"Эх оронч Монгол-үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх" илтгэлийн уралдааны ялагчид тодров

"Эх оронч Монгол-үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх" илтгэлийн уралдааны ялагчид тодров

"Эх оронч Монгол-үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх" илтгэлийн уралдааны ялагчид тодров
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаанд байр эзэлсэн алба хаагчдад УИХ, Засгийн гишүүн, Батлан хамгаалах сайд С.Бямбацогт болон ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан шагналыг гардууллаа.
Уралдааны тэргүүн байрт Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын Олон Улсын гэрээ, эрх зүй, ёслолын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ц.Сэргэлэнбаатар, дэд байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын Цэргийн мэргэжил олгох сургалтын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа А.Батсүх, гутгаар байранд Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн Мэргэшүүлэх сургалт хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Гансүх нар тус тус шалгарчээ.
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт уг уралдаанд байр эзэлсэн алба хаагчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Юун түрүүнд “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаанд оюун ухаан, мэдлэг, чадвар, сэтгэл зүрхээ дайчлан бусдыгаа хошуучилж шагналт байранд шалгарсан батлан хамгаалах салбарын алба хаагчдадаа баяр хүргэе. Батлан хамгаалах яамнаас 2025 оны “Эх оронч Монгол-Их сэргэлтийн” жил болгон зарлаж, батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилт тавьсан.
Энэхүү зорилтоо хангах үүднээс Батлан хамгаалах яамнаас 2025 онд 10 том зорилтын хүрээнд 150 нь арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйн нэг нь “Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаан юм.
Энэхүү илтгэлийн уралдаан нь зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүнд эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэх үүргийг ухамсарлуулах, эх орон тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоо дээдлэн хүндэтгэх, газар нутаг байгаль орчноо хайрлах итгэл үнэмшлийг төрүүлэх замаар эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудыг шийдвэрлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа” гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.171.141

Tsereg armiinhantaigaa eh oronch baih tuhai yritlaa doroitohgui ee. 10 jiliin huuhduuded eh oronch uzel olgoj humuujuulmeer bna.

Avatar

Нэргүй 2025-04-01 103.57.93.244

Монголчууд аа, АНУ-д байгаа монголчуудыг судлаач ээ! АНУ-д байгаа монголчууд их аз жаргалтай байх юм.

Avatar

Нэргүй 2025-04-01 202.126.91.59

Соёл моёл засаг маяг жудаг мудаг гэж мнгол хэлнд байхгүй үг шүү манж үг шүү мнгол хэлн-с хаях үгнүүд шүү. Манж үг хэлс-р бгөд тэгө ойлгдг болцн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж