Трамп Хятадын импортын бараанд 34 хувийн татвар ногдуулав

Трамп Хятадын импортын бараанд 34 хувийн татвар ногдуулав

Трамп Хятадын импортын бараанд 34 хувийн татвар ногдуулав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын бараанд 34 хувийн харилцан татвар ногдуулахаа Лхагва гаригт зарлалаа. Энэ нь Америкийн худалдааны бодлогыг өөрчлөх зорилготой "Чөлөөлөх өдөр"-ийн багцын нэг хэсэг юм.

Тэрбээр АНУ-ын худалдааны түншүүд болон тэдэнд ногдуулсан татварыг жагсаасан хүснэгтийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, тус хүснэгтэд хоёр багана харагдаж байна. Эхний баганад бусад улсаас АНУ-д ногдуулж буй татварын хэмжээ, хоёр дахь баганад үүний хариуд АНУ-ын зүгээс ногдуулж буй татварын хувь хэмжээг харуулжээ.

Эдгээр шинэ татвар нь нь бусад улс орны АНУ-аас "хуурч авсан" олон жилийн шударга бус худалдааг засах болно гэж Трамп хэлжээ.

34 хувийн татварт Хятад хэрхэн хариу барих нь тодорхойгүй байна. Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэнгю “Хятад улс нэмэлт татвар ногдуулахыг үргэлж тууштай бөгөөд тодорхой эсэргүүцсээр ирсэн. Протекционизм юунд ч хүргэхгүй. Худалдаа, тарифын дайнд ялагч гэж байхгүй” гэжээ.

АНУ Хятадаас гадна Европын холбоонд 20 хувь, Вьетнамд 46 хувь, Тайваньд 32 хувь гэх мэтээр бусад улсад татвар ногдуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-04-03 202.126.89.93

Заа сайхаан ..Одоо Хятадад барааны илүүдэл болоод хямдраад сайхан байгаа баыхда.. Гараад шаачнааа

Avatar

Зөв 2025-04-03 202.9.46.149

бага байна, гэнэтийн ашиг шиг 68% ав

Avatar

Нэргүй 2025-04-03 108.28.9.52

Орос манайд 40 жил тависан татвартай жишилтгүй бага юм байна.

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.177.103

Орос орос гээд улин донгодоод уйлан хуцах юм. Хамаг олигтой бүхнийг залгиж байгаа төрийн хулгайчуудаа цэгцлэж чадахгүй бж.

Avatar

Нэргүй 2025-04-03 103.57.95.169

Зассс юм л болгон хойд гэрийн хар овоохой гэгчээр орос орос гэх юм гужаагийн хурлийзууд гужаагийн өрийн дарамтанд орчихоод байхад

Avatar

Нэргүй 2025-04-03 192.210.214.10

Улс орнууд ийм хамжээний татвараас болж хоорондоо дайны хэмжэжнд очиж байхад ороzууд Монголд 40 гаруй жилийн турш 35-75% татвар мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг хориглодог. Энэ нь Монгол улсыг дайснаасаа ч дор үзэж хэн ч биш зүгээр л нохойноос дор үзэж байгаагийн нэг тод жишээ юмаа.

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.177.103

За даа юу л болдог бол доо. Харж л байхаас дааа.

Avatar

Лхагва очир 2025-04-03 66.181.161.65

Оросд татвар тавтж уу

Avatar

Нэргүй 2025-04-03 202.9.40.200

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-04-03 185.220.101.23

чи өөрөө жомбого!

Avatar

Нэргүй 2025-04-03 66.181.177.103

өөө трамп гомдчихноо. чиний комментийг уншаад…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж