Унгар Нетаньяхуг хүлээж авахын төлөө Гаагийн шүүхээс гарна

Унгар Нетаньяхуг хүлээж авахын төлөө Гаагийн шүүхээс гарна

Унгар Нетаньяхуг хүлээж авахын төлөө Гаагийн шүүхээс гарна

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнөөдөр /2025.04.03/ Будапештэд хүрэлцэн ирлээ. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалаас хойш Нетаньяху анх удаа Европын оронд айлчилж буй нь энэ.

Энэхүү айлчлалтай зэрэгцээд, нарийн хэлбэл, ерөнхий сайд Виктор Орбан Нетаньяхуг хүлээн авч уулзахын дөнгөж өмнөхөн Унгарын засгийн газар Олон улсын эрүүгийн шүүхээс гарна гэдгээ мэдэгдэв. Виктор Орбаны ажлын албаны дарга Гергелий Гуляас хэлэхдээ "Унгар Олон улсын эрүүгийн шүүхээс гарна. Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн хүрээнд энэ ажиллагааг Унгарын засгийн газар эхлүүлэх болно" гэжээ.

Нетаньяхуг баривчлах тушаалыг гаргасны дараахан Виктор Орбан түүнийг эх орондоо урьсан билээ. Энэ үед Орбан мэдэгдэл хийхдээ "Олон улсын эрүүгийн шүүх улс төрийн зорилгоор үргэлжилж буй мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож байна. Иймд тушаалыг биелүүлэхгүй" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Олон улсын эрүүгийн шүүх 125 гишүүн оронтой. Баривчлах тушаалтай хэн нэгэн тэдгээр улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн тохиолдолд Гаагийн шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Зарим шинжээчийн үзэж буйгаар Унгар улс Нетаньяхуг угтан авч буй нь Олон улсын эрүүгийн шүүхийг сүр хүчгүй гэж дэлхий дахинд харуулах гэсэн оролдлого аж.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-03 178.20.55.182

Олон улсын ЭРГҮҮгийн шүүх, ГААГААны шүүх мэтүүд бол барууны з****г үйлдвэрлэгч эздийн жүжиг тоглоомын шүүх гэдэг нь ингээд батлагдаж байгаа биз, ха ха ха

Avatar

Нэргүй 2025-04-03 103.57.95.169

Манай новарын гужаагийн хурдийзууд путинийг ирэхэд монгол улс оу н хориг санкцид орлоо гээд цамнаад чарлаад байсан гааг дахь шүүх чинь зүгээр цаасан бар байсан байна шүү

Avatar

Нэргүй 2025-04-03 59.153.87.54

манайх бодохоор айгаад наасан гэжуга

Avatar

сонгогч 2025-04-03 202.9.46.142

Монгол энэ шүүхээс гар…цаазын ялаа сэргээж хулгайч, урвагч, дээрэмчидээ цаазал…

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж