AI ашиглан Жибли студийнх шиг зурагтай болох нь аюултай юу?

AI ашиглан Жибли студийнх шиг зурагтай болох нь аюултай юу?

AI ашиглан Жибли студийнх шиг зурагтай болох нь аюултай юу?

Сүүлийн үед цахим орчинд Японы алдарт Жибли студийн зураачдын хэв загварыг дуурайлган AI буюу хиймэл оюун ухаанаар зургаа зуруулах үзэгдэл ихэсчээ. Мэдээж Хаяо Мияазакигийн алдартай хүүхэлдэйн кинонуудын дүрслэл, зураглал бол дахин давтагдашгүй хийгээд маш их хөдөлмөр, цаг хугацааны үр шим билээ. Гэтэл орчин үеийн технологи тэрхүү хөдөлмөр, цаг хугацааг хэдхэн секундэд дөтлөн Жибли студийнхтэй яг ижил хэв загвар, дүрслэлтэй зургийг бодит зурагнаас үүсгэж байгаа нь олон талаараа асуудал хөндөж байна.


ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛДЭЛ

Жибли студи өөрсдийн бүтээлээ оюуны өмчөөр хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, тэдний дүр, фон, хэв маягийг зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах нь хууль бус үйлдэл. Гэвч хиймэл оюун ухааны моделиудыг тус студийн хүүхэлдэйн кино, зураг, постер дээр сургаж, зураас, цэг, өнгө будаг зэргийг нь ямар ч алдаа мадаггүй, яг ижилхэн зурдаг болжээ. Үүний тулд маш их өгөгдөл, олон цагийн боловсруулалт, эрчим хүч хэрэгтэй болсон нь гарцаагүй.

Одоогоор "ChatGPT"-ийг хөгжүүлэгч "OpenAI" компанийн зүгээс оюуны өмч, тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар хийгээгүй байна.

Нөхцөл байдал даамжирч, Жибли студийн зүгээс гомдол гаргавал одоо та бүхний үүсгээд буй зурагнууд олон нийтийн цахим сүлжээнээс устахад гайхах зүйлгүй. Facebook, Instagram зэрэг платформууд зохиогчийн эрх, оюуны өмч дээр онцгой анхаардаг. Мөн "OpenAI" компанийг шүүхэд өгвөл энэ маргаан улам даамжирна.

Жибли студийн хуулийн баг өмнө нь зөвшөөрөлгүй оюуны өмчийг нь ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газруудыг шүүхэд өгч байсан түүхтэй.

ХУВЬ ХҮНИЙ НУУЦЛАЛ

Хиймэл оюун ухаан ашиглан зураг бүтээх нь таныг мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлд оруулдаг гэдгийг та мэдэх үү? Олон хүн энэ талаар мэдэхгүй, бодохыг ч хүсдэггүй. Ганц гайгүй зурагтай болж л байвал ард нь юу өрнөдөг эсэх талаар бодох сөхөө байдаггүй. Хиймэл оюун ухаан өөрөө мэдээлэл, өгөгдөл/дата/ цуглуулдаг. Цуглуулсан мэдээлэл, өгөгдлөө боловсруулж, өөрийгөө сургаж, улам хүчирхэг, ухаалаг болдог зүйтэй.

Таны зургаа зуруулахаар оруулсан бодит зурган дээр дүн шинжилгээ, боловсруулалт хийнэ. Таны биометрийн мэдээлэл, нууцлал, зурагны байршил, огноо, зураг дээрх өгүүлэмж, утга агуулга гээд л олон төрлийн мэдээллийг нэг доороос авах боломж бүрдэнэ.

Швейцарьд төвтэй "Proton Privacy" компанийн мэдэгдэлд "Таны зурагнуудыг хиймэл оюун ухаан сургахад ашигладаг учир таны мэдээллийг өөр зорилгоор хэрэглэсэн эсэхийг мэдэх, удирдах боломжгүй. Олон хиймэл оюун ухааны моделиуд тэр тусмаа зураг үүсгэдэг моделиуд нь маш том өгөгдлийн баазтай байдаг. Зарим тохиолдолд таны зураг ямар нэгэн зөвшөөрөлгүй ашиглагдаж байж болно. Үүнийг компаниуд зар сурталчилгааны зорилгоор ашигладаг эсвэл гуравдагч этгээдэд зардаг" гэв.

Харин өөр нэгэн AI судлаачийн мэдэгдэлд "Хиймэл оюун ухаанд зургаа өгч, харилцан яриа өрнүүлсэнээр та метадата, байршил, тэр ч байтугай эмзэг мэдээллээ алдах эрсдэлтэй. Ялангуяа хүүхдүүдийн хувьд. Хэрэв хиймэл оюун ухааны ямар нэгэн хэрэгсэл ашиглахад үнэгүй байгаа бол таны өгөгдөл өөрөө төлөх төлөөс чинь болно. Хамаагүй ээ гэж бодож байвал тэр л биз. Гэхдээ мэдэж байхад илүүдэхгүй" гэжээ.

ЁС ЗҮЙН СОРИЛТ

Жиблигийнх шиг зурагтай болохыг хүн бүхэн л хүсч байгаа нь лавтай. Угаасаа тус студийн бүтээл бүрийн дүрслэл үнэхээр гайхалтай, онцгой. Гэхдээ Жиблигээс зөвшөөрөл аваагүй гэдгийг нь мэдсээр байж оюуны өмчийн хулгайг зөвшөөрч, өөхшүүлж байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? Жибли студийн олон жилийн хөдөлмөрийг хэдхэн секундэд хялбарчилж, тэр уран бүтээлчид, зураачид, зохиолчдын ажлын үнэ цэнийг алдагдуулж байгаа нь зөв үү?

Жилийн өмнө Хаяо Мияазаки хиймэл оюун ухаанаар хийсэн хүүхэлдэйн кино үзжээ. Үзсэнийхээ дараа тэрбээр "Энэ бол амьдралыг доромжилж буй хэрэг гэдгийг л би мэдэрч байна. Бидний цаг ч дуусч байна даа. Хүмүүс бид өөрсдөдөө итгэх итгэлээ алдаж байх шиг" хэмээн ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-04 202.55.188.109

zasss yund l ashiglaw gej tertee tergui public tohirgootoi internetd hhvaaltsdag zurag shde kk

Avatar

Нэргүй 2025-04-04 59.153.113.70

AI ХИЙМЭЛ ОЮУНААР ЗУРАГДАЖ БАЙГАА ЗУРГУУД ОЛОН МЯНГАН ӨГӨГДӨЛ ДЭЭР ТУЛГУУРЛАЖ БҮТЭЭГДДЭГ. ТЭР ӨГӨГДӨЛҮҮД ИХЭНХИ НЬ ОЮУНЫ ӨМЧИЙН ХУЛГАЙ ЮМ. ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ БОЛСОН. СҮҮЛИЙН ҮЕД ЧИНГИС ХААНЫ МААНЬ AI ХУВИЛБАРУУД ИХ ГАРЧ БАЙНА. ИХЭНХИ ӨГӨГДӨЛ НЬ ХЯТАД ӨМНӨД АЗИ ТАЛЫН ХҮМҮҮСИЙН ӨГӨГДӨЛ ДЭЭР ХИЙГДЭЖ БАЙГАА УЧРААС х***а МАЯГТАЙ БОЛООД БАЙГАА.

Avatar

Нэргүй 2025-04-04 103.212.118.199

Өнгөц юманд дурлагсад оюуны хоосролд орогсод олштрч байна даа !

Avatar

Нэргүй 2025-04-04 192.82.66.243

ghdee l Japan zuraasan, anime zurguudad durguidee

Avatar

Нэргүй 2025-04-04 210.148.94.144

За сүртэй шдээ.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж