Трамп америкчуудыг энтертайнмент мөлжлөгөөс хамгаална

Трамп америкчуудыг энтертайнмент мөлжлөгөөс хамгаална

Трамп америкчуудыг энтертайнмент мөлжлөгөөс хамгаална

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудыг энтертайнмент салбарын тасалбарын мөлжлөгөөс хамгаалах тушаалд гарын үсэг зуржээ. Тодруулбал, энэ нь тоглолтын тасалбарыг бөөнөөр урьдчилан авч, дамлан зарахаас сэргийлэх тушаал юм. Энэхүү тушаал нь цахим тасалбарын борлуулалтыг сайжруулах, өрсөлдөөний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Даваа гаригийн орой Зууван танхимд болсон гарын үсэг зурах ёслолд урлагийнхны төлөөлөл Кид Рок оролцжээ.

Зарлигийн хүрээнд тасалбар худалдан авах үйл явцын бүх үе шатанд үнийн ил тод байдлыг хангах, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тасалбарын хоёрдогч зах зээлд үнэлгээ хийх, шаардлагатай бол албадлагын арга хэмжээ авна. Мөн Төрийн сангийн яам, Хууль зүйн яам, Холбооны худалдааны комисс гэсэн гурван агентлаг асуудлыг засахын тулд ямар арга хэмжээ авснаа 180 хоногийн дотор тайлагнан мэдүүлэх ёстой болжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тасалбарын өндөр үнэтэй тэмцэнэ гэж амлаж байв. Аль нэг уран бүтээлчийн үнэнч шүтэн бишрэгчид нь тасалбарын өндөр үнээс болж боломжоос таслагдаж үлддэг өнөөгийн тогтолцоог маш харамсалтай гэж тэр тодорхойлсон юм. Трамп америкчуудын амьдралыг баялаг болгох урлаг, уран сайхны салбарыг аль болох хүртээмжтэй байлгахыг эрмэлздэг гэдгийг Цагаан ордны албан тушаалтан хэлжээ.

Амьд тоглолт, энтертайнмент салбар нь АНУ-ын эдийн засагт 132.6 тэрбум ам.долларын ашиг оруулдаг. Мөн 913 мянган ажлын байрыг дэмждэг аж.

Гэтэл тасалбарын дамын наймаа уран бүтээлчдэдээ ч, үзэгчдэд ч ашиггүй байдаг тул үүнийг зохицуулах шаардлагатай гэж Трамп үзэж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр шүтэн бишрэгчид тасалбар худалдан авахын тулд ердийн үнээс 70 дахин илүүг төлсөн ч тохиолдол гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-04-01 202.9.40.200

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-04-01 103.242.47.254

тэр том улсын завгүй ерөнхийлөгч гэхэд жижиг гэхгүй асуудал анхаарч чаддаг юм байна, манайд ч гэсэн наадмын тасалбар тэгж дамалж шагийн үнэ тэд боллоо гээд л иргэд бухимдаж байдаг ерөнхийлөгч байтугай хотын дарга ч анхаардаггзй. ялгаа байнаа

Avatar

Нэргүй 2025-04-01 185.220.101.29

Kid Rock яагаад гонж өмсөхгүй байнаа.

Avatar

Нэргүй 2025-04-01 107.122.177.56

Donald Trump did not bankrupt a casino.
DONALD TRUMP BANKRUPTED SIX CASINOS.
– Trump Tej Mahal – 1991
– Trump Castle Hotel & Casino – 1992
– Trump Plaza Casino – 1992
– Trump Plaza Hotel – 1992
– Trump Resorts & Casino Resorts – 2004
– Trump Entertainment Resorts – 2009
THE APPRENTICE began In 2004
Trump Water: FAILED.
Trump Media: FAILED.
Trump Vodka: FAILED.
Trump Steaks: FAILED.
Trump Airlines: FAILED.
Trump Casinos: FAILED.
Trump University: FAILED.
Trump Marriages: FAILED.
Trump Presidency:

Avatar

Нэргүй 2025-04-01 107.122.177.56

Trump Presidency: FAILED.
So, Trump voters, please remind me again what makes Donald such a "winner?"

Avatar

Нэргүй 2025-04-01 14.1.81.155

Хаа Холын Америк Монголтой ямар ч харилцаагүй холбоогүй улс яана уу ийнэ үү хамаа ч алгооо

Avatar

Нэргүй 2025-04-01 188.162.254.8

наймаачин хуний л боддог асуудал,

Avatar

Нэргүй 2025-04-01 66.181.187.100

Мөн ч нарийн ширийн юмнууддаа хүрч ажиллаж чадахым даа !

Avatar

Нэргүй 2025-04-01 107.122.177.56

Дэлхийн #1 хүчирхэг их гүрний крөнхийлөгч ингэж авгай хүүхдийн хов шахуу юмаар оролддоггүй л байхгүй юу даа….🤡🤡🤡🤡🤡

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж