Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Хотод онгоц унав

Америкийн Неведа мужийн Хендерсон хотын гудамжинд нэг хөдөлгүүртэй жижиг онгоц унажээ. Онгоцонд байсан дөрвөн хүнээс нэг нь амь үрэгдэж, гурав нь хүндээр бэртжээ гэж Associated Press орон нутгийн цагдаагийн мэдээнд үндэслэн дамжуулсан байна.
Piper Cherokee маркийн онгоц хотын нэгэн гудамжинд унаад шатсан байна. Азаар орон сууцны байр байшин унасан газраас нь 10 метрын цаана байсан ба онгоцны хүмүүсээс өөр хүн хохироогүйг цагдаагийнхан аз гэжээ.
Нисгэгч нь унаж буй онгоцоо замд аюулгүй газар буулгахаар хичээсэн бололтой. Хүмүүс  галынхан ирэхээс өмнө онгоцонд байсан хоёр хүнийг гарган авсан байв. Онгоцонд байсан хоёр эрэгтэй, хоёр эмэгтэйн хэн нь амь үрэгдсэнийг мэдээлээгүй бөгөөд хэлмэгдсэн хүмүүс түлэгдсэн хүмүүсийн хоёр нь хүнд нэг нь сэхээн амьдруулахад байна. Piper Cherokee онгоц Луизиана мужийн нэгэн иргэний нэр дээр бүртгэлтэй ба өглөөний найман цагийн үед Henderson Executive буудлаас хөөрөөд өндөр авч чадаагүй учир нисэх буудалдаа эргэн буухаар оролдсон боловч хэдхэн км дутжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж