Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 110 уран бүтээлчид ОХУ-ын Буриадын Улан-Үдэ хотноо очиж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Театрын уран бүтээлчид Ж.Верди "Аида" дуурь болон гала концерт толилуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил “Аида” дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй.
Тус театрынхан Монголд төдийгүй Азидаа анхлан уг дуурийг 2011 онд тавьж анхдагч болсон түүхтэй. Тодруулбал, А.Гисланцони, К.дю Локлийн цомнол, Ж.Вердийн хөгжим “Аида” дуурь тайзнаа анх тавигдсанаас хойш 140 жилийн дараа Монголын үзэгчдийн хүртээл болжээ. Уг дуурийг ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной найруулан тавьж, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажилласан байдаг. Монголын анхны "Аида" дуурьд Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг нар гоцлосон бол Радамест Ч.Түмэндэмбэрэл, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир нар гоцолж байв.














Zochin 2025-04-03 98.52.62.180
Хөөрхий дөө Улан үүдээс хэтэрдэггүй ээ
Нэргүй 2025-04-03 188.162.254.33
кофе уух тусгай элчин сайд томилж явуулах байх даа !!!!!!