Гадаадын иргэдийг Төвөдийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх бодлогод оролцсон Хятадын албан тушаалтнуудад АНУ визний нэмэлт хязгаарлалт тавьж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Даваа гаригт мэдэгдэв. Тэрбээр "Хятадын Коммунист нам АНУ-ын дипломатууд, сэтгүүлчид болон бусад олон улсын ажиглагчийг Төвөдийн өөртөө засах орон болон Төвөдийн бусад бүс нутаг руу нэвтрүүлэхээс хэтэрхий удаан хугацаанд татгалзсаар ирсэн. АНУ Төвөдөд зорчиж буй иргэддээ ч үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг. Ийм харилцан ойлголцолгүй байдлыг хүлээн зөвшөөрч, тэвчих боломжгүй" гэжээ. Иймд дипломат ажилтнуудад Төвөдийн нутаг дэвсгэрт хязгаарлалтгүйгээр нэвтрэх боломж олгохыг Хятадад уриалсан байна.
Уг мэдэгдэлд Хятадын ямар ч албан тушаалтны нэрийг дурдаагүй. Түүнчлэн АНУ-ын зүгээс авах арга хэмжээний талаар ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.
Хятад улс 1950 онд Төвөдийг хяналтдаа авсан. Төвөдийг феодалын боолчлолоос энх тайван замаар чөлөөлөгдсөн гэж Хятад тодорхойлдог. Гэвч хүний эрхийн байгууллагууд болон цөлөгдсөн идэвхтнүүд Төвөдийн нутаг дэвсгэр дэх Хятадын дарангуйлагч засаглалыг буруушаасан байр суурьтай байдаг.
АНУ-ын хувьд Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ард түмний шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэж, засгийн газрын хөндлөнгийн оролцоогүйгээр шашны уламжлал, хэлээ хадгалах, дадлагажуулах, сургах, хөгжүүлэх боломжийг төвөдүүдэд олгохыг АНУ-аас Хятадын эрх баригчдад удаа дараа уриалж байжээ.
Зочин 2025-04-01 66.181.189.211
Хятад ч ёстой муухай бодлоготой улс юм. хэл нь уствал үндэстэн устана гэдгийг сайн мэдэж байна шүү, өвөр монгол , түвд хоёр устаждээ, манайх тусгаар тогтнол гүй бол яг ингээд устах байжээ, Америк өт цацаад хаа хүрхэвдээ, манайхыг ч гэсэн өөр замаар устгах байлгүй Хятадад элэгтэй зарим хүмүүсээ.
Зочин 2025-04-01 103.212.117.18
Америкчуудаас Төвдийг хол байлгах нь зөвөө. тэд нар одоо хөндлөнгөөс хөлөө гэж яах гээд байдгийн. Батгана явсан газар өттэй гэдэг биш америкчууд төвдийн ард түмнийг ардчилалтай улс болгоно нтр гэж солиороод ёс суртахуунгүй ичгүүргүй амьтдыг бий болгох гэж байгаан. Мянга мянган жилээр бий болгосон өөрсдийнхээ соёл ёс заншлаа хадгалаад байж байг,хэнд гай болсын. Америк тивийн индиан ард түмнийг хүйс тэмтэрсэн туршлагатай хүмүүст итгэж болохгүй.
Нэргүй 2025-04-01 103.212.116.251
Хамгийн инээдтэй нь төвдөд томилогдсон хятадууд болон хятадын гар хөл болдог төвдүүдийн хүүхдүүд европ америкт сурч, ажиллаж, амьдардаг.
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-04-01 139.5.218.44
Визид нь биш Түвдийг эзлэж авахад нь л саад хийх байсан юм даа. Одоо бол Хятадын эрх шүү дээ. Түвд гэдэг улс байхгүй болсон.
Нэргүй 2025-04-01 202.9.40.200
Жомбого Трамп