Тайланд руу зорчих иргэд заавал хилийн хуудас бөглөнө

Тайланд руу зорчих иргэд заавал хилийн хуудас бөглөнө

Тайланд руу зорчих иргэд заавал хилийн хуудас бөглөнө

Тайланд руу аялсан тохиолдолд гурав хоногийн өмнөөс хилийн хуудас бөглөх болсныг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр /2025.04.04/ мэдээллээ. Тайландын Хаант Улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт шалгалтыг сайжруулах, боомтын ажиллагааг чирэгдэлгүй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын нэгнээс хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа юм.

Тус цахим хуудас өмнө нь ашиглаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягтыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд тайландад зорчихоос гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.th цахим холбоос эсвэл тогтсон “QR” кодоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны үндсэн дээр хил нэвтрэх аж.

Хэрэв хил давахаас гурав хоногийн өмнө зорчих хбуудас бөглөөгүй бол хил нэвтрүүлэхгүйг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж