Эмгэнэл

Цэндийн ЭНХТҮВШИН

/1976-2025/

 Ц.Энхтүвшин 1976 онд Нийслэлийн хоёрдугаар төрөхөд Цэнд, Цэрэнванчиг нарын гурав дахь хүү болон мэндэлсэн юм. Тэрээр Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийг 1993 онд дүүргэж, 2001 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг Ашигт малтмал технологийн баяжуулалтын инженер мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагаар, 2012 онд “Шихихутаг” Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2013 онд БХИС-ийн Цэргийн инженерийн сургуулийг Танкийн бэлтгэл офицероор тус тус төгссөн.

Нийслэлийн 24 дүгээр сургуулийн математик, физикийн сонгоны шилдэг сурагч байсан тэрээр залуу насаа сурч боловсроход зориулсан хичээнгүй нэгэн байсан юм.

Ажил хөдөлмөрийн талбарт ирээд ч сурах мэдэхээ зогсоосонгүй, Монголдоо болон гадаад улс орнуудад төрийн худалдан авалт, нээлттэй засаглал, удирдахуйн ухаан зэрэг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, өөрийгөө мэдлэгээр тасралтгүй цэнэглэж байлаа.

Түүний хөдөлмөр, зүтгэлийг Монголын төрөөс өндрөөр үнэлж, 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 2006 онд “Алтан гадас” одонгоор шагнажээ. Мөн салбарын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн, бүтээснийг нь үнэлж, Төрийн өмчийн хорооны Хүндэт жуух бичиг, Боловсролын тэргүүний ажилтан, Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан, Барилгын салбарын тэргүүний ажилтан, Нийслэлийн 370 жилийн ойн болон Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиуд, Нийслэлийн болон дүүргийн Хүндэт тэмдэг  зэрэг олон арван шагналын эзэн болж, сайн нэр, сайхан алдраа дуудуулж явсан юм.

Ц.Энхтүвшин нь оюутан ахуй насандаа ШУТИС-ийн бүх оюутны анхдугаар их хурлыг зарлаж, уг хурлаас сонгогдон гарсан ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн юм.

Ц.Энхтүвшин ажлын гараагаа Монголын оюутны холбооноос эхэлсэн бөгөөд 2001-2010 онд Монголын оюутны холбооны албаны дарга, дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хашин, оюутан залуусаа манлайлж явсан билээ. Мөн Скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, залуус хаана байна, Ц.Энхтүвшин тэнд явдаг байв.

Тэрээр 2006-2010 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Бүртгэл, хяналтын хэлтсийн дарга, 2010-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дэд дарга, 2012-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2017-2022 онд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч даргаар ажиллаж байв.

Ц.Энхтүвшин батлан хамгаалахын салбарт ч өөрийн хувь нэмрээ оруулж, Халх голын ялалтын 80 жилийн ойг нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулалцаж, найрамдалт хөрш улс ОХУ-ын сөнөөгч онгоцны нислэгийн үзүүлэх арга хэмжээг Хүй долоо худагт зохион байгуулахад гар бие оролцож явжээ. Ийнхүү олон салбарт, олон сонирхолтой ажлыг хийж явсан нь түүний сониуч, нийтэч зангийн илрэл, сонирхолтой амьдарсны гэрч болон үлдлээ.

Түүний нийтэч, нөхөрсөг, өөрийнхөөрөө шударга амьдарсан он жилүүд гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажиллаж байсан хамт олных нь дунд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, ээж, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай. Ум мани бадми хум

Монголын Оюутны холбооны үе үеийн удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд болон хамт олон

ШУТИС-ийн Оюутны холбооны үе үеийн Удирдах зөвлөлийн гишүүдээс нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.178.246

оросын гөлөг бсан юм бна ! тамд шарагдаарай!

Avatar

Нэргүй 2025-04-03 202.126.88.102

Хөдөөнөөс ирсэн дээлтэй ахыг дормжлоол бсан явдаг жорлон биздээ холион бантангийн нөхөр. арчаагүйдээ өөрөө чадарч дээ

Avatar

Зочин 2025-04-03 202.126.90.19

энэ яагаад нас барчихав. тарган бсн, өвчтэй байв уу?

Avatar

Нэргүй 2025-04-03 202.126.89.131

umma ni badme hum

Avatar

Нэргүй 2025-04-03 203.98.76.55

Самардаг нөхөр бсан даа хөөрхий

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.187.201

ngoo solongos huuhnii bohos baridag hun monuu

Avatar

Н.Наранзуд 2025-04-03 202.55.188.89

Ум Ма Ни Бад Мэ Хум 😇🙏🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.180.53

ум маани бадми хум

Avatar

Ган 2025-04-03 66.181.191.76

нэг л удаа нэг хурал дээр таарч байсан.
ажлаа мэддэг хүн юм даа, сийрэг толгойтой хүн байна даа гэж бодсон.

Avatar

Нэргүй 2025-04-03 202.9.40.236

Holion bantamgiin ezen chadarch

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.187.201

ngoo bohos baridag monuu

Avatar

Зочин 2025-04-03 202.126.90.181

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Avatar

Мөнхболор 2025-04-03 37.19.205.205

Үнэхээр харамсмаар юм. Бас нэгэн сайн анд минь тэнгэрт дэвшлээ. Уул уурхайн сургуульд хамтдаа оюутны зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байхдаа сургалтын шинэ систем нэвтрүүлэх үеийн зохицуулалт, оюутнуудын сургалтын нөхцөлийг сайжруулах талаар судалж, тэднийхээ эрх ашгийг хамгаалах, шинэ мэдлэг, мэдээллээр хангах талаар хичээнгүйлэн ажиллаж байснаа дурсахад одоо ч сэтгэлд тодхон байна.Анд минь сайн зохион байгуулагч, санаачлагч, манлайлагч, эрэлч хүн байсансан.

Avatar

Зочин 2025-04-03 139.5.219.133

яанаа нөгөө буянжагаад загнуулаад байсан хүн бнашдээ хөөрхийдөө

Avatar

Болдоо 2025-04-03 139.5.219.31

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.180.233

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2025-04-03 184.144.51.152

um maani bad mi xum

Avatar

Нэргүй 2025-04-03 202.55.191.130

accepted

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж