"Цахимаар зээл олгоно" гэх зарын дагуу холбогдож 6 сая төгрөгөө залилуулжээ

"Цахимаар зээл олгоно" гэх зарын дагуу холбогдож 6 сая төгрөгөө залилуулжээ

"Цахимаар зээл олгоно" гэх зарын дагуу холбогдож 6 сая төгрөгөө залилуулжээ
Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулах тохиолдол нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фейсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5-10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна.
Цагдаагийн байгууллагат өнгөрсөн гурав хоногийн хугацаанд энэ төрлийн гомдол мэдээлэл хоёр бүртгэгдсэн байна.
Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фейсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50 сая төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэсний дагуу шилжүүлж, залилуулсан” мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож, зээлэх мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүл гэсний дагуу 4,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан” тохиолдол гарчээ. Цагдаагийн байгууллагаас дээрх хэргүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно, мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.
Иймд иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшин ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг сайтар анхаарахыг санууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-02 203.23.199.47

өөрөө мөнгө хэрэгтэй болоод зээл авах гэж байж, тэр хүндээ мөнгөө өгчдөг юм уу, логикгүй юм аа хаха

Avatar

Нэргүй 2025-04-02 103.212.116.109

80955877TSAGAAR XUSNEER SEKSDI

Avatar

Нэргүй 2025-04-02 103.212.116.109

SEKSEER UILCHLGE VANXANDGCH BOOBN XXNO ANUSDAAD

Avatar

aimaarxylgaich+ daxiad tivdexvui, xailmgn tolgoibolv 2025-04-02 50.147.160.114

ium xylgaichsextei ni gyilagchni opond, aimaartai, esbel byyrai ornyyd

Avatar

Зоригоо 2025-04-02 202.126.89.1

Өөрсдийнх нь буруу л байна. Ямар тэнэг шуналтай юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж