Худалдааны санхүүжилтийн форум гурав дахь жилдээ амжилттай боллоо

Худалдааны санхүүжилтийн форум гурав дахь жилдээ амжилттай боллоо

Худалдаа, хөгжлийн банкнаас гурав дахь удаагаа “Худалдааны санхүүжилтийн форум”-ыг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриа дор зохион байгууллаа.

Монгол улсдаа анхлан Худалдааны санхүүжилтийн форумыг 2023 оноос эхлэн зохион байгуулж тухайн салбарын хөгжил, бэрхшээлийг хэлэлцэж түүний шийдэл боломжийг бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагчдаа хүргэж, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн дэмжин ажилласаар ирсэн.

Энэ жилийн форум “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор Эрчим хүчний ирээдүйн чиг хандлага, тогтвортой санхүүжилт, төслийн санхүүжилт, гадаад худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээний экосистемийг Илүү ногоон, Илүү тогтвортой байлгах боломж шийдлүүдийг 300 гаруй харилцагчдын хамт хэлэлцэж, харилцагчдын бизнесийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн болон бизнесийн нэгжүүдийг оролцуулан мэдлэг, туршлагыг хуваалцлаа.

Бид байгууллагын тэргүүлэгч банкны хувьд ханган нийлүүлэгчээр дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин тэдний хоорондын төлбөр тооцоог тогтвортой, үр ашигтай байлгах экосистемийг бий болгохыг эрмэлзэн ажилласаар ирсэн. Энэ форумын үеэр ХХБ нь нийлүүлэлтийн сүлжээндээ Монцемент Билдинг Материалс ХХК, Монос Групп ХХК, Тэсо Инвестмент ХХК, Ворлдбридж Ложистик ХХК болон МСМ Групп ХХК-аар цар хүрээгээ тэлж хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гэрээг үзэглэлээ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж