Юн Сук Ёлын импичментийн шийдвэрийг Баасан гаригт зарлана

Юн Сук Ёлын импичментийн шийдвэрийг Баасан гаригт зарлана

Юн Сук Ёлын импичментийн шийдвэрийг Баасан гаригт зарлана

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах эсэх шийдвэрээ Баасан гаригийн 11:00 цагт зарлана гэж өнөөдөр мэдэгдлээ. Шийдвэрийг шууд дамжуулахаар төлөвлөж байна.

Эргэн сануулахад, Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал гэнэт зарлаж, улс орныг эмх замбараагүй байдалд оруулсан. Энэ хэргийн төлөө түүнийг арванхоёрдугаар сарын 14-нөөс хойш албан тушаалаас нь түдгэлзүүлээд буй. Түүнийг огцруулах уу, албан тушаалд нь хэвээр үлдээх үү гэдэг эцсийн шийдвэрийг шүүх шийднэ. Одоогоор шүүх найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд тэдний дор хаяж зургаа нь санал өгч байж Юн огцрох юм. Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэж, 11 удаа хуралдсан.

Юн Сук Ёл огцорсон тохиолдолд дараагийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно.

Өмнөд Солонгос 1987 онд ардчилсан улс болсон. Үүнээс хойш найман ерөнхийлөгч тодорсноос гуравт нь Үндэсний ассамблей импичмент зарлажээ. Либерал ерөнхийлөгч агсан Ро Му Хёны хэргийг огцруулах шийдвэрээс 63 хоногийн дараа хэрэгсэхгүй болгож байв. Харин консерватив ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн хэргийг шийдэхэд 91 хоног зарцуулсны эцэст импичмент хүчин төгөлдөр болжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэ1 2025-04-01 202.9.46.149

Муу өмхий урвагчаас ял асуу, догшин морины дөрөөнд хөлөөс нь уяж тавь.

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.164.157

Юн Сук Ёл сайн хүн. Жинхэнэ эх оронч

Avatar

Нэргүй 2025-04-01 59.153.113.78

SEKSEER VANXANDI BOOBN XXNO80955877SHAALGYYLI ANUSDI

Avatar

Нэргүй 2025-04-01 103.57.93.244

Өмнөд Солонгосчууд ямар жүжиг тавих нь бидэнд хамаагүй.

Avatar

Муухай Солонгосууд 2025-04-01 202.126.88.92

Солонгосуудтай ажиллах, Солонгос явах гэж ярилтгүйэээ…..Солонгосуудтай байвал Сэтгэл Санаагаар унаж хохирч дуусна ерөөсөө
..

Avatar

Хулгайч 2025-04-01 202.9.46.169

тэд бол өндөр хөгжиж буй улс гүрэн, тэгвэл манай сөнөж яваа хулгайчдын улсад сайхан байна уу

Avatar

Муухай Солонгосууд 2025-04-01 202.126.88.92

Солонгосууд гэж Хүний Үйлийг үзэх дуртай Ард түмэн, Хүний Сэтгэл санааг ер боддогүй муухай улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж