Нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна

Нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна

Нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Дөрөвдүгээр сарын 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -12…-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр +2…-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +3…+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

2025 оны 04-р сарын 03-наас 04-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 3-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3, 6-нд нутгийн зарим газраар, 4-нд говь, талын нутгаар, 5-нд Алтайн салбар уулсаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -1…-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр дулаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж