Дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын "Оны шилдэг дуучин" болжээ

Дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын "Оны шилдэг дуучин" болжээ

Дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын "Оны шилдэг дуучин" болжээ
Мариинскийн театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар ОХУ-ын "Каста Дива"-гийн нэрэмжит дуурийн шагналын "Оны шилдэг дуучин" номинацийн эзэн болжээ. Түүнд энэхүү шагналыг Мариинский театрт хэд хэдэн гол дүрийг бүтээхээс гадна ОХУ- ын Большой театрт Ж.Вердигийн "Риголетто" дуурийн шинэ хувилбарын нээлтэд тоглосных нь төлөө  шагнасан гэдгийг онцолсон байна.
Дэлхийд алдартай Ж.Вердигийн "Риголетто" дуурийн шинэ хувилбарын тоглолтыг дөрөвдүгээр сарын 25-27-ны хооронд Санкт-Петербургт Большой театрын аялан тоглолтын хүрээнд Мариинскийн тайзнаа үзэх боломжтой гэнэ.

ОХУ-ын сонгодог урлагийн "Каста Дива" шагналыг 1996 онд дуурийн урлагийн 400 жилийн ойг тохиолдуулан анх санаачилжээ. Энэ нь жил бүр дуурийн урлагт гарсан гарамгай амжилтыг үнэлдэг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрт хөгжмийн шүүмжлэгчид багтдаг аж. "Чингис хаан" одонт дуурийн дуучин Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин болж байсан. Түүний амжилтаас дурдвал,

  • 2011 онд М. И. Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шилдэг баритон, Павел Лисицианы нэрэмжит тусгай шагнал
  • 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны тэргүүн байр
  • 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны шилдэг эрэгтэй дуучин
  • 2017 онд Би-Би-Си Кардифф Дэлхийн шилдэг дуучин шалгаруулах уралдааны шилдэг дуучин /Россини, Верди, Чайковский болон Б. Шаравын "Монголын тал нутаг"-ийг"/ дуулсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөнч 2025-04-01 66.181.181.38

орк болжээ.

Avatar

Нэргүй 2025-04-01 103.212.117.150

Мундаг залуу. баяр хүргэеээ.

Avatar

Зочин 2025-04-01 139.5.216.239

Оросууд цаасан малгай өмсгөж байгаад удахгүй фронт руу явуулах байх даа. ккккк

Avatar

ИРГЭН 2025-04-01 192.82.66.11

УРВАГЧ

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.187.100

Сайн дуучин, сайхан залуу….. Оросууд л жаахан рекламан даа ашиглаад байх шиг ээ…..

Avatar

Нэргүй 2025-04-01 188.162.254.8

гоё !

Avatar

Нэргүй 2025-04-01 185.220.101.68

Нохой долоо очиж очиж т*******т улсын шилдэг дуучин аваад. Монголчуудыг доош нь хийхдээ сайналдаа.

Avatar

Нэргүй 2025-04-01 103.212.116.231

Хог шиг бодол дотортой хүн байна

Avatar

Зочин 2025-04-01 202.126.90.249

Хаха, Оросууд энийг яагаад фронтод илгээчихгүй байлгаад байгаа юм бол, кк

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.160.111

МАл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж