Мэдэгдэл: Дорноговь аймгийн зарим сумын цахилгааныг 3 хоног хязгаарлана

Мэдэгдэл: Дорноговь аймгийн зарим сумын цахилгааныг 3 хоног хязгаарлана

Мэдэгдэл: Дорноговь аймгийн зарим сумын цахилгааныг 3 хоног хязгаарлана

Дорноговь аймгийн цахилгаан түгээх сүлжээ салбараас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Замын-Үүд сумын нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг нөөц үүсгүүрээр хангах ажил эхэлсэн бөгөөд зарим сумын цахилгааныг гурав хоног хязгаарлах тул иргэдийг хүлээцтэй байхыг хүсчээ. Тодруулбал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн зүүн өмнөд бүсийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, "Төхөмийн хөндий" гэх газарт унасан байна. Техникийн нөхцөл байдлаас шалтгаалан унасан тулгуурыг сэргээн босгох боломжгүй тул шинэ трасс гарган 28 ширхэг тулгуур угсарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 23 тулгуур угсрагдаж, дамжуулагч татах ажлыг эхлүүлжээ.

Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд сумын хэрэглэгчид дөрөвдүгээр сарын 3-ны 23:00 цаг хүртэл цахилгаан эрчим хүчээр хязгаарлахыг анхааруулж байна.

НУУРЫН УС ХӨЛДСӨНӨӨС ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ТУЛГУУРУУД ДЕФОРМАЦИД ОРЖ ХАЗАЙЖЭЭ
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ булаг” багийн нутаг Төхөмийн хөндий гэх хонхор газарт 2024 онд их бороо орсны улмаас өргөнөөрөө дөрвөн км, урт нь хоёр км газрыг хамарсан нуур тогтсон ба газар хөлдөх үеэр нуурын ус шөнөдөө тэлж хөлдөн, өдөртөө гэсэж цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж 143-р цахилгаан дамжуулах шугамын тулгуурууд деформацид орж хазайж, энэ оны хоёрдугаарр сарын 01-ний өдөр 143-р ЦДАШ-г тасалж хазайсан тулгуур №416-г буулгажээ. Улмаар аваарын үед түргэн угсардаг хоёр тулгуураар солих ажил хийж өдийг хүртэл цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажилласан байна. Түргэн угсардаг тулгуур нь найдваржилтын хувьд муу, цаг агаарын эрс тэс уур амьсгал, хүчтэй салхи, шуурганд тэсвэр муутай аваарын үед хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр тэжээх тулгуур аж.
Сүүлийн өдрүүдэд салхи, шуурганы улирал эхлэн орчны температур дулаарч газар гэсэж, нуурын мөс хайлах процесс ажиглагдсан тул 143-р ЦДАШ-ын трасс өөрчлөх ажил гүйцэтгэх төлөвлөгөөний дагуу 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс газар шорооны ажлаа эхлэн нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж