Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Илюмжинов огцорно

Халимаг улсын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов ойрын үед албан тушаалаа өгнө гэж мэдэгджээ. “Аравдугаар сарын 24-нд Халимагын ерөнхийлөгчийн албанд зүтгэсэн дөрөв дэх хугацаа дуусч байна. Би тав дахь удаагаа явна гэдгийг болохгүй гэж үзэж байгаа” хэмээн тэрээр “Интерфакс” агентлагт утсаар мэдэгджээ.
Тэрээр өөрөө гишүүн “Нэгдмэл Орос нам” хэнийг дэвшүүлнэ тэр хүнийг дэмжинэ гэдгээ тэр мэдэгдэв.
Үүний зэрэгцээ есдүгээр сарын 5-нд Халимагын тэргүүнээр хэнийг сонгох талаар зөвлөлдсөн байна. Үүнд Нэгдмэл Оросын төлөөлөгчид болон ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч Владислав Сурков оролцжээ. Тус намын мэдэгдэлд нэр дэвшигчийн талаар мэдээлсэнгүй. Уг зөвлөлдөх уулзалт  хоёр хоног үргэлжилнэ.
Түүний нэр нэр дэвшигчдийн дунд байх уу гэсэн асуултад Илюмжинов хариулахдаа “Засаг төр ба Нэгдмэл Орос юу гэж хэлнэ би түүнийг биелүүлнэ” гэжээ. Ирээдүйнхээ хувьд тэр хариулахдаа “өөрийн ард түмний сайн сайхны төлөө зүтгэнэ. Бас ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн албаа үргэлжлүүлэн дэлхийн шатрын хөгжилд хувь нэмрээ оруулна” гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж