Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ "УБЦТС" ТӨХК-иас цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг өнөөдрөөс /2025.04.01/ эхлэн зогсоож байгааг мэдээлжээ. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулсан байсан.
Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлдөг.
Ингэхдээ 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байжээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоож байгаа ажээ.
Ажилгүй хүн 2025-04-01 59.153.87.12
Ядаж 5сар хүргэчихгүй гөлөгнүүд бараг хэрэглээгүй байхад 25000 гараад байдаг.Тэгэхээр одоо хэд гарах болоо.Чойжоо нар сар цомогоо хэзээ гаргах гээд байна аа.Таван сар дуустал бас л хүйтэн байдаг.
Нэргүй 2025-04-01 202.9.40.200
Дандаа үнэгүй юм хэрэглэдэг улс дэлхийд байхгүй
Нэргүй 2025-04-01 14.1.81.155
Мянмарт болсон газар хөдлөлтөөс авах сургамж бол аливаа бүтээн байгуулалт, барилга байгууламж, төсөлүүд Заавал Гадаадын Сайн Мэдлэгтэй, Чадвартай Нарийн төрөл бүрийн Нарийн Мэргэжилтэнгүүдийг оролцуулах шаардлагатай гэж. Ямар ч ажилд Хөндлөнгийн Хяналт Баталгаажилт маш чухал. Тэгэхгүй бол “Ориг Монгол, Би/Бид Чадна, Гадаадуудаар заалгахгүй” гэдэг Монголчудын буруу үзэл буруудах нээ.
Нэргүй 2025-04-01 139.5.219.109
станцуудад ачаалал өгсөн энэ явуургүй ажлаа зогсоо
Зочин 2025-04-01 202.126.90.43
Шөнийн цагаар ачаалалгүй хий ажилладаг учраас хөнгөлөлт олгодог юм ш дээ
зочин 2025-04-01 103.71.100.82
хөнгөлөлтгүй болхоор төлбөр тооцоо яаж хийгдэнэ гэсэн үг вэ жишээн дээр тайлбарлаж зөв ойлголт өгөх хэрэгтэй, дутуу мэдээлэл байна Нарантуяа гуай
Нэргүй 2025-04-01 202.70.34.98
сүүлд хөнгөлөлт үзүүлэх цаг нь 21-09 болж өөрчлөгдсөн шүү Нарантуяа хөнгөлөлтийн хувь хэмжээ нь ч буруу байна.