УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.01/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн, дэмжлээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэргүүд ихээр үйлдэгджээ.
Сүүлийн 3 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар 669 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 200 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай явуулж, 104 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Иймээс бооцоот тоглоомын сайтаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул цахимаар хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 6036 домэйн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах арга хэмжээ авчээ.
Засгийн газраас энэхүү хуулийн төсөлд төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан юм. Хуулийн төслийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн, зуучилсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаад байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Хөдөө орон нутагт ажил эрхэлж байгаа залуус, малчид хохирч байгаа асуудал яригддаг. Телевизээр маш их сугалаа явж байгаа, бас л донтуулах нэг хэлбэр. Сугалаанд оролцохын тулд зээл аваад маш их өрөнд орсон хүмүүс бий. Сугалаатай холбоотой асуудал дээр судалгаа хийгдсэн үү, энэ асуудал зохицуулалтгүй яваад байна. Банкны тухай хуульд оруулж буй өөрчлөлтөөр залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах байгууллага шаардсан бол банк харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх тухай зааж. Банкууд сэжигтэй гүйлгээ бүр дээр дүрмээрээ ажилладаг, тэрийгээ санхүүгийн мэдээллийн албанд хүргэдэг. Онлайнаар явж байгаа учраас маш хурдтай гүйлгээ хийгддэг. Араас нь ажилладаг. Энэ тохиолдолд яаж урьдчилан сэргийлэх юм бэ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Зөвшөөрлийн тухай хуулинд төлбөрт таавар, бооцоот тоглоом ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн сайД олгодог. Эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх зөвшөөрлийг Сангийн сайд олгодог. Энэ хуулийг боловсруулахдаа бид Эрүүгийн хууль дээрх санкцыг нэмэгдүүлэх бодлого барьсан. Нийгэм, эдийн засагт үзүүлэх хор аюул, хохирлын хэмжээ төлбөрт таавар бооцоот тоглоом дээр өндөр болсон. Эдийн засгийн хохирлын хэмжээ 417 тэрбум төгрөгт хүрсэн, гадагшаа урсаж байгаа валют 500 сая ам.долларт хүрсэн, жилдээ. Хуулийг боловсруулж эхэлсэн цаг үеэс хэлэлцэх хүртэл 50 сая ам.доллар гадагшаа урсчихаад байна. Энэ оны нэг, хоёрдугаар сард 87 сая ам.долларыг цахим мөрийтэй тоглоом бооцоот тоглоомоор гадагшаа гаргасан.
Эд мөнгөний хонжворт сугалаа бол гадагшаа валют урсаад байгаа зүйл байхгүй. Тийм учраас эхний төвшинд цахим болон мөрийтэй тоглоомыг хориглох шийдвэр гаргахаар шийдсэн. УИХ дээр ажлын хэсэг гаргаад хонжворт сугалааг хориглоё гэвэл Засгийн газрын хувьд татгалзах зүйл байхгүй, УИХ ын бүрэн эрхийн асуудал.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Банкны тухай хуулийн 7.2-т банк түүний харилцагч гуравдахь этгээдийн нууц гэж үзсэн мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд гаргаж өгөхийг хориглодог. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр мөрдөн шалгах байгууллагаас шаардсан тохиолдолд шууд харилцагчийн мэдээллийг гаргаж өгөхөөр зохицуулалт орж ирж байна. Одоо бол прокурорын зөвшөөрлөөр мөрдөх байгууллага банкны харилцагчийн мэдээллийг авдаг. Дээрх зохицуулалтыг оруулж ирсэн нь яаралтай горимоор цаг алдахгүйн үүднээс тухайн дансыг хурдан хугацаанд битүүмжлэх, царцаах арга хэмжээ авах боломжтой болгох юм.
Банкны хувьд хэрэглэгчийг таньж мэдэх нь чухал. Арилжааны банкны зүгээс эрсдэлтэй болон цахим мөрийтэй тоглоомтой холбоотой үйл ажиллагаа эрхэлж байгаа гэсэн сэжиг гарсан бол тухайн харилцагчийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, хориглох бүрэн эрхтэй.
Цагдаагийн ерөнхий газар:
-Төлбөрт таавар, бооцоот таавартай холбоотой гэмт хэргийн шинжтэй цахим гүйлгээ ирсэн тохиолдолд прокурорын зөвшөөрөл асуудаг. Гэтэл гүйлгээ маш богино хугацаанд шилжээд алга болдог учраас шуурхай ажиллагааны хүрээнд хандсан тохиолдолд арилжааны банк шууд харилцагчийн мэдээллийг гаргаж өгдөг байх зохицуулалтыг оруулж ирж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Хялбар аргаар мөнгө олъё гэсэн зорилгоор мөрийтэй тоглоод байгаа. Тиймээс Засгийн газар аль болох олноор ажлын байр бий болгож, иргэдийнхээ орлогыг сайжруулкя гэдэг зүйл яримаар байна. Гадагш урсаж байгаа валютын урсгалыг хаая гэдэг байдлаар хөнган хуумгай байдлаар төсөл оруулж ирж байгааг дэмжих боломж алга. Цаашдаа бол мөрийтэй тоглоомын асуудлыг яаж зохицуулах юм бэ гэдэг дээр илүү нарийн зохицуулалт хийх нь зөв байх.
Сүүлийн үед Засгийн газар нэг тодорхой компанийн нэр дурдаад хууль батлуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байх юм. Хуулийг аль нэг компанид зориулж баталж болохгүй.
Нэг компанийн нэр л яригдаад байна. Бид аль болох хувийн хэвшлийн орон зайг тэлье гэдэг зохицуулалт хийж байх ёстой. 500 сая ам.доллар гадагш нь гарчихлаа гээд яриад байгаа. Гадаад валютынхаа албан нөөцийн 10 хувийг ганцхан жилийн дотор тавиад туучихсан юм харагдаад байна. Монголбанк гарч байгаа валютын урсгалаа яг энэ чиглэлээр гарч байгаа гэдгийг хянаж чаддаг юм уу. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдаагийн байгууллагад иргэдийн данс шалгах эрх олгох зохицуулалт оруулж ирж байна. Иргэний дансны мэдээлэл бол хувийн нууц мэдээлэл байдаг. Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагатай холбоотой маш олон асуудлыг яриад байгаа. Эрүүгийн процессын хуульд хувь хүний эрхтэй холбоотой асуудлыг зөвшөөрлийн дагуу явах ёстой гэж ярьж байгаа хэрнээ дагалдах маягаар цагдаагийн байгууллагад нэмэлт эрх олгож байгааг би дэмжихгүй. Бусад салбар дээр ярьж байгаа зүйлтэй энэ зөрчилдөөд байна. иргэдийн дасны мэдээлэл гэдэг эмзэг мэдээлэл.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Нэг зүйлийг ойлгох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулиар гэмт хэргийн шинж агуулсан бол прокурорын зөвшөөрлөөр тухайн дансны мдэээллийг солилцох эрх зүйн зохицуулалттай. Одоо оруулж байгаа хуулийн өөрчлөлтөөр прокуорын зөвшөөрөлгүйгээр хүний дансны мдээллийг шалгана гэж юу байх вэ дээ. Мэдээлэл солилцох агуулга. Гэмт хэргийн шинж агуулсан бол. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа үндэслэл юу юм бэ гэхээр нэгэнт нийгэм хор хохирлын хэмжээг тооцож байна, залилангийн гэмт хэрэгтэй төсөөтэй байдлаар бид нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Цахим мөрийтэй тоглоом гэдэг залилангийн шинж агуулаад байна гэдэг агуулгаар нь хариуцлагын санкцыг нэмэгдүүлж байгаа.
Тухайн этгээд бооцоот тоглоомд ороод залилуулчихлаа. Тэнд гэмт хэргийн шинж байна. Хуулиар хориглосон үйлдэлд хэн нэгнийг татан оролцуулчихлаа тэр тохиолдолд төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож байж, тэр хохирсон байгаа, хуулиар хориглогдсон үйл ажиллагаанд татагдан оролцоод мөнгөө алдчихсан байгаа иргэний мөнгийг хурдан хугацаанд царцаах, гадагшаа гараад явахаас нь өмнө хязгаарлалт хийх боломжийг төрийн байгууллага хооронд олгож байж, Засгийн газар арга хэмжэ авна. Энэ бол бидний асуудал биш тэр хүнээс болоод ийм үйлдэл болчихсон юм аа гэж хэлэхэд өнөөдрийн эрх зүйн орчин зөв байж болох ч хуулиар хориглосон тохиолдолд ийм үйл ажиллагаа байхгүй шүү.
110 агент тэгж дураараа авирлахгүй. Яагаад нэг байгууллагыг дурдаад байна вэ гэвэл дурдахаас өөр аргагүй ш дээ. 500 сая ам.доллар гаргачихсан байгууллага нэг л тэр алдартай байгцууллага мөн шүү дээ.
Тэр аппликейшн руу хүмүүсийг уруу татаад, оролцуулаад, дансаа хэрэглүүлээд сүлжээгээ ашиглуулаад, хаягаа ашиглуулаад, дугаараа ашиглуулаад байгаа 110 агент ил тод байгаа. Дундаас нь 2.5 хувийн шимтгэл аваад яваад байгаа. Энийг зүгээр хараад сууна гэж байхгүй. Үйл ажиллагаа болгоныг нь хориглосон тохиолдолд дараа нь харин бид нар хуулийн байгууллага, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хорооныхныг УИХ дээр асуугаад шаардаад явах хэрэгтэй. 500 сая ам.долларыг сенсааци гэж хэлж болохгүй.
Мөнгөний бодлогыг барьж байгаа төв банк сенсаци ярихгүй, тоон дээр ярьдаг. Энэ бол арилжааны банкуудаар дамжаад гадаад улс руу гарсан мөнгө. Тийм учраас энийг зүгээр хараад сууж болохгүй. Индонези, Япон, Солонгос, Тайланд, Вьетнам улсад цахим мөрийтэй тоглоомыг бүгдээрээ хориглосон.
Монголбанкны дэд ерөнхийлөчг Г.Энхтайван:
-Арилжааны банкууд гадаад гүйлгээтэй холбоотой мэдээллийг жил бүр төв банкинд ирүүлдэг. Монгол Улсын харьяат болон Монгол Улсын харьяат бусын хооронд хийгдсэн гүйлгээг тооцоход 2021 онд 120 сая ам.доллар, 2022 онд 198 сая ам.доллар, 2023 онд 430 сая ам.доллар,2024 онд 578 сая ам.доллар буюу 1.3 тэрбум долларыг яг энэ ангиллаар шилжүүлсэн.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Цахим мөрийтэй тоглоом чинь шоглоом болсон шүү, 110 агент асар том үндэстэн дамнасан бизнес эрхэлдэг нөхдүүд болж хувирсан. Ганц аппликейшн тойроод яриад байна гээд байгаа. Ярихаас өөр яах юм бэ. Ганц аппликейшн тойроод 1.7 их наяд төгрөгийг гадагш нь явуулсан. Хүүхдийн мөнгөнд бид жилд 1.6 их наяд төгрөг зарцуулдаг. Хүүхдийн мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг гадагш нь гаргасан.
“Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг тараасан гурван өдөрт 25 сая ам.доллар гадагшаа урсаж байгаа. Гишүүд түрүүн яриад байна, Монголбанкин дээр тэр заалт хэрэггүй гээд. Тэр мөнгө царцаах эрхээс гадна аль дансанд очсон бэ гэдэг дээр хяналт тавих арга хэмжээ буюу залилуулчихсан байгаа иргэн байраа, машинаа тавиад гэр бүлийнхээ үнэ цэнийг тавиад гадагшаа алдаж байгаа мөнгө дээр нь хязгаарлалт хийх боломжийг өгөхгүйгээр энэ байгууллагыг хяналт тавьж гэж яаж шахаж шаардах юм бэ.
Төлбөр таавар бооцоот тоглоомын тухай бие даасан хуулийг гарга гээд байх шиг байна, энэ агуулгын цаана зөвшөөр л гэсэн үг ш дээ. Зөвшөөрөхгүй ээ. над руу месеж бичээд, намайг янз бүрээр сошиалаар бичээд ч зөвшөөрөхгүй . Засгийн газар засах үүрэгтэй, ажлаа хийж байна. 1 xbet гэдэг аппликейшнийн цаана томчууд байдаг юм гэсэн. Ашигтай ажилладаг, ард түмний нус нулимсаар мөнгө хийдэг 110 агент ажилладаг юм гэсэн. Та нар бяртай байж болох ч Засгийн газар зөвшөөрөхгүй.
Г.ХОРОЛ
J.Erka 12 цагийн өмнө 66.181.161.1
Мөрийтэй тоглоом бол хүний шуналыг хязгааргүй өдөөгч улмаар "хар тамхи" мэт донтуулдаг, ялангуяа цахим нь цаанаас программчлагдсан нь илүү аюултай …
1 2025-04-01 202.21.115.165
Manai MAN 3saya hunii nulimsaar mongo olj baigaa bizdee Huukiin huuhdee
Нэргүй 2025-04-01 66.181.191.58
Манай 13 тай хүү ээжийнхээ картыг холбоод сая гаран төгрөгөөр бэт тавьчихсан байж билээ. Дансаа шалгахад 1 өдөрт 70-80 мянган төгрөг тавиад зөндөө удаан тоглосон байсан. чатаар шалгаад агентуудыг нь олсон тоох ч үгүй байна лээ. Би танай хүүхдийг чихдэж ирээд тоглуулсан биш гэж томорч байсан
зочин 2025-04-01 66.181.185.80
Энэ төлгөн коммунистууд дандаа хааж боох тухай ярих юм .Хэрвээ 500сая доллар тоглоомын бооцоонд тавьж гадаад данс руу шилжүүлж байгаа үнэн бол энэ маш том зээл байна.Миний мэдэхээр 1998 оноос эхлээд мөрийтэй тоглоомыг хорьж хаах үзлээ гэтэл жилээс жилд улам томорсоор үр дүн нь цагдаагийн хурандаа нар хагартлаа баяжлаа.Одоо хааж боох тухай биш казино байгуулаад Монгодоо энэ их мөнгийг үлддээх талаар бодох юм биш үү
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.171.141
Hamgiin zuv ug helsenee dislikedaj ene ter. uneheer haranhui ard tumen shuu.
Нэргүй 2025-04-01 103.168.34.129
mnbet.mn site ajilaad ih olon il bolj baina gahai iz nohoi g*** hed hed site ajiluudlag baigaa
Нэргүй 2025-04-01 103.57.93.244
Монголчууд аа, АНУ-д байгаа монголчуудыг судлаач ээ! АНУ-д байгаа монголчууд их аз жаргалтай байх юм.
Шоол худлаа 2025-04-01 202.9.46.149
ганцаарчилсан сонгуулийн поп шоу л хийх юм даа энэ, өөрөөр яах ч билээ, дараа нь ямар сэдвээр попормоор, ямар сэдэв моодонд оруулах вэ, хөдөө нутагт авгай нар цөөрч эхнэр олох аргагүй болж байна гээл шaaх уу?
Нэргүй 2025-04-01 202.9.41.44
МАН-ын засгийн газар ийм хууль саэнаачилж яаралтай хэрэгжүүлэх тухай ярьж байхад АН-ын гишүүд бололтой хүмүүс эсэргүүцэж янз бүрийн сэтгэдэл бичиж байгаа нь тэдний үнэн нүүр царайг харуулж байна. Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, Х.Баттуга бүгд АН-ын хүмүүс. Бид ийм л хүмүүст төр засгийнхаа эрх мэдлийг өгч байсан байна. Цаашид эдэнд төрийн өндөр албан тушаал өгч хэрхэвч болохгүй. Хамтарсан засгийн газрыг огцруулах нь зөв. МАН дангаараа засгийн газраа бүрдүүл. Иргэд тэгэхийн тулд сонгууль өгсөн
Тэ1 2025-04-01 202.9.46.149
Та нарын л намын төр барилт биз дээ, тэр улаан орос ,улаан xятад, хэмжээгүй эрхэт хаант хойд солонгос ах нараасаа сайн консультац ав л даа
Нэргүй 2025-04-01 202.9.41.44
Учрал зөв ярьж байна. Мурийтай тоглоомд олон зуун айл өрх хохирч гадаадын луйварчдыг мөнгөжүүлсэн. Түүнд нь манай эх оронч сэтгэлгүй новшийн монгол хүмүүс тусалсан. Яаралтай хуулиа УИХ-аар оруулж байтлуулах нь зөв. Монголчууд зүгээр байж байгаад ихмөнгөтэй болчих сэтгэхүйтэй. Энэ нь бусдынэ олз болдог. Учралыг шүүмжилж байгаа улсуудыг дайсан гээд бодчихож болно. Монголд дайснууд маш их байна.
Нэргүй 2025-04-01 66.181.186.80
хориглох нь зөв ямар ч мэдэлэггүй тэгээд тоглох уртай хүмүүс их байна
Нэргүй 2025-04-01 66.181.179.58
5 толгойн хувьцааны мөнгө орсон 3 хоногт 25 сая ам.доллар цахим тоглоомоор гадагш гарч байна гэж Учрал ярьсанд бяцхан тооцоо хийж үзлээ. 25 сая нь 87 тэрбум 500 сая төг болж бна. Дунджаар хувьцаа 100 мян.төг гэж үзвэл 875000 хүн хувьцаагаар тоглохоор байна. Ийм байж чадах уу? Том тоо ярьж хувьцаа өгөх нь хэрэггүй юм гэсэн мэдээлэл өгөх гээд байгаа юм уу
Нэргүй 2025-04-01 203.91.115.48
Ард түмний цусаар голоо зогоодог Махн->Ман гэж нам байна, Монголд!