
Хууль бусаар төрийн албанд орсон 105 хүнийг ажилд авсан тушаалыг нь хүчингүй болгов
Төрийн албаны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын төрийн захиргааны байгууллагууд болон зарим харъяа газар, дүүргүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад нийт 1067 албан хаагчийг хамруулсан байна. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нар гэдэг бол тухай дүүрэгтээ төрийн албаны зүгээс хамгийн том, ахлах албан тушаалтан нь байдаг. Тухай хүний ажлаас дүүргийн төрийн албаны өнгө төрх залгамж халаа харагдаж байх учиртай гэнэ. Гэтэл дүүргүүдэд Тамгын газрын даргаа улстөрийн намын харъяалал, сонгуулийн үр дүнгээр ойр ойрхон халаа сэлгээ хийх байдал нийтлэг ажиглагдсанд Төрийн албаны зөвлөлийн гишүүд сэтгэл дундуур байлаа. Дүүргүүд 1995-2010 оны хооронд 15 жилийн хугацаанд Тамгын газрын даргаа 4-8 удаа халж сольсон байна. Түүнчлэн түгээмэл тохиолдсон бас нэгэн дутагдал нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон Тамгын газрын дарга болон нэгж байгууллагын дарга нар цөөнгүй ажээ. Нийт 55 нэгж байгууллагын дарга нар сонгон шалгаруулалтад ороогүй байгаа тул сонгон шалгаруулалтыг ирэх зургадугаар сарын 1-ний дотор явуулахыг Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгалаа.
Төрийн албанд нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонгож байхаар болжээ
Төрийн албанд ажиллагсдаас тусгай шалгалт авч байж, тэрхүү шалгалтад хамгийн дээд оноо авсан хүнийг тухайн албан тушаалд ажиллуулахыг хуульчлан заасан байдаг. Гэтэл дүүргүүдэд төрийн албаны шалгалт огт өгөөгүй, өгсөн ч доогуур оноо авч араар жагссан хүмүүсийг дур мэдэн ажилд авсан зөрчил түгээмэл байна. Багахангай дүүргээс бусдад нь энэ зөрчил гарчээ. Хан-Уулд 27, Баянзүрхт 26, Чингэлтэйд 10,Баянголд найм, Налайхт долоо, Сүхбаатарт зургаа, Багануурт таван хүнийг хууль зөрчин томилсон байна. Нийт 105 хүнийг хууль бусаар ажилд авсан тушаалыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болгох шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс гаргалаа. Эдгээр хүмүүсийн сул орон тоог төрийн албаны шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс нөхөх ажээ. Ингэснээр жил бүрийн хавар авдаг байсан төрийн албаны шалгалтаас татгалзаж байгаа ажээ. Нэг доор олон ажлын байр зарлан олон хүн бужигнуулах нь зохистой биш гэдгийг ноднин хаврын шалгалт бэлхнээ харуулсан. Тэгээд ч өмнө нь шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгэгдсэн хүмүүст төрийн албанд орох боломж бүрдэхгүй байгаагаас ийм шийдэлд хүрчээ. Одоогийн байдлаар 2008 онд шалгалт өгсөн 600 гаруй, 2009 онд шалгалт өгсөн 1300 гаруй хүн нөөцөд бүртгэгдээд ажлын байраа хүлээж байгаа аж. Нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс сонголт хийх боломжгүй тохиолдолд тухайн ажлын байран дээр шалгалт явуулах нь зүйтэй гэж Төрийн албаны зөвлөлөөс шийдвэрлэлээ.
Төрийн албыг чадварлаг, дадлаг туршлагатай албан хаагчдаар бүрдүүлэхийн дээр залгамж халааг эрхэмлэхийн чухлыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хуралдааны төгсгөлд санууллаа. “Өнөөдөр төрийн албанд хаалгаар бус тооноор нь орчихоод хаалгаар орох учиртайг хичнээн хэлээд ч ойлгохгүй байгаа хүмүүс мэр сэр байсаар байна. Энэ байдлыг халах цаг хэдийнэ болсон. Түүнчлэн төрийн албаны шалгалтад нэгээр гарч ирсэн хүн гэдэг бол хэний ч захиалгын бус, хэнд ч өргүй хүн байдаг.Түүнчлэн төрийн захиргааны албан хаагч хүн төрийн хууль тогтоомжийг орчуулга, тайлбаргүйгээр ойлгодог л хүн байх учиртай”-г зөвлөлийн дарга хатуу сануулсан юм.
Д.ЦЭЭПИЛМАА
nomiko 2010-03-19 127.0.0.1
çààñ øàë õóäëàà ÿã ë íººöíººñºº àâ÷ õàðàãäàíà äàà áàñ íýãíèéõ íü øàõààñ ø äýý õóäëàà á¿ëòðýýä ë ýíý òºðèéí àëáàíû çºâëºë ãýý÷ íü
Зөгий 2010-03-19 127.0.0.1
Та бүхэн УИХТГ ЗГХЭГ Яам агентлагуудыг шалгаад үз тэдний 80-90 хувь нь тооноор нь орсон байгаа