Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2025.04.05/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +14…+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
БУСАД НУТГААР: Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулархаг нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4…-9 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Холбоотой мэдээ