Статистик: Төмөр замын ачаа тээвэрлэлт 9.6 хувиар буурчээ

Статистик: Төмөр замын ачаа тээвэрлэлт 9.6 хувиар буурчээ

Статистик: Төмөр замын ачаа тээвэрлэлт 9.6 хувиар буурчээ

Зам, тээврийн салбарын энэ долоо хоногийн статистик мэдээллийг Зам, тээврийн яамнаас танилцууллаа. Тухайлбал, 2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар салбарын хэмжээнд нийт 36.9 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 36.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 35.5 сая зорчигч зорчжээ.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 372.3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 468.8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өсжээ.

Харин 2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 27.7 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 17.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн байна.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар буурчээ.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.96 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар мөн буурсан байна.

Эх сурвалж: Зам, тээврийн яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.225.197

Оросын ачааг Хятадаас тээж байсан нь буурч л дээ. Ажил хийвэл дуустал хиймээр байна. Хэдэн хувь нь транзит ачаа байсныг хэлэх хэрэгтэй.

Avatar

Хотын хүү 2025-04-01 203.91.115.48

Уурын зуухаар ажилладаг 19-р зууны динозавр вагон өмнөөс нүүр хийх газаргүй онигооны газар өмхий үнэртэй шивтэр болсон гудастай улны галт тэрэгтэй , энэ төмөр зам удахгүй дампуурнах

Avatar

УБТЗ 2025-04-01 202.9.46.149

төмөр зам жёнког өнгөрснөөс хойш ачаа эргэлт нуга хуга хийж байна гэсэн яаваа, нөгөө МАН-ын төмөр замын хулгайч Батдөл хамаг орлогыг нь хулгайлаад гэртээ сервант шүүгээгээрээ дүүртэл ном шиг чихээд 10 тэрбумыг шaaсан хулгайчаа шагнаад явуулцан уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж