Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өнөөдөр /2025.04.01/ гарсан хээрийн түймрүүдийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 29 га талбай өртөж шатсан гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймрийн дуудлага 2025 оны гуравдугаар сарын 22-нд бүртгэгдсэн.  Мөн нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн зургаан удаагийн шар өвсний түймрийг алба хаагчид бүрэн унтраасан. Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулж байна
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж