Малайзад ШТС-ын ойролцоо гал гарчээ

Малайзад ШТС-ын ойролцоо гал гарчээ

Малайзад ШТС-ын ойролцоо гал гарчээ

Малайзын Куала Лумпур хотын захын дүүрэгт өнөөдөр /2025.04.01/ хийн хоолой хагарсны улмаас томоохон гал гарчээ. Үндэсний нефтийн компани "Петронас"-ын мэдээлснээр гал өглөө 08:10 цагийн үед гарчээ. Галын улмаас Селангор муж улсын төв хэсэгт орших Путра Хайтс дахь шатахуун түгээх станцын ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлэв. Нөхцөл байдал тогтворжих хүртэл тэднийг ойролцоох исламын шашны сүмд байрлуулна гэв.

Нийт 500 метр орчим урт хийн хоолой галд өртжээ. Ойролцоох гурван ч шатахуун түгээх станц азаар түймэрт өртөөгүй аж. Гэхдээ урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ.

Гал түймэр унтраах, аврах багийнхан 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр 12 минутын дотор ирж, долоон хүн аварчээ. Хүний амь хохирсон мэдээлэл одоогоор ирээгүй бөгөөд түлэгдэж, бэртсэн хүмүүсийг эмчлүүлж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батсайхан 2025-04-01 66.181.187.35

Оросоос хоолой ирээд иймэрхүү юм болвол …заа муу ёр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж