Израиль Газа дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.04.02-нд нийтлэгдсэн

Израиль Газа дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ

Израиль Газа дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ

Израилийн арми Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх гэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, "Израилийн аюулгүй бүсэд нэгтгэх" нэртэйгээр томоохон газар нутгийг булаан авах ажиллагааг эхлүүлэх гэж байгаа талаар тус улсын Батлан хамгаалахын сайд Израиль Кац хэлэв. Террористууд болон терроризмын дэд бүтцийг устгаж, цэвэрлэхийн зэрэгцээ Израилийн аюулгүй бүсэд багтах томоохон бүс нутгийг эзлэн авах нь энэ үйл ажиллагааны зорилго гэлээ. Үүний тулд Газын зурвасын хүн амыг байлдааны бүсээс нүүлгэн шилжүүлнэ. Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Мягмар гаригийн орой Газын өмнөд хэсэгт орших Рафах бүсийн оршин суугчдыг хойд зүг рүү нүүхийг тушаажээ.

Израиль Газын зурваст томоохон хуурай замын довтолгоо хийх төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд анклавын томоохон хэсгийг цэвэрлэж, эзлэхийн тулд олон мянган цэргээ илгээнэ гэж өнгөрсөн сард эх сурвалж мэдэгдэж байв.

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн эхний шат амжилттай хэрэгжсэн боловч талуудын санал зөрөлдөөнтэй байдлаас болж хоёр, гуравдугаар шат руу орж чадалгүй гацсан. Египет, Катар улсууд сүүлийн өдрүүдэд гал зогсоох хэлэлцээрийг эргэн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Египетээс шинэ санал дэвшүүлсэн боловч Хамас хүлээн зөвшөөрч, Израиль эсэргүүцжээ.

Хэлэлцээр гацсан энэ өдрүүдэд Израиль Газын зурваст нэвтрэх хүмүүнлэгийн тусламжийг хааж, довтолгоогоо үргэлжлүүлсээр байна.

Израилийн армийн шинэ командлагч Эйял Замир түрэмгий нэгэн гэдгээрээ танигдсан. Эйял Замираар ахлуулсан арми Газад томоохон хэмжээний ажиллагаа явуулах төлөвлөгөөг долоо хоногийн турш боловсруулж байна. Гэхдээ Газад урт хугацааны довтолгоог эхлүүлэх нь олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж