явцаас харахад, 1997-2011 оны хооронд удаан хугацааны турш олон жилийн дундажаас бага хур тунадас орсон бол сүүлийн 2012, 2013, 2016, 2018, 2020, 2021, 2023, 2024 онуудад дунджаас ахиу тунадас оржээ.

2025 оны дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Дөрөвдүгээр сарын 6-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, 8-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 6, 9-нд нутгийн зарим газраар, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-05 66.181.177.107

жамын дагуу байх нь дээр

Avatar

Нэргүй 2025-04-05 139.5.216.94

Дахиад 2,5 градус дулаарвал манайх шууд сахар цөл болно. Дарга саад нараа юу бодож бна. Авлигаа бодоод энэнтэй мантай байгаа биз….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж