"Хотын гудамжаар аажуу тайван алхах орчинг бүрдүүлнэ"

"Хотын гудамжаар аажуу тайван алхах орчинг бүрдүүлнэ"

"Хотын гудамжаар аажуу тайван алхах орчинг бүрдүүлнэ"
Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатарын боломжит зай, тайлбайг судалж, далд зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ" гэв. Тэрбээр "Хотын хүн амын нягтшил ихсэхийн хэрээр зогсоолын хүрэлцээ бидний өдөр тутмын томоохон асуудлын нэг болоод байна. Хуучин нийгмийн үед баригдсан хотхон, хорооллуудад далд зогсоол гэж байхгүй. Гадна талбайд төлөвлөсөн хэдхэн зогсоол нь хаанаа ч хүрдэггүй. Шинээр ашиглалтад орж байгаа байр хотхонууд ч мөн ялгаагүй шахуу. Үүнээс болоод хот маань хүнд биш машинд зориулсан хот болж хувирлаа. Хотхон, хорооллын дундах замуудынхаа хашлагыг давуулаад машинаа тавьчихдаг, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэг түрсэн хүн байтугай хажуугаар нь зүгээр зөрөхөд ч төвөгтэй нөхцөл байдал хаа сайгүй.
Худалдаа үйлчилгээний байгууллагууд хүртэл зогсоолгүйн улмаас худалдаачид өөрсдөө өглөө зогсоолдоо машинаа байрлуулаад орой гардаг байршлууд олон бий. 3, 4-р хороолол, Хүүхдийн 100 орчмын үйлчилгээний байгууллагуудын зогсоолын сэлгэлт маш муу.
Энэ мөн л бидний төлөвлөлтийн алдаа. Авто машины өсөлтийг тооцоогүйн уршиг. Дээрх нөхцөл байдлаас үүдээд гадна тохижилт, ногоон байгууламж, амрах салхилах талбай байтугай эвтэйхэн алхах явган зам ч хийхэд хүндрэлтэй болсон. Тиймээс боломжит зай, тайлбайг судалж, далд зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Ингэж байж гэрийнхээ гадаа машин дундуур сүлждэг биш аажуу тайван явган замаар алхдаг, ногоон байгууламжтай орчинд амраад суудаг орчин бүрдүүлнэ. Үүний эхлэл урт цагаан худалдааны төвийн суурин дээр барьж буй далд зогсоол ашиглалтад орохоор тухайн дүүргийн холбогдох албаныхан болон тээврийн цагдаагийнхан явган замын хашлага давуулж машин тавих, орц, гарц хааж машин байрлуулдаг байдлыг халах ёстой. Машин унаж л байгаа бол зогсоолынхоо төлбөрийг төлөх, дүрэм журам зөрчихгүйгээр бусдад саадгүйгээр машинаа байрлуулж сурах цаг болсон" гэв.

Хотын жолооч нарын “толгойн өвчин” бол автомашины зогсоол. Тэд замын түгжрэлд цаг алдахаас гадна автомашины зогсоол олох гэж цагаа бардаг. Өглөө ажилдаа ирэх, хоол хүнсээ цуглуулах, тоглолт, үзвэр үзэх гээд алхам тутамдаа энэ асуудалтай нүүр тулдаг. Өндөр шилэн барилга, томоохон зах, худалдааны төвүүд дэргэдээ зогсоолтой байх ч зөвхөн ажилчдынх нь автомашинаар дүүрчихдэг. Тиймээс үйлчлүүлэгчид буюу иргэдийн хувьд төлбөртэй зогсоолд автомашинаа байрлуулах юм уу, ачуулах гэсэн хоёр сонголт л үлддэг гэдгийг хэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Улаанбаатар 2025-04-04 66.181.182.205

ойрын 10 жилд бараг тийм боломж харагдахгүй байна.
УБ хот хавартаа шороо шуурсан явган алхах замгүй машин түгжрэлдсэн хамгийн тухгүй хот. Энэ байдал 90 ээд оны газрын өмчлөлт болон сонгуулийн жилүүдийн
орон нутгийнханы их нүүдэл, Богд уул туулын хөвөөгөөр дүүрэн шавсан хятад Солонгос хөрөнгө оруулагчдын газар нутаг барьцаальж барьсан барилга байгууламжууд бүгд угтаа ардчилалын үеийн 2 намын удирдагчидын хэмжээгүй их шуналаас эх үүсэлтэй дээ.

Avatar

Нэргүй 2025-04-04 103.168.34.116

tegsnee yavgan hunii garts het olon baina gej shaasan, hahahah. elgiin gar shuuuu

Avatar

Нэргүй 2025-04-04 202.126.89.122

юм хийгээд хотыг асуудалгүй болгох гээд зүтгээд л байгаа хүн. ужгирсан муухай юм нь өмнөх үед хэтэрхий их болждээ.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-04-04 66.181.178.19

Цахилгаан скүтерийг бүрмөсөн хориглох шийдвэр зориглож гаргаач ээ, хотын даргаа. Энэ одоо хэний далд бизнес иргэдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавиад яваад байдаг юм. УБ-т жилд хэдэн мянган хүн цахилгаан скүтерт мөргүүлж хохирч байна вэ…Өнөөдөр дэлхийн дараах хотуудад цахилгаан скүтерийг бүрмөсөн хориглосон байна. Үүүнд, Парис, Сан Франциско, Нью Йорк, Мадрид, Мельбүрн, Копенгаген. Мөн Лондон, Ром г.м. цахилгаан скүтерийг олон нийтийн газар хориглосон байна.

Avatar

Нэргүй 2025-04-04 59.153.113.16

тэгснээс машинаа хориглосон дээр биз

Avatar

Нэргүй 2025-04-04 66.181.186.80

аланы хүмүүсээс төлбөр авах юм бол хэн ч машинаа тавихгүй шүү цалингаас сайхан суутгаад өгөхөөр тавихаа болино шүү том хотуудын машины төлбөр өнөдөр байдаг нь аргагүй юм билээ шүү

Avatar

ДАЯНЖАМЦ Тогмид 2025-04-04 202.55.191.194

Цээрлэгт хүрээлэнгийн хашааг авмаар байнаа нэг бол явган хүний гарцыг 4-н буланд нь гаргамаар байна тэгэхгүй бол ганцхан гарц хойд талын хотхонд зориулсан юм шиг байна тэндээс юу алга болох вэ дээ

Avatar

Нэргүй 2025-04-04 66.181.178.135

тэгж л үзээрэй .иргэд гэрээс гараад тайван алхах орчин л ус агаар мэт хамгийн хэрэгтэй байна .орчны баайнгын стрес ямар нэгэ хэмжээгээр илаарших байх .иргэд эрүүл бол улс баян

Avatar

ДАЯНЖАМЦ Тогмид 2025-04-04 202.55.191.194

Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган зам шиг замаас жоохон зайтай байвал мөн ч супер болно доо найдаад хүлээж байгаа шүү

Avatar

ДАЯНЖАМЦ Тогмид 2025-04-04 202.55.191.194

Зөв зүйтэй санал байнаа гэвч далд зогсоолынхоо төлбөрийг бага байхаар зохицуулаарай даа явган алхмаар л байна даанч орчин байхгүй байгаа гэдэг үнэн шүү тэгэхээс 4 км газар алхчихмаар байгаа шүү

Avatar

Зочин 2025-04-04 103.212.118.118

Хүүхдийн 100-гийн зогсоол дээр онцгойхон прокуроорын албан хаагчдын машинууд өдөржин зогсож байдаг. Яахав дарга аа?

Avatar

Нэргүй 2025-04-04 192.82.66.243

ХАШАА ХАЙСНУУДАА АВЧ ХАЯАА…..МӨН ДҮҮРЭГ БҮРТ ОРОН СУУЦНЫ КАРКАС ЦУТГААД ИРГЭДЭЭС ЗАХИАЛГА АВЧИХААД ОРОН СУУЦАА АШИГЛАЛТАНД ОРУУЛДАГГҮЙ КОМПАНИУДЫХАА ГАЗРЫГ ЯВЖ ШАЛГААД ШААРДЛАГАТАЙ БОЛ ГАЗРЫГ НЬ ХУРААМААР БНААА…..2-3 ЖИЛ БОЛСОН БАЛГАСУУД ХОТООР ДҮҮРЛЭЭ ….

Avatar

Нэргүй 2025-04-04 59.153.114.112

скүүтэрээс гадна дугуй унасан лалрууд үнэхээр алхуулахгүй бна!!!!

Avatar

Нэргүй 2025-04-04 66.181.190.233

Дугуйн замаар нь сажилахаа л больчих

Avatar

Нэргүй 2025-04-04 178.116.27.213

yawgan xvnii zamaar yavahaa bolchih duguin zamaaraa yav

Avatar

Зочин 2025-04-04 139.5.219.133

хотын дарга ажлаа энэнээс л эхлэх байсан шүү хоёр жилийн дараа хамгийн хэрэгтэй ажлаа эхэлсэн бна

Avatar

Нэргүй 2025-04-04 103.71.100.21

НЯМБААТАР сайн байнаа. Үнэндээ УБ хот машинд зориулагдсан хот болсон. Бараг 3 секундэд машинтай учирч шүргэлцэх шахдаг. Машин хооронд явж хувцасаа завааруулдаг болсон. Шийдье гэвэл шийдэж болноо. Машин унах хямдхан учраас хүн бүр машинтай болжээ. Эдийн засгийн аргаар цөөрүүлэх ёстой. Ямарч хэрэггүй байж машин унаж гэр бүлээ зовоосон хүмүүс их байна. Нэг ёсны машинаас хамаарах өвчин юм даа.

Avatar

иргэн 2025-04-04 59.153.84.210

авто машин ихсээд байгаа нь энэ олон банк бусууд их нөлөөлж бгаа шүү, машин барьцаалсан зээл утгаа алдаж байна, хүмүүс машинтай болж л байвал хүү өндөр бсан ч хамаагүй машин их авч унаж бна, энэ нь замын хөдөлгөөнд ачаалал бас их нэмж бгаа шүү. нийтийн тээврээ сайн хөгжүүлчихвэл иргэд түгжрэл ихтэй газарт машин унахгүй бх гэж бодож байна

Avatar

Зочин 2025-04-04 66.181.176.160

Тэгж чадвал шүтэе чамайг Нямбаатар аа

Avatar

Zochin 2025-04-04 122.201.19.61

Скүүтэрт дайруулж үхээрэй

Avatar

Нэргүй 2025-04-04 139.5.218.251

SEXSEER VAWALDI80955877

Avatar

Нэргүй 2025-04-04 122.201.23.83

Манай дарга ухаантай шүү.

Avatar

zochin 2025-04-04 76.130.42.82

Skuuter uasan huuhduud dairch alchih geed bna shuu,minii medehiin 2 ch hugshin huluu hugaluullaa.

Avatar

Нэргүй 2025-04-04 203.23.199.47

epolice app урамшуулалтай болчиход л явган хүний зам дээр машинаа тавьдаг зөрчил дорхноо алга болох юм байгаамшд, амархан

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж