Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Монголын Үндэсний бөхийн холбоо болон "Эвт Монгол" клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Урт гарт хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв. Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа, 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмаар тав даван шөвгөрч байсан түүхтэй.

Дөрөвдүгээр сард болох бусад бөхийн барилдааны хуваарийг ЭНД дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 10 цагийн өмнө 139.5.218.44

Хатагтай Эрдэнэзаяа, 19-ны биш , 19-ний гэж бичдэг юм. Нэг, дөрөв, ес гэдэг тооны нэр ахул эм хүйсийг үг. Хэвлэлд ажилладаг хүн та бичгийн боловсролоо ахиулахад гэмгүй шүү.

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 10 цагийн өмнө 139.5.218.44

Доктор Совдын Баатарын бичсэн "Их бөх Маамын Лхагва" гэсэн онц сонин ном бий. Тэр номоос энэ хүний намтар, нэн сонин хувь заяаны тухай уншиж болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж