Юн Сук Ёлын импичментийн шийдвэрийг Баасан гаригт зарлана

Хуучирсан мэдээ: 2025.04.01-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёлын импичментийн шийдвэрийг Баасан гаригт зарлана

Юн Сук Ёлын импичментийн шийдвэрийг Баасан гаригт зарлана

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах эсэх шийдвэрээ Баасан гаригийн 11:00 цагт зарлана гэж өнөөдөр мэдэгдлээ. Шийдвэрийг шууд дамжуулахаар төлөвлөж байна.

Эргэн сануулахад, Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал гэнэт зарлаж, улс орныг эмх замбараагүй байдалд оруулсан. Энэ хэргийн төлөө түүнийг арванхоёрдугаар сарын 14-нөөс хойш албан тушаалаас нь түдгэлзүүлээд буй. Түүнийг огцруулах уу, албан тушаалд нь хэвээр үлдээх үү гэдэг эцсийн шийдвэрийг шүүх шийднэ. Одоогоор шүүх найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд тэдний дор хаяж зургаа нь санал өгч байж Юн огцрох юм. Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэж, 11 удаа хуралдсан.

Юн Сук Ёл огцорсон тохиолдолд дараагийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно.

Өмнөд Солонгос 1987 онд ардчилсан улс болсон. Үүнээс хойш найман ерөнхийлөгч тодорсноос гуравт нь Үндэсний ассамблей импичмент зарлажээ. Либерал ерөнхийлөгч агсан Ро Му Хёны хэргийг огцруулах шийдвэрээс 63 хоногийн дараа хэрэгсэхгүй болгож байв. Харин консерватив ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн хэргийг шийдэхэд 91 хоног зарцуулсны эцэст импичмент хүчин төгөлдөр болжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж